Steve Jobs: Өлсгөлөн яв, жолоогүй амьдар

Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм.

Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.

Эхний түүх зангилааны гол цэгийн тухай. Би Рийд коллежийг 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиай хаяхада хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр үлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зарлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.

Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.
Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид 2 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.

Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм. 17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга
Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль.

Өнөөдөр тар хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. —Өлсгөлөн амьдар, жолоогүй яв.



2011-10-10 09:49-д бичсэн тодруулга.
Эх сурвалж -Өөр мэдээ сонин
44f1f759d5934ee6475f0fff56980403

Invisible Empire A New World Order Defined

Энэ киног үзчихээд хэдэн хүн -Нээрээ юу билээ... гэж нэг бодож ярьчихаад эргээд амьдралынхаа урсгалыг дагаад өдөр тутамынхаа ажлыг үргэлжлүүлдэг бол гэсэн бодол, яагаад ийм байдаг юм бол ч гэсэн бодол толгойноос гарахгүй байв.

Тэгээд сүүлийн үед нилээд Hit болоод байгаа Rokit Bay гэдэг дуучины дууны үг үнэний хувьтай юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв.

"Зарим хүмүүс надаас... яагаад хоёуланг нь хослуулж болоогүй юм бэ? гэж асуудаг
Харин би тэдэнд... би хоёрын хооронд юманд дургүй... гэж хариулдаг" гэж нэг мөр байдаг.

Урлагын хүмүүсийн нэг гайхамшигтай чанар нь мэдрэмжийг маш тод илэхийлэх чадвартай байдаг. Энэ дуучин магадгүй аль нэгийг барьж авахгүй бол аль нь ч бүтэхгүй гэдгийг мэдрээд түүнийгээ ингэж илэрхийлсэн биз...

Тэгээд эндээс тэгвэл хамаг юмаа золихгүй бол тэгээд хэн өөрчлөх юм бэ? гэдэг асуулт гарна. Хүн нас ахих тусам үр хүүхэдтэй болж, хариуцлага нэмэгдэж... Товчхондоо амьдралаас илүү хамааралтай болдог. Ёстой нөгөө тод.. тод.. тод өнгөө алдаж эхэлдэг.
Энэ бүхнийг хийх хамгийн боломжит хүмүүс бол залуучууд байдаг. Тийм ч болохоор түүхэнд оюутаны хөдөлгөөнүүд маш ихээр тэмдэглэгдсэн байдаг. Эндээс бидний хувьд хамгийн их анхаарах асуудал нь одоогийн залуу үе гоё машинтай, компьютер тоглож, бааранд суугайй согтуу залуусыг гоё сайхан гэж үздэг энэ гажуудсан сайн сайханы үнэлэмж бус, харин эрүүл бие бялдар, оюун ухаант залуусыг гоо сайханы үнэлэмжинд шилжих хэрэгтэй юм шиг санагдах юм.

Бас нэг анзаарагдсан зүйл нь энэ бүхэнд залуу үеийнхэн бид нар балчихдана гэсэн өөртөө итгэлгүй байдлаа халахгүй бол сурч төгсөөд, одоо л яг сайхан амьдрах гэтэл Монгол орон аль хэдийн Хятад улсын эдийн засгийн хөгжлийн төлөө хэвлийгээ самруулсан хэдэн нүх л үлдэх юм шиг байна. Угаасаа эхнээсээ одоо ч гэсэн нүдээ нээгээд эргэн тойроноо харвал бид нар машины утаа, эргэн тойрон шарилжь хуйларсан шороо, өвөл нь битүү утаан дотор, тэгээд дээрээс нь хаа саагүй сарьчихсан шээсээр амьсгалаад... Тэгээд энэ бүхэнээсээ зугтаж компьютерийн виртуаль ертөнцөд тоглоом тоглож, эсвэл бааранд орж манараад л...

Та бүхэн киног үзээд төрсөн сэтгэгдлээ үлдээгээрэй...



Harry Potter and the Deathly Hallows