Зөв амьдрах гэж хүн бүр л хичээдэг, гэхдээ зөвийн тухайн ойлголт нь анх төрөхөөс нь тархинд нь суулгаж өгсөн тоглоомын дүрмээр тодорхойлогдоно. Нэг ийм түүх байжээ.
- Чи гүйх дуртай юм уу?
- Үгүй л дээ, зүгээр л анх ухаан ороход л хүн бүр л нэг зүг рүү бүгд гүйлдээд байсан, би дагаад гүйхгүй бол нэг юмнаас хоцрох, алдчих гээд байгаа ч юм шиг, эсвэл дагаж гүйхгүй бол мэдэхгүй надад нэг аймшигтай юм болох ч юм шиг санагдаад би дагаад гүйж байна. Одоо ч сурчихаж дээ.
- Хаа хүртэл гүйх ёстой юм?
- Мэдэхгүй ээ, хэрэгцээ хязгааргүй шүү дээ.
- Тэгээд хэзээ гүйж дуусах вэ?
- Бодож байгаагүй юм байна, дуусдаг юм уу?
Хэхэ, за за арай жоохон туйлшруулчих шиг боллоо. Гэхдээ бид юуны тулд амьдраад байгаагаа ойлгохыг хичээдэг. Тэрийгээ өөрөөсөө асуухдаа -Аз жаргал гэж вэ? гэж асуудаг. Тэгээд хариуг нь тодорхой олохгүй, байж байгаад хүүхэдтэй болоод, аз жаргал мэдэрнэ. Тэгээд за хүүхдийнхээ төлөө амьдрах гэж ойлгоно. Энэ зөв л дөө. Гэхдээ бид маш олон зүйлийг орхигдуулдаг. Энэ Монгол ухааны лекцийг сонсоод хүн бүр өөр өөрийн өнцгөөс хүлээж авах байх. Миний хувьд дүгнэж хэлэхэд бүх юмыг энэ гоё байна уу? гэж асууж болдогтой адил, хүрээлэн байгаа орчин нь бүгд хүнд мэдээлэл өгдөг, түүнээсээ эерэг, сөрөг мэдээллийг хүлээн авч байдаг, тэр бүгдийн нийлбэрийг цогцийг аз жаргал гээд түүнийгээ хэмжих гэж оролддог мэт.
Харин энэ лекцийг тэвчээр гарган тал хүртэл нь сонсчихоод байгаа миний хувьд эртний Монголчууд өнгөрснөөрөө ирээдүйг одоо цагт бий болгон, хамгийн төгс шийдэлээр амьдарч байсан юм гэдгийг ойлгосон. Өнөөдөр гэтэл энд Монголоос хамаагүй хүчтэй эдийн засагтай, гэтэл байрнууд нь их үнэтэйгээс болоод залуучууд нь гэр бүл болох дургүй, гэр бүл болсон ч хамгийн сайн боломжын амьдралтай нь дээд тал 2 хүүхэд гаргана. Салалт маш их, дунджаар ганц хүүхэдтэй байдаг ба тэр нь эрхийн балай, эцэг нь өглөө гараад орой орж ирдэг болохоор хүү нь эхтэйгээ, эмэгтэйчүүдтэй байсаар байгаад хагас эмэгтэйжцэн хүмүүс, тэгээд насаараа ажиллаж, ажилчихаад нэг 4 ханын дунд орон зайг өөрийн нэр дээр болгохын төлөө амьдарна. Тэгээд энэ бүх үйлдэл нь байгаль орчиноо сүйтгэж амьдардаг, өөрөөр хэлбэл өнөөдрөөр ирээдүйгээ сүйтгэж амьдардаг.
Харин Монголд бүх зүйлс эсрэг, үнэхээр Монгол ухаан төгсөрч, байгаль дэлхий буюу эдийн засгийн хэллэгээр бол улс орныхоо хязгаарлагдмал нөөцийг огт бууруулахгүй, харин ч мал сүргээр хязгаарлагдмал нөөцөө баяжуулах замаар хязгааргүй хэрэгцээгээ хангаж байсан ба төгс ахуйн сургалтын системээр амьдрах ухааныг (шинжлэх ухаан үүний нэг л хэсэг) зааж, байгалийн үйлдвэрээр боловсруулагдсан дээд зэргийн хүнсийг хэрэглэн энх тунх амьдарч байжээ.
Эцэст нь дэлхий нийтээрээ зөв гээд явж байгаа тогтолцоог үгүйсгэх тийм ч сайхан санаа биш, ялангуяа хуучны хоцрогдсон ойлголтоор гэж бодох хүн олон байгаа байх, тэр хүмүүсийн буруу бишээ. Өнөөг хүртэл явж ирсэн амьдралын зорилго, хрсэн үр дүн нь ямар нэгэн байдлаар үгүйсгэгдэхээр хэн дуртай байхав. Надад ч мөн анх сонсоход таатай байгаагүй, тэгээд ч би хөдөө гарч мал маллахгүйгээс хойш дэмий юм гэж бодогдож л байсан.
Нийгэм дахь ард иргэдийн ахуй ядуурах бол нэг хэрэг, бүгд дор бүрэнээ хичээхэд л болно. Харин нийгмийн сэтгэлгээ ядуурах бол маш хортой зүйл бөгөөд олон залуус нь сурсан дүр эсгэн сурч, ажилласан хэлбэртэй ажиллаж цалин аваад бааранд сууж, уйдсан сэтгэлээ бага зэрэг сатааруулан зорилгогүй, хагас манаралтын байдалтай, идэвхигүй амьдарч байгаа ба үүнийг л зорилгоосоо ойд төөрсөн сармагчин мэт болохын шинж гэнэ.
5 comments:
Уучлаарай, та эдгээр лекцүүдийг сайтдаа тавих зөвшөөрөл авсан юмуу?
Ene bol TV-eer tsatssan nevtruuleg, olon niitiin xurteel bolgox gej, bi uund ni tusalj bna. Xun bolgon uund ni chadalaaraa tuslax estoi bx gej oilgoj bgaa shuu. Mun nuguuteiguur MGL-chuudiin uv ulamjlal boloxoos xen negnii umch bish bx...
sn bn uu daraagiin lektsuudiig ni hezee tawih we
daraagiin lektsuudiig hezeenees tawih we
Bayarlalaa. Sonsoy gej mash ih hvsej baisan yum. Tegeed urgeljleliig ni dariuhan oruulj ogoorei.Huleej bga shu...Mongol suu uhaan bol Mongolchuud bolod busad vndestnvvdiin jinhene haij bga zuil shu...
Post a Comment