Ярилцаж эхлэх цаг нь аль дээр өнгөрсөн...

Сүүлийн үед нилээд их зүйлийг эргэцүүлэх болов. Би жилийн өмнөхийг хүртэл Монголд 28 жил ажиллаж, амьдарч ирсэн. Надад илүү зүйл хэрэггүй гэдэгтээ итгэлтэй байдаг. Одоо хүний нутагт гэр бүл, хайртай дотно хүмүүсээ санахын хирээр хурдхан шиг л буцах гэж яарна. Хоног өдөр ойртох тусам цаг удаан яваад байгаа мэт, өнгөрч өгөхгүй яарах юм. Би эх орон, ойр дотны хүмүүсдээ үнэхээр их хайртай гэдгээ өдөр тутам мэдэрнэ.

Гэтэл бас нэг бодол үргэлж нэг бодол намайг мартчих вий гэсэн шиг бодогдоно. Анх би энд ирээд Америк, Франц, Австрали гээд л дэлхийн хөгжилтэй орнуудаас ирсэн оюутануудтай хамт нэг ангид орлоо. Тэд ч өөрийн гараар тухайн орныг байгууллаад, хөгжүүлээд өдий хүргэчихсэн хүмүүс шиг л аашилна. Цаг хугацаа өнгөрч, адил хэмжүүрээр хэмжигдэхийн хирээр тэдний хэмжээ нь танигдана. Гэтэл ийм залхуу, хөлдүү хүмүүс тухайн улсдаа маш ойр зуурын хөнгөн ажил хийж авсан цалин нь амжиргааны зөрүүгээр Тайваньд эзэн нь юм шиг дураараа дургиж амьдарна.

Тайваньчуудын цалингийн доод хэмжээ нь цагийн 100NTD байдаг. Энэ нь манайхаар 4500₮ болдог. Гэтэл Тайваньчууд амьдрал хэцүү гэж ЗГ-таа гомдоллоно. Гэтэл амжиргааны түвшин өндөр юм уу гэхээр миний сүүлд сонссоноор үхрийн мах Монголд кг нь 6000₮ болсон гэж дуулсан. Гэтэл энд хөлдөөсөн үхрийн мах 100NTD - 120NTD буюу манайхаар бол 4500₮ - 5500₮ юм даа. Гэтэл манай орон чинь цалин хэд билээ. Тэгээд яаж болоод байдаг юм. Тэгээд манай улс чинь хэдэн малтай билээ. Тайвань улс чинь малгүй шүү дээ. Ингээд бодохоор бид ямар хэцүү, Тайваньчууд манайхныг бодвол хамаагүй боломжийн амьдралтай газар байгаа биз дээ. Гэтэл Тайваниас Австрали хамаагүй дээр туслах ажилтан 3000USD орчим цалин авдаг гээд л... Франц улс нийгмийн халамжаараа дэлхийд тэргүүлдэг гээд л.. Монгол улс амжиргаагаараа улам тэр дор алслагдсаар...

Би энэ бүгдийг Монголдоо үлдэхгүй гэсэндээ бичсэнгүй. Харин ч Монголдоо бүх насаараа үлдэх учраас бичиж байгаа юм. Монголд үлдэхгүй хүмүүс өөрт хамаагүй зүйлд цаг зарахгүй биз. Одоо миний түрүүнээс хойш асуух гэж оролдоод байгаа гол асуултандаа оръё.

Яагаад дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх ордтой, хүн амаасаа хэд дахин давсан малтай, энэ их газар нутагтай 3-хан сая Монголчууд ийм байдалд ордог байнаа ???

Манай улсын ерөнхийлөгч Элбэгдорж сайндаа Ардчилалыг бий болгоогүй юм. Тэр хүн бол нийгмийн дэлбэрэхэд бэлэн байсан тохироог анхлан илэрхийлсэн хэсэг хүмүүсийн л нэг гэж би боддог. Бурхан байгаль дэлхий дээр амьд амьтаныг бүтээхдээ маш сайн бодсон юм шиг ээ.

Дасан зохицих зарчим
Мэлхийг халуун буцлам усанд хийхээр үсрээд амьд гардаг атал бүлээн усанд хийгээд бага багаар халаагаад байхаар суусаар байгаад буцалж үхдэг гэдэг. Энэ нэг 3-хан сая хүнийг Хятадын их гүрний бодлого, Монгол төрийн арчаагүй байдал нийлээд аажимаар өдий зэрэгт хүргэсэн бололтой. Ялангуяа Монголчууд бид дасан зохицох чадвар их сайтай хүмүүс юм.

Өмнө нь Монголд байхдаа өнөөдрийн над шиг ярьж байгаа хүнийг огт хүлээж авдаггүй байлаа. Гадаадад байсан амьдрал мэдэхгүй нөхөр олон юм ярьж байна гэсэн юм боддог байлаа. Гэтэл миний буруу байж, энд байх хугацаа нь аажимаар буцалж байгаа халуун усны гадна гарч хараад бид чинь буцлаад байсан юм байна гэж мэдэж байгаатай утга нэг гэмээр байна.




Дээр оруулсан клипүүдийг үзвэл нийгмийн тохироог л дуулаад байгааг харж болно. Харин энэ дуунууд нэг зүйлээрээ адил дутуу байдаг. Үүнийг хэрхэн яаж өөрчлөх вэ? гэсэн арга зам нь байдаггүй. Угаасаа тэр өөрчлөх хүмүүс нь дуучид ч байх албагүй, тэд дангаараа чадах ч үгүй биз. Гэхдээ мэдээж том үүрэгтэй хүмүүс. (1990он. "Хонх" хамтлаг)

(Дуучин BX саяхан аав болсон гэж уншсан юм байна. Хүн үр хүүхэдтэй болохоор хойч үеээ бодох нь аргагүй юм. Тэр дуучин Quiza эд нар ер нь их таалагддаг. Энэ дуу эхлээд сонсоход тиймэрхүү байсан ч 2, 3 сонсоод таалагдаж эхэлсэн, ганц нэг үгийг эс тооцвол гоё ч дуу байна лээ. Улс төрийн дуу ТВ-гээр явуулах нь бага болохоор албаар энд тайлбартай орууллаа. Та нар ч бас цааш нь тараахыг бодоорой.)

Энэ дуунууд хоёр өөр УИХ 76-н үед дуулагдсан дуунууд байгаа. Энэ нь бид ярьсаар байгаад өмнөхөөсөө ялгаагүй сонголт хийчихсэн байгаагийн баталгаа гэлтэй.

Ер нь яг юу болоод байгаа юм бэ? Сонгодог 2 намтай. Үржигдэхүүний байрыг солихоор үр дүн нь ижил гэдэг шиг, нам нь ээлжлээд л байдаг, өөрчлөгдсөн юм алга. Нэг нь 70 жилийн түүхэн замналаар тоноглогдсон, нөгөө нь ард иргэдийн ардчилалын эрмэлзлээр тоноглогдсон 2 нам гаднаасаа харахад их ялгаатай. Дотоод гишүүдийнх нь бүрэлдэхүүн нэрнээсээ бусдаар бол ялгагдахгүй ижил ашиг сонирхолтой нэр дэвшигчидтэй намууд арга ч үгүй юм шиг.

1990 оны Ардчилалын тохироо, 2010 оны Ардчилалын тохироо 2 яг юугаараа ялгаатай юм бэ? Яагаад МАХН суудлаа тавьж өгсөн юм бэ?

Би энэ талаар бодож үзлээ. Ер нь аль алинд төрийн хар хайрцагны бодлого байсан л байгаа. Би санаанд орсноороо ялгааг нь хэлэх гэж оролдъё. Би буруу ярьж байгаа гэдэгтээтэйгээ санал нэг байна. Та бүхэн сэтгэгдэл дээр саналаа дэвшүүлж залруулна биз.

1. 1990 оны төр өрөндөө баригдаад, алдаагаа хүлээн зөвшөөрсөн төрийн сэхээтнүүдийн ёс зүйн түвшин өндөр байсан тул байр сууриа тавьж өгсөн. 2010 идэж уугаад, улс орноо доройтуулсан ч, түүнийг алдаа гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхөөргүй гишүүд, хүлээн зөвшөөрөх байсан ч, үгүйсгэх намын нөлөө. "Горьд воо.." гэх биз..


2. 1990 онд Хятад улс хаалттай байсан. 2010 онд Хятад гүрэний бодлого өнөөгийн төрд нөлөөлдөг байх гэж боддог.

3. Хамаарлын зарчим
За энэ харин маш чухал санагдсан болохоор дэлгэрүүлж бичье. 1990, 2010 оны аль ч төрийн үед хамаарлын зарчим маш хүчтэй байсан юм шиг санагддаг. 1990 оны үед дэлгүүрийн лангуу хоосорч, төрд иргэдийг хамааруулан барих зүйл үлдээгүй.

Харин 2010 он бол өөр асуудал юм. Миний нэг таньдаг нөхөр улаан Ардчилсан үзэлтэй, дээлээ уралцана... гээд л гүйдэг байсан залуу, саяхан МАХН-ын батлахаа авлаа гэнэ. Ийм жишээ маш олон. Шалтгаан нь ч ойлгомжтой. Гэр бүлийнх нь нэг нь төрд эсвэл намд байр суурь нь ахих явдал. Эндээс энгийнээр дүгнэвэл Монголд хэзээ ч хувьсгал дахин иргэдээс гарахгүй. Учир нь хүн гэдэг амьтан ийм өчүүхэн, өөрийгөө золих байлаа ч үр хүүхдээ бодно. Бүгд л тийм учир буруутгах аргагүй юм.

Үр хүүхэдгүй, залуу үе нь өөрчилнө гэв үү? Энгийн жишээ л гэхэд "Оюутаны холбоо"-ны толгойд суусан малнууд цагаандаа гарч, ТВ-ээр эрх мэдлээ булаалдан хэрэлдэж байгаа нь өрөвдөлтэй. Хамаарлын зарчим ийм л хүчтэй, эдийн засгийн өнөөгийн тогтолцооны нөхцөлд хэзээ ч гудайхгүй хүчтэн.

Харин 2 том нам маань хоорондоо зөрчилдвөл тэдний ашиг сонирхолын зөрчилдөөний улмаас хувьгалын дайтай юм болж магадгүй. Эцэст нь иргэд шоронд орж, сөргөлдөөний 2 тал олимпийн аврагаа цэргүүдтэйгээ тэмдэглэн ТВ-ээр орилно. (7-р сарын 1)
Гэхдээ дахин ийм асуудал ч гарахгүй биз дээ, ялангуяа Хятадын төрийн бодлогын давхар хяналтынхан тооцоогүй жижиг алдаагаа ухаарч, арга хэмжээ авсан байдаг байлгүй. Тэд Монголчуудын унтаа хэвээр нь байлгахын төлөө юу ч хийхэд бэлэн хүмүүс. Бид ч хүссэнээр нь сайхан унтах юм. Хятад улсын хувьд 1400 цэрэг удирдаг жанжингаар 3 цэрэг удирдахтай адил хялбар зүйл байдаг байлгүй. (Хятад улс ~1,4 тэрбум хүн ам, Монгол улс ~3 сая хүн ам)


За одоо өмнөх асуултаа дахин асууя.

Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх ордтой, хүн амаасаа хэд дахин давсан малтай, энэ их газар нутагтай 3-хан сая Монголчууд ядуурлаас хэрхэн гаргах вэ ???

Xариулт 1: Хамгийн түрүүнд сонгуулийг үнэн зөв тоолдог болох хэрэгтэй. Дараагийн нэг хийгдэх зайлшгүй шаардлагатай зүйл бол мөнгөний сонгуулийг зогсоох хэрэгтэй. Үүний тулд ард иргэд өөрсдийн саналаараа мөнгөний сонгууль хийж байгаа хүнийг сонгохгүй байх, мөрийн хөтөлбөрөө хэвлэж тараах мөнгөгүй хүнийг зав гарган, очиж сонсож байж анхны хөрс суурь нь тавигдана.

Бид 2-н хооронд өөх ч биш, булчирхай ч биш амьдралтай, архиндаа мансуурч байх хооронд Хятад улс Монголын ашигт малтмалыг дээд хүчин чадлаараа зөөж байна. Зүгээр ч зөөхгүй биднээр доог тохуу хийж, залуу охидоор нь зугаагаа гаргаж байна. Бид зөвхөн нүдээ нээхэд л хангалттай. Гэтэл бид баарнуудыг шөнө ажиллахыг болиулчихлаа гэсэн хэрүүл яриад гүйж баймааргүй байна. Зарим нэг баарны эздийн захиалгаар мессенжер уриалгууд яваад л байна лээ. Би хувьдаа Монголчууд бид 12-оос хойш бааргүй болсноор үхэхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин ч сайнаар нөлөөлнө. Ямар хүн нь ийм мундаг шийдвэр гаргадаг байна. Үнэндээ зарим нэг талаараа Монголчууд бидний ардчилсан эрх мэдэл хэтрээд байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй.

Бас би сая энэ 6-н сард нээлтээ хийсэн "Unthinkable" гэж кино үзсэн. Зарим нэг нь үзсэн байлгүй. Гол санаа нь өрсөлдөгчийнхөө төлөвлөөгүйг хийж ялалтанд хүрдэг. Хүрээнээс гадуур нүүж байж амжилтанд хүрдэг. Хятад улстай хийх худалдааны бодлогоо чангатгах хэрэгтэй байж болох юм. Импортын татварыг нэмэгдүүлж, түүхий эдийн экспортын татвараа нэмж, эдийн засгаа босгох гэж үзэх. Бүтэхгүй сонсогдож байгаа нь ойлгомжтой. Ингэлээ гээд Хятад улс авахгүй байх аргагүй. Учир нь Хятадын дэлхийн эдийн засаг дахь байр суурь тэдэнд маш чухал. Монголын эдийн засгийн сөхрүүлэн, нэг хэсэгтээ гүрийсэн ч удахгүй биз. Мэдээж энэ мэдээлэл цацагдана. Нийлүүлэгч цөөдөхөөр бусад нийлүүлэгчдийн үнэ өснө. Энэ нь тэр чигээр нь Хятадын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулна. Ялангуяа өнөөгийн Хятадын хөдөлмөрийн хөлс нэмэгдэх хандлагатай байгаа ба зарим хөрөнгө оруулалтууд Вьеьнам руу урсаж эхэлж байгаа өнөө үед, мөн Хятад улсын түүхий эдийн хэрэгцээ хэтэрхий их тул тэд хурдан хариу үзүүлэх магадлал өндөртэй.

Харин удаж бидний тэвчээрийг үзэхээр болвол 4 жил нь дуусчих гээд УИХ-н гишүүдэд л хэцүү юм даа. Сонгуульд баахан мөнгө зарчихсан байдаг. Тэгэхээр дээр дурьдсанчлан мөнгөгүй сонгууль болсон тохиолдолд л хурц шийдвэр гарах боломжтой. Бид үүний төлөө бүсээ чангалсан ч яахав дээ, ялгаагүй одоо ч гэсэн Монголчууд бид бүсээ чангалж байна. Учир утгагүй чангалж байснаас, учир утгатай зорилготой чангалахад яахав дээ. Бид түүхий эдээ хадгалаад гүрийвэл Хятадууд биднийг хэдий удаан ч хүлээж чадна, харин бид ямар ч хямд үнээр хамаагүй Орос руу урсгаад эхэлбэл Хятадууд маш хурдан буулт хийхээс аргагүй болно. Учир нь өрсөлдөгчөө бэхжүүлж байснаас биднийг босгох нь дээр болно. Тэгээд бид 2 дахь Эрдэнэт-ээ босгоод эхэлбэл байдгаа бариад гүйх байлгүй.
(Яг энэ мөчид Тайвань улс худалдааны бодлого нээх гээд, иргэд нь үр нөлөөг нь ойлгоод ерөнхийлөгч руугаа өндөг шидэж байна. Тэд энэ шийдвэрийн дараа Тайвань улс эдийн засгийн хараат болсноор Хятадуудад залгиулна гэдгийг мэдэж байгаа хэрэг.)

Монголын залуус төрийн албаны эрх мэдэлд хошуурч, хор найруулах бус, хувийн хэвшилд хошуурч баялаг бүтээдэг болсон цагт Монгол улс хөгжинө. Монгол улс багшийн цалинг сайжруулж, чанартай боловсрол олгодог болж байж хөгжинө. Авилгалтай тэмцэх газар нь эрх баригчид хоорондын улс төрийн зэвсэг бус, бие даасан бодит хяналт болж байж Монгол улс хөгжинө.

Төр оролцоогоо багасгаж, хувийн хэвшлийг шудрага өрсөлдөх боломжоор нь хангаснаар олигопольжсон бизнесүүд дураараа үнээ нэмэхээ болж, эрүүл өрсөлдөөний тогтолцоонд орсон тохиолдолд Монгол улс хөгжинө. Учир нь том бизнесүүд тухайн салбарт зөвшөөрөл өгдөг байцаагчыг тэжээснээр, тэр төрийн эрх мэдэлтэн тухайн салбарт шинэ бизнесүүдэд зөвшөөрөл өгөхгүй, өгсөн ч хавчих замаар сөхрүүлж, бодит өрсөлдөөнийг боймилж ашиг олдог гэсэн албан бус яриа байдаг. Гэтэл одоо маш хортой үзэгдэл нь бизнесүүд шатахууны ханшны хэлбэлзлийг анаж үнээ нэмээд, эргэж бууруулахгүй. Улмаар түүндээ амтшиж байна. Энэ нь бодит өрсөлдөөн байхаа больсон, олигополь шинжиндээ орсны баталгаа юм.
Яг үүний адил зарчмын дагуу Хятадууд 76-н гишүүнийг 4 жил тэжээж түүхий эдийг нь авах нь 3 сая хүнийг хойч үетэй тэжээх гэрээ хийхээс ашигтай л даа. Магадгүй Хятадууд сонгуулийг санхүүжүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Иймд мөнгөгүй сонгууль хийж байж л найдвар төрөх юм. За тэгээд баахан хар бараан зүйл бичсэн бол уучилна биз дээ. Энэ бүхний эцэст сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Xариулт 2: За одоо таны ээлж.....? Comment-ээ үлдээж, санал бодлоо хуваалцаарай. Гол нь хар барааныг нь би чадахаараа биччихсэн болохоор арга зам талаас нь бичвэл их баярлана шүү.

7 comments:

Bayarja said...

hi nubo, saihan niitlel bna, minii huvid ene sedveer zunduu boddog baisan l daa, gehdee chinii hariult chini yurduu ediin zasgiin bodlogo talaasaa bna gej uzlee. Uunees gadna soyoliin, bolovsroliin, handlagiin, baharhaliin geed mash olon huchin zuils halaad aajmaar butsalj baigaa usnaas garahad iheehen nuluulnu. Zarimdaa bi eregtsuulen bodohgui baih ni eregtsuulen bodohguin shaltgaan ni baigaasai gej hurtel ene asuultnaas emeedeg yum shuu dee. Tessengui hariult bichchihlee gej...

Nurbol Davis said...

Санал нэг байна. Нэг нийтлэлээр бүгдийг багтаах боломжгүй тул Хариулт2-г нээлттэй үлдээсэн хэрэг шүү дээ.
Харин "Бодмооргүй байгаа нь шалтгаантай" гэсний хувьд "Ус аажмаар халахад сууж болоод байгаа нь учиртай" гэсэнтэй утга нэг сонсогдож байна. Аливаад Brutal Fact-тай нүүр тулж байж давна гэмээр байна.

Anonymous said...

goy :P

Anonymous said...

За юу байна. Бодролууд хөврөөд л байна уу?
Чи зүгээр байхад улс төр чамаар оролдоод байгаа биз. Санал нэг байна.
Санал нэг байгаа бол асуудал дахиж дэвшүүлээд яах вэ? Тийм үү? Асуудал /проблем/ тоочоод байвал барагдахгүй.
Гэхдээ хятадтай шууд хатуу бодлого барих тал дээр би эргэлзээтэй байгаа. Яагаад гэвэл мэдэхгүй учраас.
Харин төрийн хар хайрцагны бодлого бол аль 1970 онд үгүй болж эхэлсэн гэж боддог. 1990 оны ардчилалаар харин ч нэг бодлогогүй болсон байх. Чиний, миний, Монголоо гэсэн хүмүүсийн зорилго бол ТУСГААР ТОГТНОЛОО хадгалах. Хэрэгжүүлэх арга нь л өөр өөр яриад байгаа болохоос биш.
Ардчилал, хүний эрх чөлөө гэдэг ойлголт Монголд бол хэрэггүй. Чөлөөт сэтгэлгээ бол байх ёстой. Тэгэхлээр эрх чөлөөгүй мөртлөө чөлөөт сэтгэлгээтэй байх гэсэн ойлголт төрөөд байна уу? ХЭХЭ. Гэхдээ эрх чөлөө гэдгийг юу гэж ойлгохоос шалтгаалах байх. Дуртай үедээ мансуурч, тааралдсан газраа бие засахыг эрх чөлөө гэж ойлгох ч ондоо л байх. Иймэрхүү төрлийн эрх чөлөөг боомилохыг хүсч байна. Миний санал бол Монгол улс ЭРХ ЧӨЛӨӨТ ДИКТАТУРтай орон болох ёстой.

Бусад хүчин зүйлсийг дараа уулзахаараа тоочъё
JLA

Unknown said...

энэ нийтлэлд чини хариу бичмээр санагдлаа.
хамгийн анх европ явж үзэж байхдаа,
ямар удирдагч нартай
ямар улсад
яаж амидарч
ямар ирээдүй хүлээж байгааг харж байж билээ, чамд энэ тухайгаа яриж л байсан байх...
одоо бол өөрийгөө сайн хөгжүүлэх хэрэгтэйгээ маш сайн ойлгосон.
Дэлхийн хүн болсон гэхүү дээ,гээд монголоос холдчиж байгаа ч юм биш.

за эхлий.
хэрвээ би бодлого боловсруулах мэдэлтэй чадалтай байсан бол
хамгийн түрүүнд
гадаадад амидарч буй өндөр мэргэжлийн хүмүүсийг монголдоо уриж 5толгой нтр-с авах ашгаасаа цалинжуулна.
төсвийн мөнгө байгаагаараа байж байг.

ингэснээрээ шат шатандаа авилгал гэдэг үг ховордох боловуу.
Ө.Х: хүн юу чадна түүгээрээ хоолоо олог.
ажлаа ч сайн хийг, хоолоо ч сайн идэг.

гэхээр нэлээн хэдэн ажил нугаларах боловуу.
ямар ч ажил хийж бүтээх гэсэн янз бүрийн яам тамгын газар хороо СӨХ энэ тэрээр орж хаа хамаагүй хүмүүсийг хоолонд оруулж архиар шахаж ажил бүтдэг арчаагүй бодлого ингэж л алдагдах байх. түүнээс 1-г н өөрчлөөд дахиад н нөгөө хамаатныг н тавичихаар чиний хэлдгээр нөгөө 2 нам чини л дараа жилийн наадмаар сойх араб хүлэг, автомашин, дагуулж явах мисс,хаа 1 цэвэр агаарт барих Хаусдаа л мөнгө хураахаа бодно.

ингэснээ мааш олон асуудлууд шийдвэрлэгдэнэ. газрын маргаан,
- дэд бүтэцээ нээрээ байж ядтал хөгжүүлий
л даа.тэгэхэд бас л үнэнч хүмүүс хэрэгтэй.
миний санаж байгаагаар Их Монголыг барихад гэрманчүүд ирж ажиллаж байсан. тэдэнд овоо л мөнгө амласан байж таараа. их л хурдан дажгүй л барилга босцоншдээ. одоо энэ хужаа барилгачид чин уудаггүй үнэнч болохоороо л манайд байгаа биз дээ тэ. тийм болохоор
- хүмүүст бэлэн мөнгө тараахаа зогсооно.
- архиний үйлдвэрүүдээ цэгцэлнэ,
- их сургуулиудийн чанарыг өндөржүүлэх
- баар саваа хязгаарлана.
- хотоо томруулах,
- газар тариалангаа хөгжүүлнэ,...


газар тариалангийн тухайд энэ маш чухал , би энийг саяхан энд илүү ажигласан л даа.
миний байгаа газар маш халуун болж сэнс авах хэрэг гарч дэлгүүр ортол энэ том хотын хаанаас ч олоогүй гээд бод доо.
би юу хэлэх гээд байна вэ гэвэл.
-том том хотуудад өглөө эрт үүрээр идэх хоол, хүнсний зүйлүүдийг зөөвөрлөж авчирдаг. хэрвээ ямар юм л бүтэхээ байвал жишээ н- бензин гэнэт дуусий лдаа, тэгвэл 1 өдрийн дотор л дэлгүүрийн бүх бараа хоосорч дараа өдөр н бараг л дайн болох байх. үүнтэй адилаар эрээний хилийг хаавал яана гэдэг билээ.
ажиллах хүсэлтэй хүмүүст сайн цалин өгөөд ногооог н тариулаад фермер эрхлүүлвэл таарна.
...гээд бичвэл нээрээ дуусашгүй дээ.

миний бодол бол ердөө л хүн чаддаг юмаа хийгээд л амидрах хэрэгтэй.
чиний хийх ажлыг 1 том бөгстөи, хүн дарамтлах дуртай даргын чини хамаатан хийх ёсгүй л байхгүй юу. мэдээж тэрний хийж чаддагаас чи илүүг л хийнэ.
тэр боломжий н манай удирдагчид бий болгох хэрэгтэй байхгүй юу.
илүү юм хийж байж одоо мгл хөгжинүү гэхээс энэ байгаагаараа али хэдийн Латин Амэрик зүүн өмнөд азийн араас орцон болохоор...

Бонког хүндэтгэсэн Уянга

P.S.контактгүй удсан байна шүү. блогий чини санамсаргүй олоод.
Тайванд сурч байгаа юмуу, гэр бүлтэй болсонд чини баяр хүргие. Хийж бутээх улам их урам зоригийг чамд...

Anonymous said...

hmmm hichneen yriad yriad hereg bgaamuu daaa uunii orond hiij buteehiin tolooo bosson ni deer gej bodoj bna manai mongoliin zaluuchuud zalhuu ch gesen mongoloo gesen zurh setgeltei gej bodoj baina.

Anonymous said...

Бид хэт туулширах, асуудлыг сайн нягтлан үзээгүй байж элдэв үгэнд итгэж, өөрсдийгөө бухимдуулдаг. Энийгээ ядуурал их учраас нийгэм ийм бухимдалтай байна гэж ярьдаг. Энд дүгнэлт хийж үзвэл бид хэдий нүүдэлчин соёлтой улс ч одоо энэ хэв шинжээ алдсан ч түүхээ харахад нүүдэлчид хүртэл нүүдэл хийхдээ хайшаа яаж нүүхээ хардаг байсан. Одоо бол эрх ашиг сонирхолын хэдхэн бүлгүүдийн хооронд яахаа мэдэхгүй хүмүүс бужигнаад л өнгөрөх хооронд аль хэдийн гол зүйлээ бид алдаад хэрэггүй зүйлд хэрэггүй мэдээлэлд цагаа үрж байна. Энэ зөвхөн боловсролтой холбоотой биш. Мэдээж боловсролтой хүмүүс юманд арай өөрөөр ханддаг юм байна лээ гэхдээ боловсролтой ч сэтгэлгүй буруу хүмүүжсэн хүмүүс боловсролгүй, эсвэл ядуу ч амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсээс хамаагүй арчаагүй.Энэ бүхэнд жаахан ч гэсэн хийх зүйл нь сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэхдээ тэрнээс өмнө нийгэмд бидэнд юу одоо хамгийн чухал вэ өнөө маргаашийн хувьд ч хойч ирээдүйн хувьд ч гэсэн нэг бодлого дутагдаж байна. Төр хийж чадахгүй бол төрийн бус байгууллага энэ үүргийг биеллэх ёстой ч ихэнх нь бас л буруу замаар хэдэн хүний эрх ашигийн төлөө хүмүүсийн тархийг угааж, буруу мэдээлэлээр будаа идүүлээд д байна. Бид хувьсгал хийх эсвэл яг одоо арабын улсуудад болоод байгаа шиг бослого гаргаад хэн ч хожихгүй. харин улам ядуурал бий болно. Ийм зүйлд хэзээ ч мөнгөнтэй эрх мэдэлтэй хүмүүс хохирохгүй. Тайван замаар гэхдээ одоогийн нөхцөл байдалд яг бодитоор анализ хийж, зөв үзэл бодлыг төлөвшүүлж, монгол улс байхад монгол нэг гэр бүл аз жаргалтай одоо ч хойшид ч амьдрахад яг одооноос юуг ойлгож хийх хэрэгтэйг. 4 дэх засаглал нь зөв сурталчилаасай гэж бодож байна. Болдог бол буруутай этгээдүүдийг илүүрэлж, зөв засаглалаар зохих байранд нь эхлээд тавиасай гэж бодож байна энийг хийхэд гэхдээ зөв хүмүүсийн баг, их хугацаа хэрэгтэй байхдаа. Хүн өнөөдөр хоолгүй байж болно гэхдээ маргааш хоолтой байхын тулд өнөөдөр шиг хоолгүй өлсөхгүй байхын тулд зөв бодолтой, зөв үзэлтэй, бүтээлч байх хэрэгтэй болохоос энэ нийгэмийн буруу бүхэнд заавал автаж тийм сонголыг хийх хэрэггүй. Эхэндээ төрийн хэдэн нөхөд нь иддэг эсвэл өөрийн эрх ашигийн төлөө зөвхөн шийдвэх гаргадаг байсан бол энэ нь одоо халдварлаад монголын хүн бүр биш юмаа гэхэд ихэнх нь энэ замыг сонгож байгаа нь буруу. Яагаад бурууг нь биш зөвийг сонгоод ирээдүйд арай сэтгэл амар амьдрах сонголтыг нэг өдрийн архиар эсвэл талхаар солиод байгааг л илрүүлэх хэрэгтэй байх. Уг нь зөв бодлогоор зөв нийгмийн хандлагыг бий болгож өрсөлдөөнийг бий болгосон бол нийгэм арай ийм бурууг нь илүү сонгохгүй.