Showing posts with label Макро. Show all posts
Showing posts with label Макро. Show all posts

Invisible Empire A New World Order Defined

Энэ киног үзчихээд хэдэн хүн -Нээрээ юу билээ... гэж нэг бодож ярьчихаад эргээд амьдралынхаа урсгалыг дагаад өдөр тутамынхаа ажлыг үргэлжлүүлдэг бол гэсэн бодол, яагаад ийм байдаг юм бол ч гэсэн бодол толгойноос гарахгүй байв.

Тэгээд сүүлийн үед нилээд Hit болоод байгаа Rokit Bay гэдэг дуучины дууны үг үнэний хувьтай юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв.

"Зарим хүмүүс надаас... яагаад хоёуланг нь хослуулж болоогүй юм бэ? гэж асуудаг
Харин би тэдэнд... би хоёрын хооронд юманд дургүй... гэж хариулдаг" гэж нэг мөр байдаг.

Урлагын хүмүүсийн нэг гайхамшигтай чанар нь мэдрэмжийг маш тод илэхийлэх чадвартай байдаг. Энэ дуучин магадгүй аль нэгийг барьж авахгүй бол аль нь ч бүтэхгүй гэдгийг мэдрээд түүнийгээ ингэж илэрхийлсэн биз...

Тэгээд эндээс тэгвэл хамаг юмаа золихгүй бол тэгээд хэн өөрчлөх юм бэ? гэдэг асуулт гарна. Хүн нас ахих тусам үр хүүхэдтэй болж, хариуцлага нэмэгдэж... Товчхондоо амьдралаас илүү хамааралтай болдог. Ёстой нөгөө тод.. тод.. тод өнгөө алдаж эхэлдэг.
Энэ бүхнийг хийх хамгийн боломжит хүмүүс бол залуучууд байдаг. Тийм ч болохоор түүхэнд оюутаны хөдөлгөөнүүд маш ихээр тэмдэглэгдсэн байдаг. Эндээс бидний хувьд хамгийн их анхаарах асуудал нь одоогийн залуу үе гоё машинтай, компьютер тоглож, бааранд суугайй согтуу залуусыг гоё сайхан гэж үздэг энэ гажуудсан сайн сайханы үнэлэмж бус, харин эрүүл бие бялдар, оюун ухаант залуусыг гоо сайханы үнэлэмжинд шилжих хэрэгтэй юм шиг санагдах юм.

Бас нэг анзаарагдсан зүйл нь энэ бүхэнд залуу үеийнхэн бид нар балчихдана гэсэн өөртөө итгэлгүй байдлаа халахгүй бол сурч төгсөөд, одоо л яг сайхан амьдрах гэтэл Монгол орон аль хэдийн Хятад улсын эдийн засгийн хөгжлийн төлөө хэвлийгээ самруулсан хэдэн нүх л үлдэх юм шиг байна. Угаасаа эхнээсээ одоо ч гэсэн нүдээ нээгээд эргэн тойроноо харвал бид нар машины утаа, эргэн тойрон шарилжь хуйларсан шороо, өвөл нь битүү утаан дотор, тэгээд дээрээс нь хаа саагүй сарьчихсан шээсээр амьсгалаад... Тэгээд энэ бүхэнээсээ зугтаж компьютерийн виртуаль ертөнцөд тоглоом тоглож, эсвэл бааранд орж манараад л...

Та бүхэн киног үзээд төрсөн сэтгэгдлээ үлдээгээрэй...



Дэлхийн 3-р дайны үйл явц, хор хөнөөл, золиос

Дэлхийн 3-р дайн буу зэвсгээр биш үзэл суртлаар, соёл эдийн засгийн дайн болохыг 1945 оны үед АНУ-ын тагнуулын төв газрын дарга байсан Аллен Даллас урьдчилан хэлж байжээ.Тэрээр зүгээр нэг хийсвэрлэж биш яг энэхүү 3-р дайн яаж эхэлж, ямар үе шаттайгаар өргөжиж хэр цаг хугацаанд ямаршуу үр дүнд хүрч болохыг маш тодорхой тайлагнасан байна. .

Дэлхийн 2-р дайн дуусах нь тодорхой болж , дайны дараа хэн юу хийхээ бодож эхлэн байсан яг тэр мөчид тэрбээр ингэж хэлжээ: Дайн дуусах нь ээ.Бүгдээрээ сэхэл авч тохиноцгооно.Харин бид байгаа бүхнээ , бүх алт, эд баялгийн хүчээ хүмүүсийг завхруулах, маанагтуулахад зарцуулах хэрэгтэй.
Хүмүүсийн ухамсар, тархи гэдэг өөрчлөх боломжтой эд.Чухам тэнд замбараагүйдэл үүсгэж бид үнэн юмыг хуурамч зүйлээр сэмхэн сольж , тэр хуурамч үнэнд хүмүүсийг албаар итгүүлэх болно. Яаж гэвэл? Бид өөрсөдтэйгөө ижил бодолтуудыг холбоотноо Орос орны өөрийнх дотроос олж болох юм.Ингэвээс газар дэлхий дээрхи энэ нугаршгүй ард түмэн сөнөх, түүний дотоод ухамсар нь эргэлт буцалтгүй эцэслэн мөхөх хэмжээлшгүй их цар хүрээтэй эмгэнэлт үйл явдал ар араасаа хөврөх болно.

Тухайлбал утга зохиол, урлагаас нийгэмч шинжийг нь аажим аажмаар зайлуулж , уран бүтээлчдийг төсөөрүүлэн, тэдний ард олны гүнд болж байгаа үйл явцыг шинжиж үздэг...дүрслэн харуулдаг хүслийг нь замхруулах хэрэгтэй. Утга зохиол, театр, кино бүгд хүний хамгийн бүдүүлэг мэдрэмжийг дүрсэлдэг, өргөмжилдөг байх болно. Бид садар самууныг дээдлэх, хүчирхийлэл, яргалал, урвах хөрвөх зэрэг нэг үгээр хэлбэл ёс суртахуунгүй юм бүхнийг хүний оюун ухаанд зоож өгөх, тэдгээрийг *урлан бүтээгчид*-ийг бүхий талаар дэвэргэж өргөмжлөх хэрэгтэй.

Төрийн удирдлагад бид эмх замбараагүй, учир нь үл олдох байдлыг бий болгоно.Бид түшмэдийн тэнэглэл, хээл хахууль авагчид, дэг зарчимгүй юм бүхнийг үл анзаарагдах байдлаар гэхдээ идэвхтэй бөгөөд байнга өөгшүүлэх ёстой. Хүнд суртал, чирэгдэл төвөг бүхэн байвал зохих мэтээр хэвшигдэнэ.Шударга байдал, дэг ёс шоологдож хэнд хэрэггүй болж, өнгөрсөн үеийн хоцрогдол болон хувирна.

Балиар ааш, балмад зан, худал хуурмаг, заль мэх, согтуурал хөлчүүрэл, мансуурал, нэг нь нөгөөгөөсөө цэрвэх адгуусан айдас, ичгүүр сонжуургүй байдал, урвах шарвах, үндэсэрхэх, ард түмэн хоорондын дайсагнал, ялангуяа Оросын ард түмэнд хандах дайсагнал, үзэн ядалт энэ бүхнийг бид маш чадварлагаар, үл анзаарагдах байдлаар соёолуулна. Энэ бүхэн зүсэн зүйлээрээ дэлгэрэх болно.Гагцхүү цөөхөн нь маш цөөхөн хэсэг нь юу болж байгааг ойлгох таамаглах биз.

Гэвч тийм хүмүүсийг бид аргагүй байдалд оруулж, доог тохуу болгож, тэдгээрийн талаар ташаа ойлголт бий болгон, нийгмийн шаар гэж зарлах аргыг олно. Оюун санааны үндсийг таслан, ардын ёс суртахууны суурь дэвсгэрийг устгах болно. Тийм байдлаар бид насны үе үеэр нь ганхуулна. Хүмүүсийг хүүхэд үеэс нь залуу насанд нь авч, гол тулгуурыг залуучуудад чиглүүлэн , тэдгээрийг хувиа хичээгчид , биеэ тоогчид садарлан самуурагчид, эх оронч бус үзэлтнүүд болгон хувиргана....

/1945 онд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга байсан хожим нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болсон Аллен Далласын 1945 онд хэлсэн үгнээс Оросын Краснодарын хязгаарын Губернатр Кондратенко-ийн авсан ишлэл/

Ийм зүйлийг уншаад эргэцүүлэн бодоход дэлхийн 3-р дайн болбоос бүх хүн төрөлхтөнг хамарсан мэт санагдах бөгөөд түүнд өртөж насны үе үеээрээ ганхсан олон үндэстэн ястнаас дайны хамгийн анхны цохилтыг амссан одоо 60-70 настай ахмад үеийнхэнд нийт дүр зураг илүү тод эргэн дурсагдаж байна. Үнэхээр одоогийн утга зохиол ,театр ,кино, телевизэд нийгэмч шинж нь зайлуулагдсан хамгийн эгэл, болхи толхи, бүдүүлэг мэдрэмжийн дүрслэл, төрөл жанр давамгайлан садар самуун, хүчирхийлэл, аллага таллага, урвах шарвах зэрэг ёс суртахуунгүй юм бүхэн хүний оюун санаанд ялангуяа залуучуудад зоогдож байна, чихэгдэж байна.

Үндэстний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгч АЗИ, Африк,Латин Америкийн олон оронд 40-50 иад оноос тасралтгүй үргэлжилж байгаа төрийн удирдлагад үүсэх замбараагүйдэл, учир нь үл олдох байдал дэлхийнх болон хавтгайрчээ.Хүнд суртал, түшмэдүүдийн тэнэглэл, хээл хахууль хавтгайрч эндээс гарах гарцыг хайсан дэлхий нийтийн төсөл, зөвлөгөөндөө хүрээд байна.

Шударга амьдрахаас улам олон хүн няцаж шантрах болжээ.Балиар ааш, балмад зан, заль мэх, согтуурал, мансуурал, завхайрал зүсэн зүйлээрээ дэлгэрч энэ бүхнийг хэтэрлээ, дэндлээ, үүнээс сэргэмжил болгоомжил гэж харанга дэлдээд ч бүрэн ухаарч байгаа юм алга.Их л бол нэг шогшроод нэг толгой сэгсрээд өнгөрөх нь тэр.Үндэс угсааны онцлогтой ёс суртахууны суурь устах нь.Хувиа хичээгчид, садарлан самуурагчид, биеэ тоогчид,эх оронч бус даяарчлах үзэлтнүүд, ардчилал эрх чөлөө, хүний эрхээр далимдуулж хэт даврагсад олширч байна.

Ухаан сэргэг, мэлмий тунгалаг байхтун түмэн олон минь! Мөнх хөх тэнгэр ивээх болтухай.
А.Туваандорж

Монбоолчууд

Нэг л маш их тодорхой дзр зургийн тухай юуны түрүүнд ярих хэрэгтэй байх. Бид нар маш муу байгааг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр Хятадууд ажиллаж, хийж чадаж байна. Бид нар чадахгүй байна. Тэгээд бид тэднээр хийгээд хэвтэж байна. Тэгэхээр юм хийгээгүй хүмүүс баялагаа өгөх, эсвэл эдийн засгийн колончлолд орох нь тодорхой. Тэгэхээс бид нар Хятадуудыг 1000 сайн танилаа гээд түр зуурийн амжилттай гэрээ хийнэ, гэхдээ л идэгдэнэ, тийм болохоор зүгээр л ажил хийж л сурцгаах хэрэгтэй. Өөр ямар ч зам байхгүй гэж хувьдаа боддог.

Харин юу хийх вэ, бид хятадуудаас илүү юуг хийж чадах вэ? Бас ганцхан хариулттай, бид мал аж ахуй л эрхэлж чадна. Харин мал аж ахуй байхгүй болвол гарцаагүй боол болно, цаг хугацааны л асуудал. Түүний тулд бид бэлчээр буюу газар нутгаа хамгааах хэрэгтэй. Бэлчээр байхгүй бол мал байхгүй, Монголчууд боол.

Хятадууд зүүн өмнөд азийг эдийн засгийн хувьд колончлохийн тулд ганц тариалангийнх нь гол цөм болж байсан үхэрнүүдийнх нь төмсөгийг маш өндөр үнээр авч байсан юм гэдэг. Тэгж эдийн засгийг нь сөхрөөсөн. Бүр ойрхон жишээ: Монголын аж үйлдвэржилтийг социализмын дараа сөхрөөхдөө эхлээд, түүхий эдийг маш өндөр үнээр авч эхэлсэн, үйлдвэрүүд хаалгаа барихад, төмөрийг маш өндөр үнээр авах болсон. Үйлдвэрүүд тоногдоод балгас болоход түүхий эдийн үнийг бууруулсан. Одоо угаасаа хэрэгцээтэй байгаа нүүрсээ хэдэн хүнийг хахуулдан авахаас гадна Монголчуудын суурь эдийн засгийн дархлааг байхгүй болгох бодлого хэрэгжүүлж байна даа. Гэтэл зарим нэг хүмүүс агуу бодлого нтр гээд бараг сөхөрч суух янзтай байх юм даа.

Зарим хүмүүс бид баялагаа ашиглаад, мөнгө олоод тэгээд л үйлдвэр бариад аймаар хөгжинө гэж бодоод байгаа. Яг үнэндээ тийм хэдхэн үйлдвэрүүдийн төлөө хэдэн зуунаар хамгаалж ирсэн байгалийг сүйтгэх шаардлага байгаа гэж үү. Бас нэг зүйл нь яг мундаг сайхан амьдрал хүрнэ гэж яахийг хэлдэг юм бэ? Хүний бие, ходоодны хэмжээ хязгаартай, сайхан байшин, үнэтэй машин тэгээд сөнөчихсөн байгаль нь аз жаргал байх уу, тэгээд ч тун удахгүй Хятадууд юм хийж сураагүй Монголчуудаас эргээд л авчихна. Түр байгалийг нь ухаж байх хугацаанд түр хэрэглүүлж байгаа хэрэг мэт. Угаасаа хүнээр юмаа хийлгэсээр байгаад өөрсдөө юу ч хийж чадахгүй тартагтаа тулахдаа, байгалиа ухуулвал сайхан амьдарна гэсэн сэрүүн зүүдэнд итгэтлээ доройтсон Монбоолчууд бид.

Ядаж итгэе гэсэн үргэлж хөгжлөөр хойноос нь нэхэж явна. Гэтэл энгийн бизнесийн өрсөлдөөний хуулиар ч гэсэн өрсөлдөгчдийнхөө бүгдэнгийнх нь явсан замаар хойноос нь нэхэж яваад хаа хүрэх гэсэн юм. Ядаж л өөрийнхөө онцлог, хамгийн сайн чаддаг чадвараараа ялгарал бие болгож тэсч үлдэхийг оролддог биз дээ. Гэтэл бусад орнууд нь үйлдвэржээд үйлдвэржээд Хятадыг гүйцэхгүй байхад, бид бие даасан байдлаа хамгаалж үлдэхийн тулд, 3 сая хүнийг залгиж идээд, энэ том газар нутагийг булаах энэ том сонирхолд тэсч үлдэхийн тулд, хамааралаа л бууруулах хэрэгтэй, ерөөсөө бидний өвөг дээдэс ингэж л өнөөг хүртэл шороон түмэн Хятадуудын дэргэд оршин тогтнож ирсэн. Бие даасан байдлыг зоосны нэг тал гэвэл нөгөө тал нь хамааралыг бууруулах юм. Гэтэл хамааралгүй оршин тогтнож болох ганц тогтолцоо бол мал аж ахуй байдаг, гэтэл энэ тогтолцооны зөрүү нь байшин, машин, залхуурал. бид зөвхөн шавар байшин, унах унааны төлөө байгалиа өгөөд, хойч үетэйгээ залхуурах ч эрхгүй Монбоолчууд болох замаар явж байна. Түүний төлөө төрийн толгой дээрхи хэдхэн хүнд л эрх чөлөө олгож байна.

Өнөөдөр энэ улсын их хуралд байгаа хүмүүсийг цол хэргэм аваад, машинаас нь салгаад, үнэтэй костюмыг нь тайлаад нүцгэлээд хараад үзвэл ялзарсан доожоогүй, газар нутгаа худалдсан үрчгэр арьстай доожоогүй хүн байхыг олж харна. Өнөөдөр тэд улсын төсөвөө бүгдийг нь идсэн ч надад л лав хамаагүй. Гэтэл тэд хэдэн ходоодтой гэж шунахдаа бүхэл бүтэн байгаль эхийг хүний зохиосон тоотой цаас, тооцоолсон дансаар хэмжин сүйтгэж, халамжын бодлогоор үндэстний амьдрах чадварыг сулруулж байгааг ойлгохгүй юм. Гэтэл тэр цаасыг чинь АНУ нь дэлхийн төлбөрийн хэрэгсэл болгочихоод, хүссэнээрээ хэвлээд л сууж байгаад балрах дөхсөн.

Эрх мэдэл, мөнгөндөө бардаж айхыг мэдэхээ байсан үед цочироо өгөхийн тулд үр үндэсээрээ Монбоол болж байгаа хүмүүсийг 3 сая хүн ам, тэдний хойч үеийн төлөө 3-хан хүнийг нь буудчих, гарзгүй.

Тайлбаргүй нийтлэл



Монгол хүний үнэ цэнэ

Үзээд үнэхээр сэтгэл өвдлөө. 5 минут л юм байна. Заавал үзээрэй.

ZEITGEIST: MOVING FORWARD

За ер нь бол хэлэх үг алга, бид ямар амьдралаар амьдарч байгаа болон цаашид ямар ирээдүй хүлээж байгаа талаараа хийсэн баримтат кино, заавал зав гаргаж үзээрэй.



PLEASE SEE THIS VIDEO AROUND 10MIN. IN THE MIDDLE WHICH IS 3:25 SEC, THERE'S A ONE EXAMPLE. FROM THIS VIDEO YOU WILL FIND ANSWER THE QUESTIONS FIRST VIDEO!!!

Хятадын хорт бодлого









Ярилцаж эхлэх цаг нь аль дээр өнгөрсөн...

Сүүлийн үед нилээд их зүйлийг эргэцүүлэх болов. Би жилийн өмнөхийг хүртэл Монголд 28 жил ажиллаж, амьдарч ирсэн. Надад илүү зүйл хэрэггүй гэдэгтээ итгэлтэй байдаг. Одоо хүний нутагт гэр бүл, хайртай дотно хүмүүсээ санахын хирээр хурдхан шиг л буцах гэж яарна. Хоног өдөр ойртох тусам цаг удаан яваад байгаа мэт, өнгөрч өгөхгүй яарах юм. Би эх орон, ойр дотны хүмүүсдээ үнэхээр их хайртай гэдгээ өдөр тутам мэдэрнэ.

Гэтэл бас нэг бодол үргэлж нэг бодол намайг мартчих вий гэсэн шиг бодогдоно. Анх би энд ирээд Америк, Франц, Австрали гээд л дэлхийн хөгжилтэй орнуудаас ирсэн оюутануудтай хамт нэг ангид орлоо. Тэд ч өөрийн гараар тухайн орныг байгууллаад, хөгжүүлээд өдий хүргэчихсэн хүмүүс шиг л аашилна. Цаг хугацаа өнгөрч, адил хэмжүүрээр хэмжигдэхийн хирээр тэдний хэмжээ нь танигдана. Гэтэл ийм залхуу, хөлдүү хүмүүс тухайн улсдаа маш ойр зуурын хөнгөн ажил хийж авсан цалин нь амжиргааны зөрүүгээр Тайваньд эзэн нь юм шиг дураараа дургиж амьдарна.

Тайваньчуудын цалингийн доод хэмжээ нь цагийн 100NTD байдаг. Энэ нь манайхаар 4500₮ болдог. Гэтэл Тайваньчууд амьдрал хэцүү гэж ЗГ-таа гомдоллоно. Гэтэл амжиргааны түвшин өндөр юм уу гэхээр миний сүүлд сонссоноор үхрийн мах Монголд кг нь 6000₮ болсон гэж дуулсан. Гэтэл энд хөлдөөсөн үхрийн мах 100NTD - 120NTD буюу манайхаар бол 4500₮ - 5500₮ юм даа. Гэтэл манай орон чинь цалин хэд билээ. Тэгээд яаж болоод байдаг юм. Тэгээд манай улс чинь хэдэн малтай билээ. Тайвань улс чинь малгүй шүү дээ. Ингээд бодохоор бид ямар хэцүү, Тайваньчууд манайхныг бодвол хамаагүй боломжийн амьдралтай газар байгаа биз дээ. Гэтэл Тайваниас Австрали хамаагүй дээр туслах ажилтан 3000USD орчим цалин авдаг гээд л... Франц улс нийгмийн халамжаараа дэлхийд тэргүүлдэг гээд л.. Монгол улс амжиргаагаараа улам тэр дор алслагдсаар...

Би энэ бүгдийг Монголдоо үлдэхгүй гэсэндээ бичсэнгүй. Харин ч Монголдоо бүх насаараа үлдэх учраас бичиж байгаа юм. Монголд үлдэхгүй хүмүүс өөрт хамаагүй зүйлд цаг зарахгүй биз. Одоо миний түрүүнээс хойш асуух гэж оролдоод байгаа гол асуултандаа оръё.

Яагаад дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх ордтой, хүн амаасаа хэд дахин давсан малтай, энэ их газар нутагтай 3-хан сая Монголчууд ийм байдалд ордог байнаа ???

Манай улсын ерөнхийлөгч Элбэгдорж сайндаа Ардчилалыг бий болгоогүй юм. Тэр хүн бол нийгмийн дэлбэрэхэд бэлэн байсан тохироог анхлан илэрхийлсэн хэсэг хүмүүсийн л нэг гэж би боддог. Бурхан байгаль дэлхий дээр амьд амьтаныг бүтээхдээ маш сайн бодсон юм шиг ээ.

Дасан зохицих зарчим
Мэлхийг халуун буцлам усанд хийхээр үсрээд амьд гардаг атал бүлээн усанд хийгээд бага багаар халаагаад байхаар суусаар байгаад буцалж үхдэг гэдэг. Энэ нэг 3-хан сая хүнийг Хятадын их гүрний бодлого, Монгол төрийн арчаагүй байдал нийлээд аажимаар өдий зэрэгт хүргэсэн бололтой. Ялангуяа Монголчууд бид дасан зохицох чадвар их сайтай хүмүүс юм.

Өмнө нь Монголд байхдаа өнөөдрийн над шиг ярьж байгаа хүнийг огт хүлээж авдаггүй байлаа. Гадаадад байсан амьдрал мэдэхгүй нөхөр олон юм ярьж байна гэсэн юм боддог байлаа. Гэтэл миний буруу байж, энд байх хугацаа нь аажимаар буцалж байгаа халуун усны гадна гарч хараад бид чинь буцлаад байсан юм байна гэж мэдэж байгаатай утга нэг гэмээр байна.




Дээр оруулсан клипүүдийг үзвэл нийгмийн тохироог л дуулаад байгааг харж болно. Харин энэ дуунууд нэг зүйлээрээ адил дутуу байдаг. Үүнийг хэрхэн яаж өөрчлөх вэ? гэсэн арга зам нь байдаггүй. Угаасаа тэр өөрчлөх хүмүүс нь дуучид ч байх албагүй, тэд дангаараа чадах ч үгүй биз. Гэхдээ мэдээж том үүрэгтэй хүмүүс. (1990он. "Хонх" хамтлаг)

(Дуучин BX саяхан аав болсон гэж уншсан юм байна. Хүн үр хүүхэдтэй болохоор хойч үеээ бодох нь аргагүй юм. Тэр дуучин Quiza эд нар ер нь их таалагддаг. Энэ дуу эхлээд сонсоход тиймэрхүү байсан ч 2, 3 сонсоод таалагдаж эхэлсэн, ганц нэг үгийг эс тооцвол гоё ч дуу байна лээ. Улс төрийн дуу ТВ-гээр явуулах нь бага болохоор албаар энд тайлбартай орууллаа. Та нар ч бас цааш нь тараахыг бодоорой.)

Энэ дуунууд хоёр өөр УИХ 76-н үед дуулагдсан дуунууд байгаа. Энэ нь бид ярьсаар байгаад өмнөхөөсөө ялгаагүй сонголт хийчихсэн байгаагийн баталгаа гэлтэй.

Ер нь яг юу болоод байгаа юм бэ? Сонгодог 2 намтай. Үржигдэхүүний байрыг солихоор үр дүн нь ижил гэдэг шиг, нам нь ээлжлээд л байдаг, өөрчлөгдсөн юм алга. Нэг нь 70 жилийн түүхэн замналаар тоноглогдсон, нөгөө нь ард иргэдийн ардчилалын эрмэлзлээр тоноглогдсон 2 нам гаднаасаа харахад их ялгаатай. Дотоод гишүүдийнх нь бүрэлдэхүүн нэрнээсээ бусдаар бол ялгагдахгүй ижил ашиг сонирхолтой нэр дэвшигчидтэй намууд арга ч үгүй юм шиг.

1990 оны Ардчилалын тохироо, 2010 оны Ардчилалын тохироо 2 яг юугаараа ялгаатай юм бэ? Яагаад МАХН суудлаа тавьж өгсөн юм бэ?

Би энэ талаар бодож үзлээ. Ер нь аль алинд төрийн хар хайрцагны бодлого байсан л байгаа. Би санаанд орсноороо ялгааг нь хэлэх гэж оролдъё. Би буруу ярьж байгаа гэдэгтээтэйгээ санал нэг байна. Та бүхэн сэтгэгдэл дээр саналаа дэвшүүлж залруулна биз.

1. 1990 оны төр өрөндөө баригдаад, алдаагаа хүлээн зөвшөөрсөн төрийн сэхээтнүүдийн ёс зүйн түвшин өндөр байсан тул байр сууриа тавьж өгсөн. 2010 идэж уугаад, улс орноо доройтуулсан ч, түүнийг алдаа гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхөөргүй гишүүд, хүлээн зөвшөөрөх байсан ч, үгүйсгэх намын нөлөө. "Горьд воо.." гэх биз..


2. 1990 онд Хятад улс хаалттай байсан. 2010 онд Хятад гүрэний бодлого өнөөгийн төрд нөлөөлдөг байх гэж боддог.

3. Хамаарлын зарчим
За энэ харин маш чухал санагдсан болохоор дэлгэрүүлж бичье. 1990, 2010 оны аль ч төрийн үед хамаарлын зарчим маш хүчтэй байсан юм шиг санагддаг. 1990 оны үед дэлгүүрийн лангуу хоосорч, төрд иргэдийг хамааруулан барих зүйл үлдээгүй.

Харин 2010 он бол өөр асуудал юм. Миний нэг таньдаг нөхөр улаан Ардчилсан үзэлтэй, дээлээ уралцана... гээд л гүйдэг байсан залуу, саяхан МАХН-ын батлахаа авлаа гэнэ. Ийм жишээ маш олон. Шалтгаан нь ч ойлгомжтой. Гэр бүлийнх нь нэг нь төрд эсвэл намд байр суурь нь ахих явдал. Эндээс энгийнээр дүгнэвэл Монголд хэзээ ч хувьсгал дахин иргэдээс гарахгүй. Учир нь хүн гэдэг амьтан ийм өчүүхэн, өөрийгөө золих байлаа ч үр хүүхдээ бодно. Бүгд л тийм учир буруутгах аргагүй юм.

Үр хүүхэдгүй, залуу үе нь өөрчилнө гэв үү? Энгийн жишээ л гэхэд "Оюутаны холбоо"-ны толгойд суусан малнууд цагаандаа гарч, ТВ-ээр эрх мэдлээ булаалдан хэрэлдэж байгаа нь өрөвдөлтэй. Хамаарлын зарчим ийм л хүчтэй, эдийн засгийн өнөөгийн тогтолцооны нөхцөлд хэзээ ч гудайхгүй хүчтэн.

Харин 2 том нам маань хоорондоо зөрчилдвөл тэдний ашиг сонирхолын зөрчилдөөний улмаас хувьгалын дайтай юм болж магадгүй. Эцэст нь иргэд шоронд орж, сөргөлдөөний 2 тал олимпийн аврагаа цэргүүдтэйгээ тэмдэглэн ТВ-ээр орилно. (7-р сарын 1)
Гэхдээ дахин ийм асуудал ч гарахгүй биз дээ, ялангуяа Хятадын төрийн бодлогын давхар хяналтынхан тооцоогүй жижиг алдаагаа ухаарч, арга хэмжээ авсан байдаг байлгүй. Тэд Монголчуудын унтаа хэвээр нь байлгахын төлөө юу ч хийхэд бэлэн хүмүүс. Бид ч хүссэнээр нь сайхан унтах юм. Хятад улсын хувьд 1400 цэрэг удирдаг жанжингаар 3 цэрэг удирдахтай адил хялбар зүйл байдаг байлгүй. (Хятад улс ~1,4 тэрбум хүн ам, Монгол улс ~3 сая хүн ам)


За одоо өмнөх асуултаа дахин асууя.

Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх ордтой, хүн амаасаа хэд дахин давсан малтай, энэ их газар нутагтай 3-хан сая Монголчууд ядуурлаас хэрхэн гаргах вэ ???

Xариулт 1: Хамгийн түрүүнд сонгуулийг үнэн зөв тоолдог болох хэрэгтэй. Дараагийн нэг хийгдэх зайлшгүй шаардлагатай зүйл бол мөнгөний сонгуулийг зогсоох хэрэгтэй. Үүний тулд ард иргэд өөрсдийн саналаараа мөнгөний сонгууль хийж байгаа хүнийг сонгохгүй байх, мөрийн хөтөлбөрөө хэвлэж тараах мөнгөгүй хүнийг зав гарган, очиж сонсож байж анхны хөрс суурь нь тавигдана.

Бид 2-н хооронд өөх ч биш, булчирхай ч биш амьдралтай, архиндаа мансуурч байх хооронд Хятад улс Монголын ашигт малтмалыг дээд хүчин чадлаараа зөөж байна. Зүгээр ч зөөхгүй биднээр доог тохуу хийж, залуу охидоор нь зугаагаа гаргаж байна. Бид зөвхөн нүдээ нээхэд л хангалттай. Гэтэл бид баарнуудыг шөнө ажиллахыг болиулчихлаа гэсэн хэрүүл яриад гүйж баймааргүй байна. Зарим нэг баарны эздийн захиалгаар мессенжер уриалгууд яваад л байна лээ. Би хувьдаа Монголчууд бид 12-оос хойш бааргүй болсноор үхэхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин ч сайнаар нөлөөлнө. Ямар хүн нь ийм мундаг шийдвэр гаргадаг байна. Үнэндээ зарим нэг талаараа Монголчууд бидний ардчилсан эрх мэдэл хэтрээд байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй.

Бас би сая энэ 6-н сард нээлтээ хийсэн "Unthinkable" гэж кино үзсэн. Зарим нэг нь үзсэн байлгүй. Гол санаа нь өрсөлдөгчийнхөө төлөвлөөгүйг хийж ялалтанд хүрдэг. Хүрээнээс гадуур нүүж байж амжилтанд хүрдэг. Хятад улстай хийх худалдааны бодлогоо чангатгах хэрэгтэй байж болох юм. Импортын татварыг нэмэгдүүлж, түүхий эдийн экспортын татвараа нэмж, эдийн засгаа босгох гэж үзэх. Бүтэхгүй сонсогдож байгаа нь ойлгомжтой. Ингэлээ гээд Хятад улс авахгүй байх аргагүй. Учир нь Хятадын дэлхийн эдийн засаг дахь байр суурь тэдэнд маш чухал. Монголын эдийн засгийн сөхрүүлэн, нэг хэсэгтээ гүрийсэн ч удахгүй биз. Мэдээж энэ мэдээлэл цацагдана. Нийлүүлэгч цөөдөхөөр бусад нийлүүлэгчдийн үнэ өснө. Энэ нь тэр чигээр нь Хятадын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулна. Ялангуяа өнөөгийн Хятадын хөдөлмөрийн хөлс нэмэгдэх хандлагатай байгаа ба зарим хөрөнгө оруулалтууд Вьеьнам руу урсаж эхэлж байгаа өнөө үед, мөн Хятад улсын түүхий эдийн хэрэгцээ хэтэрхий их тул тэд хурдан хариу үзүүлэх магадлал өндөртэй.

Харин удаж бидний тэвчээрийг үзэхээр болвол 4 жил нь дуусчих гээд УИХ-н гишүүдэд л хэцүү юм даа. Сонгуульд баахан мөнгө зарчихсан байдаг. Тэгэхээр дээр дурьдсанчлан мөнгөгүй сонгууль болсон тохиолдолд л хурц шийдвэр гарах боломжтой. Бид үүний төлөө бүсээ чангалсан ч яахав дээ, ялгаагүй одоо ч гэсэн Монголчууд бид бүсээ чангалж байна. Учир утгагүй чангалж байснаас, учир утгатай зорилготой чангалахад яахав дээ. Бид түүхий эдээ хадгалаад гүрийвэл Хятадууд биднийг хэдий удаан ч хүлээж чадна, харин бид ямар ч хямд үнээр хамаагүй Орос руу урсгаад эхэлбэл Хятадууд маш хурдан буулт хийхээс аргагүй болно. Учир нь өрсөлдөгчөө бэхжүүлж байснаас биднийг босгох нь дээр болно. Тэгээд бид 2 дахь Эрдэнэт-ээ босгоод эхэлбэл байдгаа бариад гүйх байлгүй.
(Яг энэ мөчид Тайвань улс худалдааны бодлого нээх гээд, иргэд нь үр нөлөөг нь ойлгоод ерөнхийлөгч руугаа өндөг шидэж байна. Тэд энэ шийдвэрийн дараа Тайвань улс эдийн засгийн хараат болсноор Хятадуудад залгиулна гэдгийг мэдэж байгаа хэрэг.)

Монголын залуус төрийн албаны эрх мэдэлд хошуурч, хор найруулах бус, хувийн хэвшилд хошуурч баялаг бүтээдэг болсон цагт Монгол улс хөгжинө. Монгол улс багшийн цалинг сайжруулж, чанартай боловсрол олгодог болж байж хөгжинө. Авилгалтай тэмцэх газар нь эрх баригчид хоорондын улс төрийн зэвсэг бус, бие даасан бодит хяналт болж байж Монгол улс хөгжинө.

Төр оролцоогоо багасгаж, хувийн хэвшлийг шудрага өрсөлдөх боломжоор нь хангаснаар олигопольжсон бизнесүүд дураараа үнээ нэмэхээ болж, эрүүл өрсөлдөөний тогтолцоонд орсон тохиолдолд Монгол улс хөгжинө. Учир нь том бизнесүүд тухайн салбарт зөвшөөрөл өгдөг байцаагчыг тэжээснээр, тэр төрийн эрх мэдэлтэн тухайн салбарт шинэ бизнесүүдэд зөвшөөрөл өгөхгүй, өгсөн ч хавчих замаар сөхрүүлж, бодит өрсөлдөөнийг боймилж ашиг олдог гэсэн албан бус яриа байдаг. Гэтэл одоо маш хортой үзэгдэл нь бизнесүүд шатахууны ханшны хэлбэлзлийг анаж үнээ нэмээд, эргэж бууруулахгүй. Улмаар түүндээ амтшиж байна. Энэ нь бодит өрсөлдөөн байхаа больсон, олигополь шинжиндээ орсны баталгаа юм.
Яг үүний адил зарчмын дагуу Хятадууд 76-н гишүүнийг 4 жил тэжээж түүхий эдийг нь авах нь 3 сая хүнийг хойч үетэй тэжээх гэрээ хийхээс ашигтай л даа. Магадгүй Хятадууд сонгуулийг санхүүжүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Иймд мөнгөгүй сонгууль хийж байж л найдвар төрөх юм. За тэгээд баахан хар бараан зүйл бичсэн бол уучилна биз дээ. Энэ бүхний эцэст сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Xариулт 2: За одоо таны ээлж.....? Comment-ээ үлдээж, санал бодлоо хуваалцаарай. Гол нь хар барааныг нь би чадахаараа биччихсэн болохоор арга зам талаас нь бичвэл их баярлана шүү.

Энгийн арифметик ба Уул уурхай

Энэ видеог анх үзээд Хятадын хүн амын бодлогыг аргагүй ч байж дээ л гэж бодсон. Гэхдээ Хятадууд үүнийг давуу талаа болгож ашиглаж чадснаар бүх бизнес, нөөцүүд Хятад улс руу юүлэгдэх болсон. Манай улс "нүсэр том орд олдлоо" одоо сайхан амьдарнаа... гээд байгаа. Энэ нилээд хуучны бичлэг ч гэлээ маш энгийн нэгэн арифметикийг өрвөгөр буурал эрдэмтэн тодорхой хэлсэн байдаг. Энд бичлэгийг үзэж суухад бусад улс орнууд, түүний дотор ялангуяа Хятад улс газар нутгийн 16%-тай тэнцэх хэмжээний том газар нутаг, баялаг нөөц баялагт эзэн нь гээд суучихсан 3-хан сая хүнийг зүгээр мартаад өнгөрөх тийм ч гэнэн улс биш гэдгийг батлаад байх шиг.

Өнөөдөр дэлхийн B2B(business to business)-ийн зах зээлд дахь Хятад улсын эзлэх байр суурь маш хурдацтай өсөн нэмэгдэж байна. Ялангуяа үндэстэн дамнасан корпорациудын хувьд түүхий эд, иж бүрдлийг Хятад улсад үйлдвэрлүүлэхгүй, эсвэл тус улсад үйлдвэрээ нүүлгэн шилжүүлэхгүйгээр өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх, үр ашгийн түвшинг өндөр байлгах асуудал нь улам л ээдрээтэй, хомс болсоор байна. Энэ үйлдвэржилтийн төвлөрлийг даган түүхий эдийн хэрэгцээ, тус улсын нөөцийн асуудлын ач холбогдол доорхи бичлэгийн "11:59 сек" ойлголтоор маш тодорхой тайлбарлагдаж байна.

ИЙМД ТӨРИЙН МИНЬ ШИЙДВЭР МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ Л ГЭЖ НАЙДАХ ЮМ.








"ЗҮҮД" байгаасай...

Би энэ талаар бодох үнэхээр дургүй, хүн болгон энэ талаар хоосон яриад л, дэмий өөрийгөө бухимдуулаад л дуусдаг юм шиг санагдаад байдаг юм... Гэхдээ Монгол улсын иргэний хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлээд бас Монгол улсын иргэн хүнийхээ үүрэг гэж ойлгоод өөрийн сонсож дуулснаараа үзэл бодлоо хуваалцъя гэж бодлоо.

Би нэг ийм яриа сонсож байсан юм. Монгол улсад маш олон томоохон ордууд нээгдлээ. Түүнийг хэрхэн ашиглах вэ? гэхэд бид ямар ч улстай гэрээ байгуулсан тэдний гүйцэтгэгч нь Хятадууд л байх болно. Учир нь бизнесийн өнцгөөс аваад үзсэн ч Хятадын хямд түүхий эд, хямд ажиллах хүч гээд л яриад байвал угаасаа юу боллоо гэж холоос зөөхөв дээ. Тийм болохоор заавал гуравдагч нөхөрт бялуу хувааж байхаар Хятадуудтай зөв тохиролцож чадвал бидэнд илүү өгөөжтэй гэхэд надад хэлэх үг олдсонгүй.

За тэгээд амьдраад л байлаа. Төрийн үйл ажиллагааг харахаар үнэхээр хангалтгүй санагдав. 2,7 сая хүн 30 сая мал, 1,56 сая км.кв газар нутаг түүний доорхи баялаг ордыг нь бодохоор ядуу амьдарна гэдэг нь саятан өлсөж байгаагийн үлгэр мэт. За тэгээд газар доорхи баялагаа ашиглаж байгаа хэлбэр нь төрийн түшээд нь 50,000 төгрөгийн лицензийн төлбөр төлж аваад гадныханд зараад, одоогоор манай газар нутгийн 52%-ийг нь лиценз нэрээр зарчихлаа. Монголын газар нутгийн ашигтай гэж болох тал хувь зарагдчихаад байхад бидний амьдралд ямар өөрчлөлт орсон гэж? Тэгээд дээр тайлбарласанчлан тэдэнд нь хятадууд орчихсон байдаг.

Тэгээд иргэд босоод ч нэмэргүй, нэг жишээ гэвэл Хөвсгөлд орд эзэмших гээд очиход нь иргэд нь босч газар нутгаа хамгаалаад, дийлдэхгүй болохоор нь тэр байгууллага нь бидний хэлж заншсанаар "Нинжа" нарийг явуулчихсан. Мэдээж энэ амархан. Тэгээд тэд очихоор иргэд босоход тэд нар нь адилхан иргэн юм болохоор нутгийн иргэд яаж ч чадахгүй аргаа бараад зурагтаар ярилцлага өгч байхыг бий үзсэн. Өөрөөр хэлбэл эсэргүүцээд байхаар нь өөдөөс нь адилхан ирэгдийг нь гар хөлийн нохой болгоод тавьчихаад, тэгээд дасгаж байгаад дараа нь "Нинжа" нараа гаргаад өөрсдөө орох гэж байгаа гэдгийг ойлгоход хэцүү биш байлаа. Алхам дутамдаа гарцаагүй байдалд орсоор л, мад тавиулсаар л байна.

Үүнийг төр нь мэдсэн ч хөдөлсөнгүй, өөрсдөө олгосон болохоор арга ч үгүй биз. Оюутолгой, Тавантолгой гээд том бялуутай сонгуультай байсан болохоор төрийн түшээдийн ашиг сонирхолыг өнгөрөгч сонгуульд ялах гэж яаж улайрч байснаас харахад хялбар байлаа. Тэгээд түүндээ хүрэх гэж 4-н жилийн өмнөөс бэлдээд, тэгээд болохгүй болохоор нь сонгуули
йг будлиулж байж гараад, иргэд нь дургүйцэхээр хомроглон баривчилж, нам дараад... Түүнийгээ хялбархан тайлбарлаж ганц ТВ-ээр хяналтан доор мэдээлэл цацуулж, ард иргэдийн тархийг угаагаад л...

Энэ нь Монголын төрийн иргэддээ үйлчилдэггүй гэдгийг дэлхийд зарласан хэрэг болсон. Иргэддээ захирагддаггүй, авилгач төр гэдэг бол залгихад хялбар хоол юм. Тэгээд ч аль хэдийн Монгол улсын газрын талыг эзэмшиж байгаа юм чинь хилээ сунгах нь зүй ёсны хэрэг биз. Үүнийг нь ч манай төрийнхөн зөвшөөрсөн байгаа юм. Иргэддээ захирагддагүй төр нь зөвшөөрсөн юм чинь ер нь ямар хамаатай юм. Яадгийн... л биз дээ.
Үүнийг нь харж байгаа гадны эрдэмтэд Mongolia гэдэг улсыг Mine-Golia нэрлээд, газрын зурагнаас ойрын хэдэн жилд арчигдана гэж хээв нэг ярьж байна.

Хүн шатар тоглохдоо хожигдоно гэж тоглодоггүй ч, нэг нь нөгөөдөө мад тавиулж тоглоом дуусдаг шиг одоо үүнийг уншиж байгаа хүмүүс арай ч үгүй гэж бодож байгаа байх л даа. Манай улс нь шатрын мастерт тал модоо идүүлчихээд болоогүй байнаа гээд сууж байгаа сонирхогчтой адил санагдаад байгааг юуг нь нуухав.

Нөгөө талаас 20-р зууны колончлол нь хэлбэрээ л өөрчилсөн хэрэг юм. Ер нь хэн заавал колони гэхээр хил хязгаараа нэгтгэнэ гэж хэн хэлж байгаа юм. Өнөөдөр газрынх нь 50%-ийг эзэмшээд, төрийн шийдвэрт нөлөө үзүүлж, дурын хятад хүн ирээд залуу охидын дээр тарвалзаж, том жижиг бүх бизнесүүдэд нь хөрөнгө оруулж хувьцааг эзэмшээд, 100-н айл, Эмээлт нь хятад хороолол болчихсон түүхий эдийг захийг нь хянаад, бараа материалын ихэнхийг нь хангадаг улсыг ямар улс гэх вэ? Бодох л асуудал.

Ингээд бодохоор бидний хойч үеийн ирээдүй шүлсээ залгин гэрээслэлээ уншиж буй доорхи хүнээр төсөөлөхөд нэг их хол зөрөхгүй болох юм шиг байна. Мэдээж энэ хүн юмийг яаж мэдэхэв гэр бүлтэйгээ салах ёс хийж, бэлтгэлээ л ирсэн байх даа, хөөрхий... Өвөг дээдэс нь сайн бодож болгоомжтой судлаад, ямар ч аюулгүй баталгаатай гээд л гэрээнд гарын үсэг зурсан нь ойлгомжтой...

Сайхан зүйл ярьж тохиролцон эхлүүлээд, бүхнийг гартаа авсаны дараа дүрмийг өөрчилж бүхэлд нь эзэмших нь бизнест ч байдаг л энгийн хууль гэмээр байна. Бид хажуудаа байгаа бодит түүхийг харсаар байж давтах вий дээ.

Эх сурвалж: http://www.araatan.com/2010/01/blog-post_14.html



Өвөр Монголын түүх

1947 оны 6 сарын 1нд Хятадын комминуст нам анхны колони мужаа зарласан бөгөөд энэ нь Монголын газар нутаг буюу бидний хэсэг "Өвөр монгол" байсан юм.Хятадын цэргүүд өвөр монголын хяналтандаа авчээ. Үүнээс хойш өвөр монголчууд хамгийн харгис хэцгий дарангуйллыг туулсаар өдийг хүрсэн юм.

1. 250 мянга гаруй өвөр монголчууд алуулсан. (Энэ нь тухайн үеийн өвөр монголын хүн амын 10 хувь байсан)
2. Хятадын засгийн газар маш их хэмжээний Хятадуудыг Өвөр монгол руу хүчээр аваачиж цус холилдуулсан. Одоо өвөр монголчууд нь өсөж төрсөн төрөлх нутаг дээр цөөнх бөгөөд ямар ч хүчгүй болсон.
3. Хятадын засгийн газар Өвөр монголын (төрсөн нуттгийнх нь)ашигт малтмалыг бүгдийг олборлож өвөр монголчуудад юу ч хүртээгээгүй.
4. Феодализийг устгана гэсэн нэрийдлээр өвөр монголын баялаг ёс заншлыг устгаж үгүй хийсэн.
5. Монгол үндэстэнг олон болохоос сэргийлэн , хүүхэд төрөлтийн хязгаарыг Өвөр монголд тогтоосон.
6. Өвөр монголыг Өвөр монголчууд өөрсдөө удирдана гэдгээс сэргийлэн маш олон өвөр монголчуудыг шоронд хийсэн.

ҮХЭР МОНГОЛ ХОЧНЫ УЧИР

Үнэхээр наанаа чихэнд дээр нь цэцэг ургуулчихаад, орой нь аль нэгэн хятад буудалд залуухан Монгол охид суулгачихаад хундага тулган инээлдэж байгаа төрхийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш байна. Ийм л ганц нэг эргүү юмнуудаас болж Монголчууд биднийг үхэр малаар нь дуудаад байгаа юм. За ингээд та бүхэн өөрсдөө уншаад үзнэ биз дээ.

Монгол улсынхаа дархан хилийг соргогоор сахин хамгаалах үүрэгтэй хилийн цэрэг торгон шугамын цаахна амьдардаг хужаа охинд сэтгэл алдан дурлачихаад нус нулимстайгаа холилдон алийгаа алдаж байгаа тухай манай нэгэн нэртэй поп дуучин клип хийлгэснийг хятадууд ихэд шимтэн сонирхож, хоёр орны урлагийн салбарт гарсан томоохон амжилт хэмээн өндрөөр үнэлсэн тухай сонсоогүй хүн ховор байх. Тэгвэл сүүлийн үед хилийн цэргийн салбар маань урд хөршийнхөнтэй гүн зузаан хэлхээ холбоог тун сайн тогтоож байх шиг санагдана.

Манай улс 1963 онд Хятад улстай хамтран хилийн шугамаа тогтоож түүнээс хойш энэ цагийг хүртэл хоёр орны хүлээн зөвшөөрсөн бүсээс дотогшоо аль алиных нь хилийн багана байх ёсгүй хэмээн хуульчилж дархалсан билээ. Тухайн үед Жоу Эньлай, Ж.Самбуу хоёр бараг л харандаа бариад газрын зураг дээрх см бүрийгнарийн тооцож гаргасан дархан хилийн шугам таван жилийн дараа гэхэд маш их өөрчлөгдөж хятадууд манай газар нутгаас бага багаар хумслан хулгайлж эхэлснийг ахмад дайчид харамсан ярьдаг юм. Жишээ нь 1963 оны хэлэлцээрээр Хятад-Монголын хилийг тогтоосон шугамаар бол Хятадын хилийн тэмдэгтХалх голынЖимст хэмээх салаа тохойноос 500 метр зайтай байсан атал өнөөдөр голынхоо баруун эрэгт гарчихсан Халх голын нэгэн хэсэг нь Хятадын нутагт орчихсон байдаг аж. Энэ мэтчилэн алд ахиж, дэлэм ухрахын үлгэрээр 1963 оноос хойш хятадууд Монгол орны газар нутгаас 200 км газар хумсалж чадсан гэдгийг нэгэн геологич залуу нотлох баримттай нь бариад явж байсан удаа ч бий.Тэгвэл өнөөдөр 1963 оны гэрээг зөрчин БНХАУ-ын хилийн тэмдэгт бүр Монгол улсын нийслэл хотын төвд хил хамгаалах ерөнхий газрын хашаан дотор орж ирээд данхайтал босчихсон байна гэвэл та үнэмших үү. Хилийн цэргийнхэн уг баганыг дурсгалын шинжчанартай зүйлхэмээнтайлбарлаж байна гэсэн.1963 оны хоёр улсын хилийг тогтоосны дурсгалд зориулж босгосон багана юм уу гэвэл тийм биш. 2002 он гэсэн бичиг баганан дээр байгааг үзэхэд саяхан дурсгаж авсан Хятадын хилийн тэмдэгт бололтой. Харин уг баганан дээрх дугаар нь 815 гэсэн тоотой байгаа нь бүр ч сэжиглүүштэй. Учир нь Хятадууд 8-р сарын 15-нд монголчуудын эсрэг “Улаан алчууртны” бослогыг эхлүүлсэн “Еэвэн сарын баяр”-аа өнөөдөр хүртэл тэмдэглэдэг билээ. Монголчуудыг бүгдийг нь алъя гэсэн бичиг еэвэн дотор хийж тараагаад босч байсан өдрийнхөө тоотой баганыг хилийн цэргийн хашаан дотор зоож орхисон нь магадгүй хужаа нарын Фэнг Шүтэй холбоотой далдын зан үйл юм бил үү гэсэн сэтгэгдэл эрхгүй төрнө. Түүнээс гадна өнгөрсөн зуны наадмын үеэр Монгол улсын маань төрийн далбааны соёмбо үсгийг зориуд өөрчилж галын оронд зургаан дэлбээтэй бадамлянхуа цэцэг дээр нь таван хошуу зурсан тугийг Монгол дахь хужаа нар зориуд үйлдэн тараасныг манай нэртэй баячууд хүртэл мэдэхгүй машин дээрээ хатгачихсан давхиж явсан байгаа юм.Газар нутгийг маань зөөлөн аргаар эрхэндээ оруулах гэсэн дотор иргэдийн үйл ажиллагаа ийнхүү улам бүр нарийсан чангарч,монголчуудыг хядсан өдрийнхөө тоогоор билэгдсэн хилийн тоот багана хийгээд Монгол улсын хил хамгаалдаг ерөнхий газрын нь хашаан дотор хүндэтгэлтэй нь аргагүй зоочихсон байгаа нь хужаа нарын тоог цөөлөн хөөж гаргах үйл ажиллагааг төр засгаас зохион байгуулах цаг нь болсон юм биш үү гэж бодоход хүргэж байна. Оросын нийслэл Москвадхил хамгаалдаг газрын нь хашаан дотор Хятадын хилийн тэмдэгт дурсгал маягтай боссон бол захын жаал хуга цохиод хаячих байсан байх даа.



За тэгээд уламжлал ёсоор нэгэн клип толилуулж байна. Монголын гэх юм үлдэхгүй нь бололтой.


Бид энд гэдсээ илж хэвтчихээд, хоорондоо хэрэлдэж байхад...

Хадуурсан бичлэг...

Та бүхэн өөрсдөө бичлэгийн үзэж байгаа болохоор би нэг их олон юм нурших нь утгагүй юм. Товчхондоо бол "Хөдөлмөр хүнийг бие болгосон юм" гэдэг үнэн үг шүү. Хүний өнөөг хүртэлх бүх ололт амжилт, шинэ бүтээл, хөгжил дэвшлийн цааша хөдөлмөр байдаг. Хэрэв энэ үг намайг бага байхад миний Социализмын үед сонсож байсан үг бөгөөд одоо ч гэсэн үнэн чанараа хадгалж байгаа бол энэ зарчим юм... хэ хэ хэ...

Дараагийн нэг зүйл нь тууштай байх явдал юм. Зөв замаа тодорхойлж, түүндээ тууштай байгаад түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадсан хүн заавал амжилтанд хүрнэ гэдэг нь 100% батлагдсан зүйл бөгөөд бүхний түрүүнд байх албагүй ч, зүгээр суусан нэгнээс хавьгүй дээр амьдардаг нь жам юм. Гэтэл манай залуучууд дотор, миний явах зам энэ гээд, түүндээ бүхнээ зориулаад явж байгаа залуус хэд байгаа бол, эргэлзээтэй л асуудал... Энэ бичлэг дээрхи хүүхдүүд бүгд Олимпийн алт аварга болохгүй ч, өөр тэд тэмцээнд орно.



Үнэхээр гайхалтай нь миний байгаа улсад бүр яааяа гэж шагшираад өөрийгөө хөдөө гэдгээ мэдрээд байхаар юм үнэндээ алга, яахав байж болох тийм л зүйлүүд... За бүр цочоох зүйл гэвэл янзан бүрийн хоолных нь үнэр л юм даа. За үнэндээ өөр ч юм алга дөө. Гэтэл хариултгүй асуулт үлдэнэ. Яагаад энэ орон хөгжөөд байна?

Эндээс л би яааяа гэж шагширмаар ялгааг олж харсан юм. Нөгөө эр, эм нь мэдэгдэхгүй доожоогүй гэж манайхны нэрлэдэг эрхийн балай хүүхдүүд чинь бүгд өөр өөрийн гэсэн зорилготой, түүндээ ихэнхи цаг хугацаагаа зарцуулах юм. Тэгээд хэрэв ам нээгээд жоохон ярьвал тэр нь ээж, аавынх нь бизнестэй өөрийн зорилгоо уялдаатай байдаг. Энгийн л байна ш дээ гэж бодогдож магадгүй.

Гол нь ямар ч эрхийн балай, эргүү тэнэг байлаа ч зорилго нь тодорхой, түүнтэй холбоотой мэдээллээр 20-н жил нүдүүлсэн тэр хүүхэд амжилттай амьдрах уу? эсвэл манай одоогийн залуус шиг хэнээр ч заалгахааргүй том толгойтой, зөвхөн өөрийн хүссэнийг л хийдэг, баар сав хэсч хэсч, тодорхой зорилгогүй байснаа гэнэт гэр бүлтэй болж хариуцлага дээр унахаар ажил хийж эхэлнэ. Тэр үед тухайн залуу нь 1000-н ухаан байгаад дээрхи эрхийн балай залуугаас илүү амжилттай байж чадах уу? эргэлзээтэй л асуудал. Тэгвэл эндхийн тэр ухаантай залуус болон манай 1000-н ухаантай залуу 2-н зөрүү ямар болох нь ойлгомжтой юм. Тэгвэл өнөөгийн интернетийн мэдээллийн их сан байгаа нь хэрвээ манай Монгол залуус зорилготой байгаад, тууштай хөдөлмөрлөвөл дэлхийн боловсролоос хоцрохгүй байх боломж нээлттэй болсон. Өнөөдөр юу хүссэнээ, интернетээс төвөггүй, үнэгүй олж авч болж байна. Одоо ганцхан залуусын дайчин зорилготой, хөдөлмөрч зан л дутаж байна.

Тэгвэл ийм сэтгэлгээг залууст суулгах тогтолцоог яаж бий болгох вэ? Төр нь зөвхөн татвар, татаасны бодлого хэрэгжүүлэхээ болж арай хөгжлийн хараатай хөтөлбөрүүдийг хэлбэр төдий хийж, хэтэдсэн гарчигтайгаар тайлагнах бус бодитоогоор хэрэгжүүлэх болон төрийн албан хаагчдын нь хүнийг боогдуулж эрх дархаа мэдэрч кайф авдаг соёлыг халах, ТВ-үүд нь дан ганц хар мэдээллээр гал дээр тос нэмэхээ болих, бизнесийн эзэд нь хөдөлмөрийг бага тогтмол цалингийн түвшинд өгөөжийн түвшинг нэмэгдүүлэх гэсэн хоёр биенээ булшилсан оролдлогуудаа зогсоон, үйл ажиллагааны хэмжүүр үзүүлэлтүүд дээрээ ажиллаж эхэлсэн цагт ийм тогтолцооны хөрс суурь тавигдах байх даа. Ёоо, бичиж дуусаад эргээд уншсан чинь ямар хол сонсогдож байна аа.

Үнэхээр дургүй хүрч байна. Хэдхээн бүлэг луйварчдаас болж бүх улс орноороо бухимдаж, нялх үрс нь хорт утаан дунд өсч, нийгмээрээ туйлдан итгэл алдарч, бусад улс орнуудад элдэвээрээ хэлүүлж, охид хүүнүүд нь солонгос жуулчин, хятад барилгачдын дэвсгэр болж явах гэж... Харамсалтай нь маш төрийн албан хаагчид өөрсдийнхөө үүнийг бүрэлдүүлэгч гэдгээ мэдэхгүй, цөөхөн хэдэн ухамсарласан нь үүнийг бодохыг ч хүсдэггүй явдал юм.

Ганц шийдсэн шоронгийн хадаас нь гарч ирээд зарлаж байгаад ганц нэг гишүүн, ганц нэг орд эзэмшигч гадны нөхөр, АМХЭГ, Газрын алба, УМХГ нтр-ээс ганц нэг хүмүүсийг залчихаасай... Яахав О.Энхсайхан, Дашбалбар гээд сайн хүмүүсийг нь залж болсон юм, үхэх нь үнэн хорвоод ганц нэг газрын гайг цагаас нь өмнө залчихад нийгэм цэвэршиж, бүгд жаргалтай амьдарч байвал юу хамаа байхав..

Монголын эдийн засаг: ИХЭР ХЯМРАЛ - 2009. III

I. Оршил

Та бүхэнд “Монголын эдийн засаг: Ихэр хямрал” нийтлэлээр Монголын эдийн засгийн байдлыг 2009 оны 4-р сарын байдлаар тоймлон хүргэж байсан билээ. Энэхүү нийтлэлд 2009 оны 3-р улирал хүртэл макро эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийн талаар бичлээ.

Дотоод болон гадаад хүчин зүйлсийн нөлөөнөөс шалтгаалан эдийн засагт хэт халалт үүсч, 2007 оны 2-р хагасаас инфляци ихээхэн өсч эхэлсний улмаас Монголбанк инфляцийг бууруулах бодлого барьсан. Энэхүү хумих бодлого нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхацсанаар төлбөрийн тэнцлийн хямралыг үүсгэн, эдийн засгийн уналтад хөтөлсөн. Улмаар Засгийн газар болон Монголбанкнаас олон улсын байгууллагуудын тусламжтайгаар хямралыг давж гарах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр төлбөрийн тэнцлийн хямралыг давж гарсан боловч зарим арга хэмжээ оновчгүй байснаас энэхүү хөтөлбөр нь эдийн засгийг сэргээхэд хангалтгүй байсан.

Өмнөх нийтлэлд сануулж байснаар зээлийн чанар муудаж, банкуудын санхүүгийн байдал хүндэрч байгаагаас зээл олголт сэргэхгүй байна. Цаашид зээл олголт буурахад эдийн засаг унаж, энэ нь буцаад зээлийг бууруулах “эргүүлэг” маягийн холбоосыг бий болгож болзошгүй бөгөөд удаан хугацааны эдийн засгийн хүндрэлийг дагуулах аюултай юм.

Мөн өмнөх нийтлэлд зөвлөмж болгож байсанчлан төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх, Монголбанкны бодлогын хүүг бууруулах замаар бодит эдийн засгийг дэмжих арга хэмжээг Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа боловч эдгээрийн хэмжээ хангалттай биш байгаагаас бодит секторын сэргэлт харьцангуй удаашралтай байна.

II. Санхүүгийн салбар

Монголбанк инфляцийг бууруулах зорилгоор 2008 оны 2-р улирлаас мөнгөний хумих бодлого явуулж эхэлсэн бөгөөд өмнөх онуудад жилд дунджаар 40 орчим хувьтай байсан мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хурдацтай саарч (Зураг 1а), улмаар инфляци огцом буурч эхэлсэн (Зураг 1б). Мөнгөний нийлүүлэлт буурснаас банкууд хөрвөх чадварын дутагдалд орж эхэлсэн нь банк хоорондын захын овернайт зээлийн хүү төв банкны үнэт цаасны дундаж хүүгээс өндөр болсноос харагдах бөгөөд энэ байдал нь 2009 оны 2-р улирал хүртэл үргэлжилсэн (Зураг 1в). Улмаар банкуудад зээлийн саатал үүсч, зээлийн өсөлт буурч эхэлсэн (Зураг 1г) ба энэ нь 2009 оны 1-р улиралд үйлдвэрлэл буурах нэг шалтгаан болсон.

Бодит ДНБ 2009 оны 1-р улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар буурч, 2-р улиралд 0.7 хувиар өссөн бөгөөөд 3-р улиралд 3.8 хувиар буурчээ. Бодит ДНБ-ийг дараалсан дөрвөн улирлын байдлаар авч, өмнөх онтой харьцуулан өсөлтийг тооцвол 2009 оны эхний хоёр улиралд эдийн засаг өсөлттэй, 3-р улиралд 0.4 хувийн бууралттай байсан дүн гарч байна (Зураг 1д). Эдийн засгийн уналт төсөөлснөөс илүү гүнзгий байсан тул Засгийн газар ОУВС-тай зөвшилцсөний үндсэн дээр төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг дэмжихээр болсон. Үүнд энэ онд төсвийн алдагдлыг ДНБ-ний 6.5 хувьд, 2010 онд 5 хувьд барихаар болсон ба 2010 онд хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын тэтгэмж зэрэг зарим нийгмийн халамжийг өөрчлөх замаар дээрх зорилтод хүрэхээр төлөвлөж байна.

Төв банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төлбөрийн тэнцлийн хямралыг богино хугацаанд давж, төгрөгийн ханшийг тогтворжуулж чадсан. Үүний дараа Төв банкны бодлогын хүүг 2009 оны 5-р сард 1.25 нэгжээр, 6-р сард дахин 1.25 нэгжээр, 9-р сард 1.5 нэгжээр шат дараалан бууруулсан. Сүүлийн 12 сарын байдлаар үнийн түвшний өөрчлөлтийг авч үзвэл 2009 оны 7-р сараас эхлэн дефляцитай гарч байгаа бөгөөд үүнээс үзвэл инфляци дагуулахгүйгээр бодлогын хүүг өшөө бууруулах боломж байгаа юм. ОУВС-гаас гаргасан тайланд (IMF 2009) 7-р сарын байдлаар үнийн түвшин өмнөх онтой харьцуулахад буурсан хэдий ч үүний дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалсан ба хүнсний бус барааны инфляци хоёр оронтой тоонд хэвээр байгааг тэмдэглэсэн. Гэвч хоёр сарын дараа буюу 9-р сарын байдлаар суурь инфляци жилийн 3.3 хувь болж буурсан бөгөөд илүү нарийн давтамжтай мэдээллээс харахад суурь инфляци ингэж буурах магадлал өндөртэй нь илт байсан. Мөнгөний хумих бодлого болон эдийн засгийн уналттай холбоотойгоор инфляци ихээхэн буурсан тул одоо эдийн засгийг дэмжих мөнгөний тэлэх бодлогыг илүү эрчимтэй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Зураг 1. Санхүүгийн салбар

Төгрөгийн ханш 2009 оны 1-р улиралд ихээхэн суларснаас шалтгаалж гадаад валютаар зээл авсан, төгрөгөөр орлого олдог зээлдэгчдийн санхүүгийн байдал хүндэрсэн, нөгөө талаас нийт эрэлт буурсантай холбоотойгоор зээлийн эргэн төлөлт муудаж, улмаар банкны салбарын зээлийн чанар ихээхэн муудаж эхэлсэн (Зураг 1г). Банкууд дахь хөрвөх чадварын дутагдал 2009 оны 3-р улиралд хэвийн болсон ч (Зураг 1в) зээлийн хэмжээ буурсаар байгаа нь (Зураг 1г) нэг талаар зээлийн чанар муудсанаас банкуудын ашигт ажиллагаа буурсан ба Монголбанкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор банкуудын зээл олгох боломж нь хумигдсан, нөгөө талаар эдийн засгийн цаашдын төлөв тодорхой бус байгаатай холбоотойгоор банкуудад зээл олгох сонирхол бага байгаатай холбоотой байж болох юм. Цаашид зээлийн бууралт нь нийт хөрөнгө оруулалтыг багасгаснаар эдийн засгийн сэргэлтийг удаашруулж, улмаар энэ нь эргээд зээлийн чанарыг муутган, зээл олголтыг бууруулах “эргүүлэг” маягийн холбоосыг бий болгох аюултай юм. Үүнээс сэргийлэхийн тулд банкууд дахь чанаргүй активын асуудлыг яаралтай шийдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний болон төсвийн бодлогыг идэвхитэй авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Банкууд дахь чанаргүй зээл өсч, банкуудын санхүүгийн байдал муудаж байгаа ч гэсэн банкны салбарын харилцах, хадгаламжийн хэмжээ өсч байгаа нь (Зураг 1е) төрөөс харилцах, хадгаламжийг бүрэн батлан даасан болон Монголбанкнаас бодлогын хүүг өсгөсөнтэй холбоотой байж болзошгүй. Гэвч олон нийт Засгийн газар харилцах, хадгаламжийг батлан даасан амлалтандаа хүрэх боломж бага байгаа гэж үзвэл харилцах, хадгаламжаа татаж болзошгүй юм. Мөн харилцах хадгаламжийг батлан даасантай холбоотойгоор банкуудад нэмэлт эрсдэл хүлээх сонирхол ихсэх, олон нийт илүү хүү амласан эрсдэл өндөртэй банкинд хөрөнгөө байршуулах зэрэг зах зээлийн гажуудал үүсч болзошгүй тул банкуудын муу активыг цэвэрлэсний дараа банкны салбарыг хамгаалах зорилготой авсан дээрх арга хэмжээнүүдийг буцаах талаар одооноос төлөвлөж эхлэх нь зүйтэй.

III. Гадаад сектор

Гадаад эрэлт буурсан, зэсийн үнэ унасантай холбоотойгоор экспорт өссөн дүнгээр 2008 оны 10-р сараас хойш тогтмол буурч байгаа бөгөөд дотоод эрэлт буурсан, гадаадын хөрөнгө оруулалт багассантай (Зураг 2б) холбоотойгоор импорт өссөн дүнгээр 2009 оны 2-р сараас огцом буурч байна. Эдгээрийн дүнд 2008 онд хурдацтай өсч байсан гадаад худалдааны алдагдал 2009 оны 2-р сараас эхлэн буурчээ (Зураг 2а). Улмаар урсгал тэнцлийн алдагдал 2009 оны 3-р улирлаас эхлэн буурсан (Зураг 2г).

Монголбанкнаас төгрөгийн ханшийг тогтворжуулах арга хэмжээ авсан, гадаад худалдааны алдагдал буурсан зэргээс шалтгаалан 2009 оны 4-р сараас төгрөгийн ханш тогтворжиж эхэлсэн бөгөөд үүнээс хойш харьцангуй тогтвортой байна (Зураг 2в).

Зураг 2. Гадаад сектор

Хөрөнгийн орох урсгал 2009 оны 1-р улиралд огцом буурсан боловч 2-р улирлаас сэргэж эхэлсэн бөгөөд (Зураг 2д) урсгал тэнцлийн алдагдлыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлж байна. Мөн төлбөрийн тэнцлийн алдаа болон орхигдуулга багасч байгаа нь бий болсон байж болзошгүй хөрөнгийн дайжилт буурсан байх магадлалтайг харуулж байна.

Монголын Засгийн газар 2009 оны 10-р сард Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээг гадны хөрөнгө оруулагчидтай үзэглэсэн бөгөөд ирэх жилүүдэд тус орд газрын ашиглалт нь Монголын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхээр байна. Иймд 2008-2009 оны төлбөрийн тэнцлийн хямралаас сургамж авч, цаашид валютын ихээхэн хэмжээний орох урсгалын нөлөөнөөс үүдэн гарах магадлалтай төгрөгийн бодит ханшийн сулралтыг инфляцид бус, валютын ханшид аажмаар шингээх нь зүйтэй юм. Үүний тулд Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо бууруулж, хөвөгч ханшийн амлалтаа биелүүлэн, инфляцийг онилох бодлогоо эрчимжүүлэх нь зохистой.

IV. Дүгнэлт

Монголын эдийн засгийн хямрал нь дотоод болон гадаад цочролын нөлөөнөөс үүдсэнээрээ онцлог юм. Инфляцийг бууруулах зорилготой мөнгөний хумих бодлогыг авч хэрэгжүүлсэн үе нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхцаж, улмаар төлбөрийн тэнцлийн хямралыг үүсгэсэн бөгөөд банкны салбарт хүндрэл үүсгэсэн. Олон улсын валютын сангийн тусламжтай Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд төлбөрийн тэнцлийн хямралыг амжилттай давж, төгрөгийн ханшийг тогтворжуулсан боловч бодит эдийн засгийн уналт төсөөлснөөс илүү гүнзгий байсан бөгөөд банкны салбарын муу зээл ихээхэн нэмэгдэж байна. Бусад улс орны жишээнээс ажиглахад төлбөрийн тэнцлийн хямрал банкны салбарын хямралтай давхацсан тохиолдолд бодит эдийн засаг илүү эмзэг, хямрал (төлбөрийн тэнцлийн болон банкны) илүү гүнзгий болдог (Kaminsky, Reinhart 1996).

Эдийн засагт дефляци тулгараад буй өнөө үед Олон улсын валютын сан болон бусад бодлого боловсруулагчид инфляцийн аюулаас айж бодлогын хүүг өндөр түвшинд барьж байгаа нь эдийн засгийн уналтыг удаан хугацаанд үргэлжлэхэд хүргэж болзошгүй юм. Иймд төсвийн болон мөнгөний бодлогыг илүү зөөллөх замаар эдийн засгийг дэмжих нь зүйтэй.


н.Тулгаа
2009 оны 12 сар

Эх сурвалж

Graciela L. Kaminsky, Carmen M. Reinhart, 1996, "The Twin Crises: The Causes of Banking and Balance-of-Payments Problems", International Finance Discussion Papers, 544, Board of Governors of the Federal Reserve System

Guillermo A. Calvo, 1987, “On the Costs of Temporary Policy” Journal of Development Economics, Vol. 27, Elsevier Science Publishers

International Monetary Fund, 2009, “Mongolia: Second Review Under the Stand-By Arrangement and Request for Modification of Performance Criteria” IMF Country Report, No. 09/311

Монголын эдийн засаг: ИХЭР ХЯМРАЛ

За ингээд хүн болгоноо ам дамжин яригддаг, мөн бидний амьдралд шууд нөлөөлсөн эдийн засгийн хямралын талаархи Монголын чадвараараа толгой цохих банкируудын нэгний хийсэн нийтлэлийг хүргэе.

I. Оршил

Монгол орон 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн бөгөөд шилжилт Монголын эдийн засагт хүндээр тусч, 1990 оноос 2000 оны хооронд арван жилийн эдийн засгийн өсөлт алдагдсан. 1990-ээд оны эхний хагаст ДНБ буурч, инфляци гаарч, ажилгүйдэл газар авсан бол хоёрдугаар хагаст банкны салбар өргөн хүрээтэй хямралд өртсөн. Эдгээр хямрал нь дотоод гаралтай байсан бөгөөд Монгол орон 1990-ээд оны сүүлээр болсон Азийн хямрал болон Оросын хямралд өртөөгүй нь олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй байсантай холбоотой.

Аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбар 1990-ээд оны сүүлээс сэргэж эхэлсэн. ДНБ-ний 20 орчим хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбар 2000-2002 онд ган, зудны улмаас хүндхэн цохилтод орсон бөгөөд үүний дараагаас хурдацтай өсч эхэлжээ. Мөн банкны салбарт итгэх итгэл сэргэж, эдийн засаг өсөхийн хирээр санхүүгийн зуучлал гүнзгийрсэн. Олон улсын зах зээлд суурь бүтээгдэхүүн, ялангуяа Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ өссөн нь 2004 оноос Монголын эдийн засаг улам эрчимтэй өсөхөд нөлөөлжээ (Зураг 1а). Суурь бүтээгдэхүүний өндөр үнэ экспортын орлогыг нэмэгдүүлж улмаар импорт, төсвийн орлого, гадаад валютын нөөцийн огцом өсөлтийг дагуулсан. Монгол улс энэ үеэс төсвийн болон мөнгөний тэлэх бодлогыг улам эрчимтэй явуулж эхэлжээ.

Эрэлт талаас төсвийн болон мөнгөний тэлэх бодлого явуулсан, нийлүүлэлт талаас суурь бүтээгдэхүүн, ялангуяа нефть болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байснаас шалтгаалан 2007 оны 2-р хагасаас инфляци огцом өсч эхэлсэн. 2008 оны 2-р улирлаас Монголбанк инфляцийг тогтворжуулах бодлого явуулж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг удаашруулсан. Энэхүү арга хэмжээ нь хөрвөх чадварын хомсдолыг үүсгэж, улмаар зээлийн саатлыг бий болгосон. Мөн инфляцийг тогтворжуулах бодлого нь импортын огцом өсөлтөд хүргэсэн бөгөөд энэ нь Төв банкинд итгэх итгэл сул байсантай холбоотойгоор хэрэглээ нэмэгдсэнээс шалтгаалсан байж болох юм.

АНУ-ын ипотекийн зах зээл дээр 2007 оны 7-р сард эхэлсэн хүндрэл дэлхийн олон орныг хамарсан санхүүгийн хямрал болон өргөжиж, улмаар хөгжиж буй орнуудын эдийн засагт хөрөнгийн цэвэр орох урсгалын бууралт, экспортын бууралт гэсэн хоёр сувгаар голлон нөлөөлсөн. Эдгээр нь олон улсын зах зээлд суурь бүтээгдэхүүний үнэ унахад хүргэж, 2008 оны 2-р хагаст Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ хурдацтай унаж эхэлсэн бөгөөд энэ нь импортын өсөлттэй нийлснээр ихээхэн хэмжээний гадаад худалдааны алдагдалд хүргэсэн. Улмаар дотоодын зах зээлд гадаад валютын хомсдол үүсч, төгрөгийн ханшинд дарамт үзүүлж эхэлсэн бөгөөд Монголбанк гадаад худалдааны алдагдлыг санхүүжүүлэх, төгрөгийн ханшийг хамгаалахад нэг тэрбум гаруй ам. долларын нөөцийнхөө 40 орчим хувийг зарцуулсны дараа 2008 оны 12-р сарын дунд үеэс төгрөгийн ханш огцом унаж эхэлсэн. Үүнд төгрөгийн ханш 2008 оны 10-р сарын оргил үеэс 2009 оны 3-р сар хүртэл 5 сарын хугацаанд 33 хувиар унажээ.

Төгрөгийн ханшийн уналт нь гадаад валютаар зээл авсан зээлдэгчдийн төлбөрийн чадварыг муутгаснаар банкуудын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар банкны салбарын хүндрэлийг гүнзгийрүүлэн, дотоодын зээл үргэлжлүүлэн буурах нөхцөл байдлыг үүсгэсэн. Эдгээр ихэр хямралын дүнд дотоодын үйлдвэрлэл 2009 оны 1-р улирлаас хурдацтай унаж эхэлсэн бөгөөд цаашид эдийн засгийн өргөн хүрээтэй хямралаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

II. Банкны салбарын хүндрэл

Суурь бүтээгдэхүүн, ялангуяа алт болон зэсийн үнэ 2004 оноос огцом нэмэгдсэн нь төсвийн орлого болон гадаад валютын нөөцийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн. Төсвийн орлогын багагүй хэсэг нь нийгмийн халамжийг сайжруулах, төрийн албан хаагчдын цалинг нэмэх зэргээр хэрэглээг дэмжихэд зарцуулагджээ. Мөн мөнгөний нийлүүлэлт эрчимтэй өсч байсан бөгөөд 2005-2008 оны хооронд жилд дунджаар 40 хувиар нэмэгдэж байв. Эдгээр тэлэх бодлого нь дотоодын хэрэглээг ихээхэн өсөхөд нөлөөлсөн. Нөгөө талаар суурь бүтээгдэхүүний үнэ, ялангуяа газрын тос (2008 оны байдлаар шатахуун болон дизелийн түлш нийт импортын 23 хувийг эзэлж байв) болон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт импортын барааны үнийг ихээхэн хэмжээгээр өсөхөд нөлөөлжээ. Үүний хажуугаар сүүлийн жилүүдэд орон сууцны зах зээл хурдацтай тэлж байсан ба хувийн орлого өсч, байрны зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны үнэ хурдацтай нэмэгдсэн.

2007 оны 3-р улирлаас инфляци өсч эхэлсэн (Зураг 1б) бөгөөд 2008 оны 8-р сард жилийн 33.7 хувь буюу оргилдоо хүрсэн. Монголбанк 2008 оны 2-р улирлаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2008 оны 8-р сард энэхүү бодлогоо улам эрчимжүүлснээр мөнгөний нийлүүлэлт буурч, 2008 оны 11-р сард өмнөх оны түвшинд хүрсэн (Зураг 1в). Энэ нь инфляцийг мэдэгдэхүйц бууруулж, 2009 оны 5-р сарын байдлаар жилийн 8.0 хувьд хүрчээ. Гэвч мөнгөний хатуу бодлого нь санхүүгийн салбарын хэт халалтын улмаас тулгараад байсан зарим хүндрэлийг ил болгосон.

Зураг 1. Банкны салбарын хүндрэл
Мөнгөний хумих бодлогыг дагаад банкууд хөрвөх чадварын хомсдолд орж эхэлсэн ба энэ нь банк хоорондын зах дээрх хөрвөх чадвар сайтай активын үнэ болох банк хоорондын захын овернайт зээлийн хүү сүүлийн жилүүдэд төв банкны үнэт цаасны хүүтэй ойролцоо байж ирсэн боловч 2008 оны 9-р сараас эхлэн огцом илүү болсноос харагдана (Зураг 1г).

Банкууд хөрвөх чадварын хомсдолд орсон болон иргэд хадгаламжаа татаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор УИХ-аас банкны мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хуулийг 2008 оны 11-р сард баталсан бөгөөд эрсдэлийн сангийн хөрөнгийг банкуудад тодорхой нөхцөлтэйгээр байршуулахаар болсон боловч хоёр банк л үүнд хамрагдсан. Энэ нь хөрөнгө байршуулах нөхцөл хатуу байсан, эсвэл банкууд төрөөс тусламж авах нь тухайн банк хүндрэлд орсон гэсэн дохиог өгч магадгүй гэж болгоомжилсонтой холбоотой байж болох юм. Улмаар хөрвөх чадварын хомсдолтой холбоотойгоор банкуудын зээл олголт багасч эхэлсэн (Зураг 1д). Үүнээс гадна активын хэмжээгээр тавд ордог банк дампуурлын ирмэгт ирж, Монголбанкнаас тухайн банкны удирдлагыг гартаа авсан. Хэдийгээр энэ нь зөвхөн тухайн банктай холбоотой хүндрэл байсан боловч энэ нь олон нийтэд банкуудын талаар сөрөг дохио өгсөн.

Хөрвөх чадварын хомсдолтой холбоотойгоор банкууд зээл олголтоо багасгаж эхэлсэн (Зураг 1д) бөгөөд улмаар 2009 оны 1-р улиралд дотоодын үйлдвэрлэл буурсан.

III. Төлбөрийн тэнцлийн хямрал

Импортын хэмжээ 2008 оны 5-р сараас огцом нэмэгдэж (Зураг 2а), 2008 оныг дуустал өндөр хэвээр байсан. Олон нийт гадаад валютын ханш өсч магадгүй гэсэн хүлээлтээр импортын барааны төгрөгөөр илэрхийлэгдэх ханш бага байгаа үед худалдаж авахаар эрэлтийг нэмэгдүүлсэн байж болох хэдий ч ийм хүлээлт үүссэн үед төгрөгийн эсрэг дайралт илүү хүчтэй байх нь илэрхий. Гэтэл 2008 оны сүүлийг хүртэл ийм үзэгдэл ажиглагдаагүй учраас зэсийн үнийн уналт болон экспортын орлогын бууралт нь импортын өсөлтийг тайлбарлаж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл дотоод хүчин зүйлсээс шалтгаалж импорт ихээхэн хэмжээгээр өссөн байна.

Энэхүү импортын өсөлт нь олон нийт тогтворжуулах бодлогын тууштай байдалд итгээгүй үед богино хугацаанд хэрэглээ огцом өсдөг онолтой (Guillermo Calvo, 1987) нийцэж байгаа юм. Үүнд, Төв банкны инфляцийг тогтворжуулах бодлогод итгэх итгэл сул байснаас олон нийтийн дунд Төв банк энэхүү бодлогыг түр хугацаанд хэрэгжүүлсний дараа больж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буцаад нэмэгдэх ба энэ нь ирээдүйд дахин инфляци үүсгэж, бараа бүтээгдэхүүний үнэ болон нэрлэсэн хүүгийн түвшинг өсгөнө гэсэн хүлээлт үүссэн. Эдгээр хүлээлт нь өнөөдрийн хэрэглээ огцом өсөхөд нөлөөлөх ба энэхүү хэрэглээний өсөлт нь Монголын импортын өсөлттэй нийцэж байгаа юм.

Монголын эдийн засаг олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй байснаас голлон шалтгаалж 1990-ээд оны сүүлээр Азийн хямрал болон Оросын хямралд өртөөгүй. Дэлхийн санхүүгийн хямрал хөгжингүй орнуудад эхэлж, улмаар хөгжиж буй орнуудад нөлөөлж эхлэхэд олон нийт хямрал Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлөхгүй гэсэн хүлээлттэй байсан. Учир нь Монгол орон олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй хэвээр байсан бөгөөд шилжиж буй орнуудад хямрал нөлөөлж байсан гол суваг болох хөрөнгийн орох урсгал тийм ч өндөр байгаагүй. Гэвч хямрал өөр сувгаар нөлөөлсөн.

Суурь бүтээгдэхүүний үнэ 2004 оноос өсч, улмаар Монголын эдийн засаг илүү эрчимтэй өсч эхэлсэн ба төсвийн зардал болон импорт ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн нь Монгол улс суурь бүтээгдэхүүний экспортоос хамааралтай болсныг илтгэнэ. Дэлхийн санхүүгийн хямралаас улбаалан хөгжингүй болон хөгжиж буй орнуудын гадаад худалдаа болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурснаар суурь бүтээгдэхүүний эрэлт багасч, үүнээс шалтгаалан зэс болон бусад суурь бүтээгдэхүүний үнэ огцом унасан.

Зураг 2. Төлбөрийн тэнцлийн хямрал
Зэсийн үнийн уналт 2008 оны 3-р улирлаас Монголын экспортын орлогод сөргөөр нөлөөлж эхэлсэн. Экспортын орлогын бууралт болон импортын өсөлт нийлээд ихээхэн хэмжээний гадаад худалдааны алдагдлыг бий болгож (Зураг 2а), улмаар гадаад валютын эрэлт өсч, төгрөгийн ханш унах аюул нүүрлэсэн. Монголбанк 2008 оны 12-р сар хүртэл төгрөгийн ханшийг хамгаалахад гадаад валютын нөөцийнхөө 40 орчим хувийг зарцуулсан (Зураг 2б). 2008 оны 12-р сараас төгрөгийн ханш огцом унаж эхэлсэн бөгөөд 2008 оны 10-р сарын оргил үеэс 2009 оны 3-р сар хүртэлх 5 сарын хугацаанд 33 хувиар унасан (Зураг 2в).

Экспортын орлогын бууралт нь гадаад худалдааны алдагдлаас гадна төсвийн орлого буурахад нөлөөлж, улмаар төсвийн алдагдал нэмэгдсэн (Зураг 2г). Хөрөнгийн орох урсгалын өсөлт гадаад худалдааны алдагдлын зарим хэсгийг санхүүжүүлж байгаа (Зураг 2д) мэт боловч төлбөрийн тэнцлийн алдаа болон орхигдуулга ихээхэн буурсан нь (Зураг 2е) тодорхой хэмжээгээр хөрөнгийн дайжилт явагдсан байж болзошгүйг харуулж байна. Хэрэв тийм бол хөрөнгийн орох урсгалын (2008 оны байдлаар ДНБ-ний 20 орчим хувь) дийлэнхи хэсэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө дайжсан (2008 оны байдлаар ДНБ-ний 13 орчим хувь) байж болох юм.

Төгрөгийн ханшийн огцом уналт болон дотоодын эрэлтийн бууралт нь 2009 оны эхний дөрвөн сард импорт ихээхэн хэмжээгээр буурахад нөлөөлсөн. Хэдийгээр импортын бууралт нь гадаад худалдааны алдагдлыг бууруулж байгаа боловч гадаад худалдааны алдагдал багагүй хэвээр байна.

IV. Бодлогын шинжилгээ болон зөвлөмж

Гадаад худалдааны алдагдал өсч, төгрөгийн ханш унах аюул нүүрлэснээс шалтгаалан 2008 оны 12-р сард Засгийн газар ОУВС-д хандан тусламж хүссэн. ОУВС болон Монгол улс 2009 оны 3-р сарын 6-нд ОУВС-гийн санхүүжилтээр Монголд 18 сарын хугацаанд 224 сая ам. долларын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшилцөлд хүрсэн. Уг зөвшилцлийн дагуу Монгол улсын зүгээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн буюу авч хэрэгжүүлэхээр тогтсон:

Төсвийн алдагдлыг ДНБ-ний 6 хувиас хэтрүүлэхгүй байх;

Монголбанкны бодлогын суурь хүүг 9.75 хувиас 14 хувь болгож нэмэгдүүлсэн;

Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг 10 хувиас 12 хувь болгон нэмэгдүүлж, банкны зээлд эрсдэлийн сан байгуулах хувь хэмжээг бууруулсан.

ОУВС болон Монголбанкны хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар эдгээр арга хэмжээ нь төсвийн зохистой байдлыг хангаж, нэрлэсэн валютын ханш давж өсөхөөс сэргийлэн, инфляцийг бууруулж, хөрвөх чадварыг хадгалан, банкны төлбөрийн чадварыг сайжруулах замаар дотоодын санхүүгийн зах зээлийг чадавхижуулах зорилготой аж. Монголбанк мөн төгрөгийн эсрэг дайралтаас хамгаалах зорилгоор банкуудтай валютын дуудлага худалдааг тогтмол явуулж эхэлсэн.

ОУВС-гийн захирлуудын зөвлөл 2009 оны 4-р сарын 1-нд Монгол улсад 229.2 сая ам. долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 76.4 сая ам. долларын зээлийг тэр даруй Монголбанкны гадаад валютын нөөцийн хэрэгцээнд зориулан олгосон. Гэвч үүнээс өмнө 3-р сарын дундаас төгрөгийн ханшийн уналт зогсч, буцаад сэргэж эхэлсэн нь тодорхой хэмжээгээр валютын ханш давж өссөн байсан ба Монголбанкны авч хэрэгжүүлсэн арга хэмжээ төгрөгийн эсрэг дайралтаас сэргийлж, төгрөгийн ханш унах хүлээлтийг бууруулж чадсаныг харуулж байгаа юм. 2009 оны 3-р сарын 19-нөөс 4-р сарын 7 хүртэлх хугацаанд төгрөгийн ханш өмнөх оргил үетэй харьцуулахад буцаад 15 хувиар чангарсан бөгөөд түүнээс хойш харьцангуй тогтвортой байгаа юм (Зураг 2в).

Хэдийгээр ОУВС болон Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ төгрөгийн ханшийн уналтыг зогсоосон боловч энэ нь зарим хүссэн үр дүнг авчрах чадваргүй байсан. Бодлогын хүүг өсгөснөөр дотоодын хүү өсч, улмаар хөрөнгийн орох урсгалыг дэмжинэ гэж тооцсон боловч өнөөгийн хямралын үед хөрөнгө оруулагчид эрсдэл болон ашиг өндөртэй активаас илүү чанар луу тэмүүлж байна (Guillermo Calvo 2009). Мөн Монголын зээлийн хүү өнгөрсөн үед удаан хугацаанд өндөр түвшинд байсан боловч энэ нь хөрөнгийн орох урсгалыг хангалттай нэмэгдүүлж чадаагүй. Дээрх арга хэмжээнүүд нь банкны эх үүсвэрийн бүтцийг валютаас төгрөг лүү шилжүүлж, дотоодын валютын эрэлтийг бууруулахад нөлөөлөх боломжтой боловч гадаад валютын эрэлт өссөн гол шалтгаан нь гадаад худалдааны алдагдал учраас тэдгээрийн үр дүн нь хязгаарлагдмал юм. Харин бодлогын хүүг өсгөх нь банкуудын хадгаламжийн хүүг өсгөж, улмаар хадгаламж нэмэгдэхэд хүргэж болох бөгөөд энэ нь банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлж, зээл олголтыг дэмжих боломжтой.

Гэвч энэ нь хоёр талтай юм. Монголын хувьд төлбөрийн тэнцлийн хямрал нь дотоодын хөрвөх чадварын хомсдол болон зээлийн сааталтай давхацсан. Нэрлэсэн хүүгийн хэмжээ өсөх нь бизнесийн зардлыг нэмэгдүүлж, хумигдаж буй эрэлт болон зээлийн саатлаас болж цохилтод ороод байгаа бизнесийн салбарт нэмэлт хүндрэл учруулна. Энэ нь эргээд зээлийн төлөлтөд муугаар нөлөөлнө. Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн саруудад огцом нэмэгдэж байгаа бөгөөд 2009 оны 4-р сарын байдлаар 10.6 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 7.9 нэгжээр нэмэгдсэн байна (Зураг 1д). Монголбанк ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг нэмэгдүүлсэн нь зээлийг улам хумих үр дагавартай боловч зээлийн эрсдэлийн санд тавигдах шаардлагыг бууруулсан нь энэхүү сөрөг нөлөөг тодорхой хэмжээгээр сулруулсан. Дотоодын эрэлт буурсан (энэ нь хэрэглээний огцом өсөлт хэсэг хугацааны дараа гэнэт буурдагтай нийцэж байгаа) болон зээлийн саатлаас улбаалан үйлдвэрлэл буурснаас шалтгаалж ДНБ 2009 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурсан нь сүүлийн 10 гаран жилд тохиолдоогүй уналт бөгөөд үүнд боловсруулах салбарын үйлдвэрлэл гэхэд 19.5 хувиар буурсан байна.

Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хүрээнд банкны гадаад валютын актив, пассив харьцангуй баланслах хандлагатай байдгаас төгрөгийн ханшийн уналт банкуудад шууд байдлаар ноцтой нөлөөлөөгүй. Гэвч банкнаас гадаад валютаар зээл авсан зээлдэгчдийн хувьд төгрөгийн ханшийн уналт нь өр төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх ба энэ нь тэдний төлбөрийн чадварт муугаар нөлөөлж, улмаар банкны зээлийн эрсдэлийг нэмэгдэхэд хүргэж байна. Мөн хэт өссөн байсан орон сууцны үнэ цаашид унах нөхцөл байдал үүссэн байгаагаас банкны зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ буурч болзошгүй байна. Эдгээр нь хөрвөх чадварын хомсдол, эдийн засгийн уналт зэргээс болж хүндрэлд ороод байгаа банкуудад давхар нэрмээс болж байгаа бөгөөд цаашид банкны салбарын байдал үргэлжлэн хүндэрч магадгүй болоод байна. Хэдийгээр Засгийн газар банкуудад баталгаа гаргасан боловч иргэдэд төсвийн хязгаарлалттай байгаа өнөө үед энэхүү баталгааг хэрэгжүүлэх боломж хомс байна гэсэн хүлээлт үүсвэл харилцах, хадгаламжаа татаж болзошгүй юм.

Төлбөрийн тэнцлийн хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нэгэнт эхний ээлжинд зорилгодоо хүрсэн, 5-р сарын байдлаар жилийн инфляци 8% болж буурсан зэргийг харгалзан үзэж цаашид нийт эрэлтийг дэмжих замаар бодит эдийн засгийг сэргээхийн тулд Төв банкны бодлогын хүүг бууруулах, төсвийн тэлэх бодлого явуулах зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монголбанкнаас бодлогын хүүг 5-р сар болон 6-р сард дараалан 1.25 нэгжээр бууруулж, 11.5 хувьд хүргэсэн нь энэ чиглэлд хийж байгаа эхний алхам юм. Монгол улс ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу төсвийн тэлэх бодлого явуулах боломж хязгаарлагдмал тул гэрээний нөхцлийг өөрчлөх талаар ОУВС-тай зөвшилцөж болох юм. ОУВС өмнөх бодлогоо эргэн харж, илүү уян хатан байр суурь баримталж эхэлж байгаа өнөө үед Монголын эдийн засгийг аврах эдгээр арга хэмжээг дэмжин, гэрээний нөхцлийг өөрчлөхийг зөвшөөрч болзошгүй юм.

V. Дүгнэлт

Монголын эдийн засагт тохиолдож байгаа хямрал нь дотоод болон гадаад шок давхацсанаараа онцлог юм. Монголбанкнаас 2008 оны 2-р улирлаас авч хэрэгжүүлж эхэлсэн инфляцийг тогтворжуулах бодлого нь банкуудад хөрвөх чадварын хомсдолыг бий болгосон бөгөөд энэхүү бодлогын итгэлтэй бус байдлаас шалтгаалан хэрэглээний огцом өсөлтийг бий болгож, улмаар богино хугацаанд импорт ихээхэн хэмжээгээр нэмэгдэхэд хүргэсэн. 2008 оны 3-р улирлаас дэлхийн санхүүгийн хямрал Монголын эдийн засагт зэсийн үнийн уналтаар дамжин нөлөөлж эхэлсэн бөгөөд энэ нь экспортын орлого болон төсвийн орлогыг бууруулсан. Эдгээр хямралын нөлөө давхацсанаар төгрөгийн ханш унах аюул нүүрлэсэн ба Монголбанк ОУВС-д хандан тусламж хүссэн бөгөөд ОУВС-с үзүүлсэн тусламжийн хамт тавьсан шаардлага нь Монголбанкны бодлоготой нийлээд төгрөгийн ханшийг тогтворжуулсан. Гэвч банкны салбарын хүндрэлээс голлон үүдсэн зээлийн саатал нь бодит эдийн засагт нөлөөлж, дотоодын үйлдвэрлэл унаж эхэлсэн. Эдийн засгийн хямралыг зогсоохын тулд мөнгөний бодлого болон төсвийн бодлогоор дамжуулан эдийн засгийн эрэлтийг дэмжих бодлого явуулах шаардлагатай байна.

н.Тулгаа
2009 оны 6-р сар

Maps the future of countries

WHAT DOES ALL IT MEAN?

Энийг үзээд юу бодогдсон талаар сэтгэгдлээ хуваалцахыг хүсч байна.

Тод Өнгө


Бид амьдралын эрээн барааныг ярьдаг. Амьдрал энэ бүхэн байдаг ч хүн амьдралын тод өнгөнүүдийг ялгах мэдрэмжтэй байж, түүгээрээ өөртөө болон эргэн тойрондоо өнгө түгээдэг байх ёстой мэт. Миний хувьд энэ асуудалд нилээд ач холбогдол өгч ханддаг бөгөөд түүнээс ч миний блогны нэр урган гарсан билээ.

Хүн өөрийгөө юу хүсч байгааг, яавал үнэхээр баярлахаар байгаагаа чагнаж, түүндээ цаг зарцуулж, тэр баяр баясгалангаа ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.

За ингээд нэг сонирхолтой жишээ танилцуулъя. Энэ жишээнээс энэ нийтлэлийн бичих сэдэл төрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Яг өнөөдөр УБ хотод маань агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг төсөөлөхөд хэцүү биш байна. Үнэхээр харамсалтай. Тэр их утаагаар манай хүү ч гэсэн тэнд амьсгалж байгаа. Энэ олон асуудлаас гарах нэг зөв арга зам бол мод тарих гэдгийг бид мэддэг. Бид агаарын бохирдол гэж гомдоллодог. Төр нь мод тарьдаг, тэр нь бизнес байдаг. Тэгээд л мод нь үхээд, дахиад л иргэд гомдоллож, төрийн түшээд дахин мөнгө хийх боломж үүсэхгүй... Иргэд гомдоллохгүй бол дахин төсөвөөс мөнгө гаргуулж чадахгүй. Нэг иймэрхүү сонин урваа хамааралтай. За ингэсгээд л нэг гомдоллосон, түүнд нь ажилласан 2-ын үлгэр шиг юм л яваад байдаг байсан.

Гэтэл үнэхээр чихэнд сонсголонтой нэг зүйлийг олж дуулаад, сэтгэл хөдлөөд... хэ хэ хэ...
Юу вэ? гэхлээр Сүхбаатар дүүргийн 7-р хорооныхон хорооныхоо иргэдэд тусгай газар гаргаж өгөөд, тэр газар нь тухайн хорооныхон шинэ төрсөн хүүхэддээ зориулан мод тарьдаг гэнэ. Тэр мод нь хүүхдийнх нь нэртэй гэнэ. Намайг л лав хүүдээ зориулж мод тарь гэвэл хашгираад л орно доо.

Манай нийслэл хотод хэдэн хүн төрдгийн жилд, тэр тоогоор жилд шинэ асаргаатай зулган мод бие болно гэсэн үг. Миний л санаж байгаагаар ТВ5-аар тухайн өдөрт улсын хэмжээгээр төрсөн хүүхэд гэхээр нэг 70-80 байдаг байхаа тээ, тэгвэл нийслэлд өдөрт 30 гэвэл жилд 10950 мод таригдах боломжтой юм байна. Бараг нэг жилд л утаанаасаа гарчих юм шиг л харагдаж байна даа. Мэдээж модыг зөвхөн хавар, намарт л тарьдаг болохоор нэгдсэн журмаар зардал багатай тордоод байх боломжтой. Хэрвээ энэ хэмжээний модыг тендерээр тариулвал хэд нь төрийн албан хаагч, хэд нь яг гүйцэтгэгчийн гарт очих бол, тэгээд хэд нь ургах бол, бас л эргэлзээтэй л асуудал. хэ хэ хэ...

Тийм болохоор угаасаа төр мод тарьж чаддаггүй нь батлагдчихсан төрийг гоочлоод, өөлөөд санаагаа амраачихаад өөрсдөө хордсон хэвээр байж байхаар гэр бүлийнхэнтэйгээ хамт мод тарьж гэр бүлдээ нэг ч гэсэн сайхан дурсамж нэмэн, нэг амралтын өдрийг сонирхолтой өнгөрүүлээд л... Сайхан ч дурсамжтай бас утаагүй ч хоттой болчихвол энэ нь л жинхэнэ тод өнгө болох байх даа..

Утаандаа дарагдсан саарал хот, түүнд нь амьдрах бухимдуу хүмүүс... байхаар зүгээр л диваан дээрээс бүдүүн бөгсөө ховхлоод, нэг өдрийн шоуныхаа мөнгөөрөө гараад мод тарьцгаа... Аавууд минь. хэ хэ хэ...

Мод тарихыг бас их том буян гэж сонсож байсан юм байна шүү. Зарим хүмүүс бурхан болсон хүндээ зориулж бас мод тарьдаг. Энэ ч бас их л зөв юм байна лээ. Ядаж л хогонд дарагдсан чулуутай ярьснаас цэцгэлж байгаа модтой ирж ярьсан нь дээр биз дээ.

Ийм үнэн түүх олон байвал амьдрал үргэлж тод, өнгөлөг бас утга учиртай байдаг байх гэж бодогдсон шүү. Монголчууд модоо тарьцгаая... Энэ уриалгыг цааш нь дамжуулна уу.