Babies

Дөрвөн орны хүүхдүүдийн амьдралын талаарх сонирхолтой баримтат кино нилээд олон хүмүүс ярьж байсан. Би ч их үзнэ дээ гэж бодож байсан.

Ялангуяа нэг дүрд нь Баяр гэдэг нэртэй Монгол хүүхэд тоглуулсан болохоор бүр ч их үзмээр болж байсан юм. За тэгээд ямар ч байсан киног олчихлоо. Enjoy !!!

The Pirates of Silicon Valley

The Dark Side of the Chocolate

Ертөнцийн сонин хачин

- Бүтэн сайнаар эхэлдэг сар заавал 13ны Баасан гаригтай байдаг байна- Кока Кола нь будагч бодис хийдэггүй бол ногоон өнгөтэй байх байсан байна
- Жил бүр могойноос илүү зөгийнд хатгуулж маш олон хүн үхдэг байна
- Жирийн балын харандаагаар 35 милл зураас зурах буюу 50000 Англи үг бичигддэг байна
- Зарим өтнүүд өлссөнөөсөө болж өөрийгөө барьж иддэг....
- Дельфин нь нэг нүдээ нээлттэй унтдаг
- Хүн хэзээ ч нүдээ нээлттэй найтааж чаддаггүй
- Дэлхийн түүхэнд хамгийн удаан ниссэн тахианы амжилт нь 13 секунд гэнэ
- Эмгэн хумс нь 4 хамартай
- Шар шувуу нь цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу
- Энгийн хүн өдөрт заалттай 10 удаа инээдэг
- Тахианы нүд нь тархинаасаа том гэнэ
- Queue буюу оочирлох, дараалах гэсэн Англи үг нь сүүлийн 4 үсэг нь солигдсон ч адилхан дуудагддаг цорын ганц үг юм.
- Цох (Beetle) нь яг алим шиг , соно (wasp) нь яг хатаасан самар шиг, өт(worm) нь яг шарсан гахайн мах шиг амттай байдаг байна
- Чарлес Осборн гэгч хүн тасралтгүй 69 жил зогьссон байна
- Rhythm буюу ритм нь Англи хэлний эгшиггүй хамгийн урт үг юм
- Жоом нь толгойгоо таслуулсанаасаа хойш хэдэн долоо хоног ч амьдарч чаддаг байна.
- Хүний хөлний яс нь бетоноос хүчтэй байдаг юм байна.
- Хүн өөрөө өөрийнхөө амьсгалыг дарж хэзээ ч өөрийгөө алж чадахгүй.
- Ром нэртэй хот тив болгонд нэг байдаг юм байна.
- Хүний зүрх өдөрт 100,000 удаа цохилдог байна.
- Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас 9 жилээр цөөн амьдардаг нь тогтоогдсон байна.
- Таны хавирга амьсгалах тоолонд чинь буюу жилд 5 сая удаа хөдөлдөг.
- Заан бол үсэрч чаддаггүй цорын ганц хөхтөн амьтан юм.
- Хурууны хээ шиг хүн бүрийн хэл өөр өөр хээтэй
- Гарын хумс хөлийн хумснаас 4 дахин хурдан ургадаг
- Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ анивчдаг байна
- Адольф Гитлер нь цагаан хоолтон байсан
- Зөгийн бал нь мууддаггүй ганц хүнсний зүйл
- ДЭМБ-ын гаргасан судалгаагаар хамгийн түгээмэл халдварт өвчин – хамрын ханиад. Хамгийн түгээмэл халдваргүй өвчин нь кариес буюу шүд цоорох өвчин
- Нэг өдөрт сохор номин 90 гаруй метрийн хонгил ухах чадвартай
- Дэлхий дээр хэрэглэгдэж байгаа нийт алтны 7% - электроникийн үйлдвэрлэлд, 4%- одон медальд, 20% - зоосонд, 66% - гоёл чимэглэлд гэх мэтээр зарцуулагддаг гэнэ. Харин 3% -г нь алтан шүдэнд зориулан хэрэглэдэг
- Шоргоолз өөрийнхөө жингээс 35 дахин хүнд юм зөөж чаддаг
- Нэйлон гэх материалийг анх боловсруулан гарган авсан хотуудынх нь буюу Лондон, Нью-Йоркийн нэрээр нэрлэсэн гэдэг яриа байдаг
- Мэлхий өөрийнхөө биеийн уртаас 22 дахин хол газар үсэрч чадна
- Хатан зөгий өдөрт 1500 өндөг гаргадаг
- АНУ-ын ерөнхийлөгчдөөс хэн нь ч айлын ганц байгаагүй
- Усанд хөвдөг цорын ганц чулуу - рumice
- Кофе их уудаг хүмүүс кофе огт уудаггүй хүмүүсээс илүү сексд дуртай байдаг.
- Кенгуру арагшаагаа ухарч явж чаддаггүй
- Энэтхэгт нохойтой гэрлэхийг хуулиар зөвшөөрдөг
- Вашингтонд 19 хүн тутамд нэг өмгөөлөгч байдаг
- 1980 онд Лас Вегасын нэгэн эмнэлэг түр хугацаагаар хаагдсан. Шалтгаан нь: ажилчид нь өвчтнүүдээ хэзээ үхэхээр нь мөрий тавиад бсан
- Таны аман дотор дэлхий дээрх нийт хүн амаас ч олон тооны бактери үржиж байдаг
- Хүний биеийн булчингуудаас хэл нь зөвхөн ганц үзүүрээрээ холбогдсон байдаг.
- Зарим хятад хүмүүс гараа савлах нь толгойн өвчнийг намдаахад тустай гэдэгт итгэдэг
- Африкийн цикада ялаа нь 17 жил унтасныхаа дараагаар 2 долоо хоногийн хугацаатайгаар сэрж үржлээ явуулсны дараа энэ хорвоог орхидог
- АНУ-ын Невада мужийн Рено хот (ойроцоогоор 217999 гаруй хүн амтай) нь архидалтын түвшинээрээ АНУ-даа нэгт ордог
- Интернетэд тавигдсан зургуудын 80% нь нүцгэн эмэгтэйчүүдийн зураг байдаг
- Америкчууд 250-300 мянган гар утас ашигладаг
- Дундаж эмэгтэй хүний арьс 3 кг жинтэй байдаг бол дундаж эрэгтэй хүнийх 5 кг
- Эртний Грект хааны угсаатныхан цусаа "бохирдуулахгүйн" тулд зөвхөн өөрсдийн, хааны удмын хүмүүстэй суудаг байжээ. Жишээ нь гэхэд Клеопатра 2 ахтайгаа гэрлэж байсан.
- Алтан загас ердөө л сүүлийн 3хан секундын юмаа дахин сэргээн давтаж чаддаг
- Шоргоолзнууд хэзээ ч унтдаггүй
- Хүний тархины 80% нь ус
- Marilyn Monroe нэг хөлөндөө 6 хуруутай байсан
- Англи хэлний month, orange, silver, purple гэсэн үгнүүдтэй ямар ч үгийг сүүл холбож болдоггүй
- Сонгино арилгаж байхдаа бохь зажилвал нулимс гарах нь багасдаг
- Эрэгтэй хүний цамцны товч нь баруун талдаа харин эмэгтэй хүнийх зүүн талдаа байдаг
- Оливын мод 1500 жил ургах чадвартай
- Шүхэрийг 1515 онд Леонардо да Винчи зохион бүтээсэн
- 2009 оны байдлаар АНУ дахь 8 шинээр гэр бүл болсон хүмүүсийн 1 нь нетээр танилцсан байна
- Англи хэлэнд ойролцоогоор 540,000 үг байдаг. Энэ нь одоо болтол нэмэгдсээр л байгаа
- Лас Вегасийн казинод тоглогчид ердөөсөө цаг олж хардаггүй
- Өдөрт дэлхий даяар хүмүүс нийт 15 тэрбум тамхи татдаг
- Угтаа сонгино ямар ч амтгүй, зүгээр л үнэртэй
- Нохой болон муурнууд хүний адилаар баруун эсвэл солгой гартай (сарвуу) байдаг
- Уг нь цагаан баавгайнууд хар арьстай
- Дэлхий дээрх бүх амьтдаас хамгийн том өндөг гаргадаг нь махчин загас
- Хамелеоны нүд нь 2 өөр зүгт харж чаддаг
- 1965 онд Randy Gardner 264 цаг ( ~11 өдөр) унталгүй тэсэж дэлхийн дээд рекордыг тогтоосон
- 2520 гэсэн тоо нь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 -д ямар ч үлдэгдэлгүй хуваагддаг
- Чиний эрхий хуруу чинь хамрын урттай чинь тэнцүү
- Хонг Конг-д нөхөртөө хууртсан эмэгтэй нөхрөө алах нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Гэхдээ зөвхөн нүцгэн гараараа.
- Дэлхийн хаана ч ихэнх үхэрнүүд бэлчихдээ нэг л зүгт харсан байдаг
- Нохой 10 өөр янзын дуу авиа гаргадаг бол, муурнууд 100 гаруйг
- Бали дахь хүмүүс ердөө 4хөн нэртэй: Wayan, Made, Nyoman,Ketut
- Египтээс илүү Перуд олон тооны пирамидууд байдаг.
- Хүний хүд 10 мянган өнгийг ялгаж чаддаг.
- Хамгийн урт насалсан нохой 29 настай байсан.
- Англид байдаг бүх хун шувууд хаан хатных нь эзэмшил
- Бүтэн сартай шөнө жингээ хиллэвэл арай бага байна
- Ихэнх уруулын будагны найрлаганд загасны хайрс орсон байдаг
- Германчуудын КокаКола-г дуурайх гэсэн оролдлого нь Спрайт болон хувирсан
Венус гараг нь цагын зүүний дагуу тэнхлэгээрээ эргэдэг цорын ганц гараг
Саран дээр алхсан сансарын нисгэгчдийн хөлийн мөр нь 10 мянган жилийн дараа ч арилахгүй. Учир нь тэнд агаар байхгүй
- Чийгэн улаан хорхой нь 5 зүрхтэй
- Коала баавгайны гарын хурууны хээнүүд (хээ, хэмжээ, хэлбэр) нь хүнийхтэй төстэй
- Хэрэв Хавайин уугуул эмэгтэй баруун чихнийхаа ард цэцэг хатгасан байвал тэр эмэгтэй "боломжтой" гэсэн үг. Цэцэг нь хэр том байна, төдий чинээ тэр эмэгтэй зартай
- Өглөөд кофе биш алим таныг илүү сэргээнэ
- Дунджаар жирийн хүн 11 өдөр усгүй байж чадна
- Францын хаад Henry III мөн Louis XVI, Наполеон нар бүгд ailurophobia буюу муурнаас айхтай өвчтэй байсан
- Хятад хэлэнд 40.000 гаруй ханз байдаг
- Оросын Агуу Петр хааны үед сахлаа ургуулсан эрчүүд тусгай татвар төлдөг байсан.
- Хавайин цагаан толгой 13 үсэгтэй A, E, I, O, U, H, K, L, M, N, P, W
- Дэлхийд хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн Энэтхэгийн иргэн Omkari Panwar 70 настайдаа ихэр хөвгүүдийг төрүүлжээ
- Хөзрийн ноён болгон түүхийн агуу хаадуудыг төлөөлдөг: Бунд - Charlemagne, Гил - Давид хаан, Дөрвөлжин - Юлий Цезарь, Цэцэг - Македонын Александ
- Англи хэлний "Naked" гэсэн үг "хамгаалалтгүй", "Nude" гэдэг нь "хувцас өмсөөгүй, нүцгэн" гэсэн утга санааг илэрхийлдэг
- Найтайх, эвшээх, зогсих 3 давхцвал хүн үхэх магадлалтай
- Англи хэлэнд '-dous' гэж төгсдөг 4 л үг бий: tremendous, horrendous, stupendous, hazardous
- Эртний Грект муруй хамартай төрсөн хүүхэд ирээдүйд агуу их удирдагч болохын шинж гэж үздэг байсан
- Жил болгон 2500 гаруй солгой хүмүүс баруун гараараа бичдэг хүмүүст зориулан хийгдсэн бүтээгдэхүүнийг ашигласнаас болж амиа алддаг
- Ямар ч хоромд, яг одоо дэлхийн нийт хүн амын дунджаар 0.7% нь согтуу байгаа
- Дэлхий дээрх машины тоо хүн амын өсөлтийн тооноос 3 дахин хурдацтай өсч байна
- Дэлхийн хамгийн залуу ээж Лина Мэдина 5 нас 8 сартайдаа хүүгээ төрүүлсэн. Түүний сарын тэмдэг нь анх 8 сартайд нь ирж байсан гэнэ

(PS: Зарим нь үнэн худлыг сайн мэдэхгүй юм, гэхдээ уншихад сонирхолтой д юм байна лээ... хэ хэ хэ)