Хүн бол бизнесийн түлхүүр

Эрт үед нэгэн эрдэмтэнд шавь нь ирээд асууж гэнээ.
- Энэ улсад таниас илүү ухаантай хүн гэж үгүй байхад та яагаад үргэлж судалж, суралцаж байдаг юм бэ? Одоо таны жаргах цаг болсон.. гэв.
Гэтэл тэр эрдэмтэн самбарт том жижиг 2 тойрог зураад, төвүүдэд нь цэг зурав.

- Чи энэ 2 зургийг сайн хар.. Бид 2-ын гол ялгаа бол энэ гэжээ.

Эндээс мэдлэг мэдээлэл байх нь ямарваа нэгэн асуудлыг илүү өргөн цар хүрээтэй, олон хүчин зүйлсийн нөлөөллийг урьдчилан харах чадвар юм. Ө/х олон нүүдлийн цаадах зүй тогтлыг харан болзошгүй эрсдлээс зайлхийн харьцангуй алдаагүй байх боломжыг олгох мэт.

Магадгүй дээрхи жишээнд том тойрог нь жижиг тойрогоо агуулах ба түүнээс илүү гарсан хэрээр эрдэмтэн шавийнхаа тухайн асуудалд хэрхэн хандах, мөн хаана алдах боломжтойг таамаглах боломжтой мэт.

Хүнийг үйл хөдлөлийг таамаглах, улмаар түүнийг өөрийн хүссэнээр хөдөлгөх чадвар гэдэг нь маш өндөр чадварт тооцогддог. Учир нь харьцангуй давуу талын тухай ийм нэгэн үг байдаг. "Хамгийн мундаг хүн гэж өөрөөсөө мундаг хүнийг өөрийнхөө төлөө ажиллуулж чаддаг хүнийг хэлнэ." Ө/х гутлын үйлдвэртэй байхын тулд би заавал гуталчин байх албагүй юм.

Бизнесийн гол 2 орц бол хүн болон мөнгө юм. Хүнийг өөрийн ашиг сонирхолоор хөдөлгөх чадвартай бол хүнийг хөдөлгөнө, мөн мөнгийг ч хөдөлгөнө. Учир нь мөнгийг хүн эзэмшдэг. Энэ чадварын онолын ойлголт нь манлайлал юм.

Сайн манлайлал нь хоосон мөрөөдөл ярих тухай ойлголт биш бөгөөд манлайлалын баруун, зүүн гар нь мэдлэг, мэдээлэл байдаг. Түүнгүйгээр хоосон мөрөөдөгч эсхүл галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт болно.

Иймд мэдлэгтэй бай, мэдээлэлтэй бай.. Энэ бол таны амжилтын үндэс

Мэдлэгтэй байхын тулд хөдөлмөрлө..
Мэдээлэлтэй байхын тулд хөдөлмөрлө..
Маш олон онол ярьж болох ч та энэ бүхний төлөө ХӨДӨЛМӨРЛӨ..

Бүх зүйлс үүнд л зангидагддаг.. Энэ бол таны амьдралын үндэс

FREE HUGS in MONGOLIA

Энэ клип нь олон улсын хэмжээнд хөдөлгөөн болон өрнөсөн үйл ажилагааны Монгол дахь хувилбар ба "Загасан нүд" кино наадмын "Миний нийслэл" номинацид шалгарсан бүтээл.


Энэ бичлэгийг хийх нь эр зоригийн хэрэг байсан бөгөөд, амжилттай хийгдсэнд баяртай байна. Энэ клипнээс намайг олоорой... хэ хэ...

ХАЙР-н Програмыг Яаж Суулгах Вэ?

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/
Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?Z

Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?
Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?
Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч:Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?
Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.
Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!

Хүн Чанар - гэж юу вэ?

Багш шохой аван самбар дээр томоос том (1)-ийн тоо бичээд: “Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм” гэв.

Тэгээд ард (0) нэмж бичээд: “Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар (1)-г (10) болгож чадна.” гэв. Дахин нэг (0) нэмээд: “Энэ бол туршлага. (10) байсныг (100) болголоо” гэв. (0)-үүд цааш үргэлжилсээр: Ур чадвар, Сахилга бат, хайр дурлал.. (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа.

Тэгснээ самбарын алчуур аван эхэнд бичсэн (1)-н тоог арчиж орхив. Тэгээд самбар дээр маш олон (0) үлдлээ. Эцэст нь багш нь:

“Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй” гэжээ.

Таны Бизнест Дусал Нэмэр


Гол санаа нь “хамгийн чадвартай хүн гэж өөрөөсөө чадвартай нэгнийг өөрийнхөө төлөө ажиллуулж чаддаг хүнийг хэлнэ” гэсэн ойлголт юм.

Ямарваа бизнесийг гол хөдөлгөгч хүч нь хүн юм. Үүний энгийн баталгаа нь нисгэгчгүй онгоц, жолоочтой трактор 2-ын аль түрүүлэхийг үзэх явдал юм. Өөрөөр хэлбэл ямар ч сайн тоног төхөөрөмж байгаад түүнийг хүн ажиллуулахгүй бол зэвэнд идэгдээд л дуусна. Байгууллагын хувьд хүн гэдэг бизнесийг амжилтанд хүргэх хийгээд хаалгаа барихад хүргэх чадвартай бизнесийн цөм болсон субьект байдаг. Иймд аливаа бизнес эрхлэгчид ч сайн ажилтантай байхад анхаарах болсон билээ.

Өнгөрсөн үед харамсалтай одоогийн Монголын зарим компаниудад ч байдаг нэгэн ойлголт нь юу хийхээ төлөвлөгөөгөө гаргаад түүндээ шаардагдах боловсон хүчнийг хайж эхэлдэг. Харин сүүлийн үеийн боловсон хүчний хандлага нь хамгийн сайн багыг бүрдүүлж чадвал тэд тухайн байгууллагын нөөц бололцоонд тулгуурласан хамгийн оновчтой шийдлийг олоод хэрэгжүүлэх чадвартай байдаг.

Дээрхи 2 ойлголт нь өөрийн өөрийн давуу болон сул талтай. Эхний ойлголтын хувьд хэрвээ бизнесийн эзэн буруу шийдвэр гаргаад түүнийгээ гүйцэтгэх ажилтан хайж байгаа тохиолдол юм. Энэ тохиолдолд буруу төлөвлөгөөний үр дүн хэзээ ч хүссэн үр дүнг авчирдаггүй. Энэ үед эргээд тухайн ажил олгогч ажилтандаа бурууг өгч ажлаас нь халдаг. Харин дараагийн ойлголтын хувьд баг нь ихэвчлэн менежментийн ерөнхий мэргэжлийн хүмүүс байдаг ба нарийн мэргэжлийн ажлыг гүйцэтгэхэд мэдлэг дутдаг. Хэдий арай зардал өндөртэй ч тухайн баг нь тухайн төлөвлөгөөндөө тохирох боловсон хүчнийг цалинжуулах замаар асуудлаа шийдвэрлэх боломжтой байдаг.

Үүний давуу тал нь алдаа бага гаргадаг гэдгээр хязгаарлагдахгүй юм. Учир нь гадаад орчны өөрчлөлт хурдассах хэрээр бизнесийн уян хатан байдлыг шаарддаг. Үүнд чадварлаг баг голлох үүрэг гүйцэтгэдэн бөгөөд түүнгүйгээр боломжгүй юм. Энэ нь хэдий хэт ерөнхий мэт санагддаг менежментийн ухааныг зөвтгөдөг гол үндэс болдог. Энэ нь цаашдын чадварлаг менежерүүдийн эрэлт хэрэгцээний талаарх тодорхой төсөөлөл, шаардлагагийг тодотгож өгч байх гэж найдаж байна. За ингээд та бүхэндээ нэгэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


ХЭРЭВ ТА ХЭН НЭГЭНД САЙН САЙХАН АМЬДРАЛД ХҮСЧ, ЕРӨӨЖ ЯВДАГ БОЛ ЭНЭХҮҮ БИЧЛЭГИЙГ ДАМЖУУЛ !!!

Амжилттай Гүйцэтгэл буюу 15 хором

Энэ сэдвийн гол санаа нь ажлаа дуустал нь харсны дараа хий.. гэсэн ойлголт юм.

Та ийм үг сонсож байсан уу?
- тэр маш сэргэлэн
- ёстой гялалзуур
- юу ч даалгасан биелүүлдэг
- амжиргаатай гар
- тэдний хүүхдүүд ёстой сүрхий
Тэд бусдаас юугаараа ялгаатай юм бэ?

Эндээс та бүхнийг нэгэн туршилтыг хийхийг уриалж байна. Энэ нь та амжилттай гүйцэтгэгч, хэлсэндээ хүрэгч буюу зорилгодоо хүрэхэд тус болох юм. Та орой орон дотроо ороод унтахаасаа өмнө маргааш хийх ёстой ажлаа эхнээс нь дуустал нь бүх процессийг дуустал нь бод, төсөөл, нүдэндээ хар..

Ингэснээр та тухайн өдөр өглөөнөөс орой 6 цаг хүртэл бүтэн хийгээд амжихгүй байх байсан ажлаа 4 цаг гэхэд хийгээд дуусгачихна. Эсвэл анзаараггүй хийхгүй өнгөрүүлэх байсан ажлаа амжилттай хийж гүйцэтгэнэ.
Өөрөөр хэлбэл өмнөх өдөр та маргааш хийх ажлаа цаг гарган сайн төсөөлж чадваас маргаашийн ажлын гүйцэтгэлийн алдаа багасдаг гэсэн үг юм.

Анхны удаад 15 удаа
7 хонгийн дараа 5 удаа
2 сарын дараа 2-3 удаа

Эцэст та ямарваа ажлыг санахдаа л амжилттай хэрэгжүүлэгч болох юм. Өөрөөр хэлбэл таны гүйцэтгэлгээний хэв маяг өөрчлөгдөх юм.

Одоо дараагийн амжилттай хэрэгжүүлэгч болох дараагийн шатыг авч үзье. Үүнийг гол санаа нь та жинхэнэ төлөвлөгч болох алхам юм. Үүний тухай ярихаас өмнө би та бүхэнд бас нэг зүйлийн тухайн дурьдмаар байна.

Энэ нь амжилтанд хүрэгсдийн тухай ойлголт юм. Нэгэн маш туршлагатай настай хүнтэй би хамт ажилладаг байлаа. Тэр бид 2 тамхины найзууд байсан юм. Байнга л бие биенээ уруу татаж тамхи татангаа сонин хачин зүйлсийг ярилцах, бие биенийхээ ажлын талаар санал солилцон өнгөрүүлдэг байлаа. Гэтэл нэг өдөр хамтрагч маань: “ - Сонин юм шүү, энэ амжилттай амьдарч байгаа хүмүүсийг харахаар ихэнхидээ л өмнө нь юу ч үгүй байхдаа их сагсуу байсан хүмүүс байдаг юм” гэсэн юм.

Энэ бол маш сонин ойлголт байлаа. Бидний амьдралд маш олон худлаа, үнэн сагсуурагчид байдаг ч тэд бүгд сайн явж байгаа харагддаггүй. Харин үүнээс би нэг зүйлийг л ойлгосон юм. Өөрөөр хэлбэл тэр сагсуу хүмүүст нэг л нийлэг шинж байсан. Энэ нь сагсуурч буюу онгирч чадах, харин бизнест хэллэгт нь хөрвүүлбэл энэ нь онгирч чаддаг буюу зорилгоо холж тавьж чаддаг чанар юм.

Миний бодлоо хүмүүс зорилго тавихад ихэнхидээ зорилгодоо бүрэн дүүрэн хүрч байгаа нь ховор байдаг хэдий ч бас нэг анзаарсан юм бол тухайн зорилгийнхоо ойр орчимд л үр дүн нь хүрдэг. Эндээс юуг хэлэх гээд байна вэ? гэхлээр зорилгоо ойр тавиад түүндээ хүрсэн хүнээс зорилгоо хол тавиад түүндээ хүрээгүй хүн илүү амжилттай амьдарсан байх магадлалтай болж байгаа юм.

Ингэхээр манай тамхины найзын хэлснээс дүгнэвэл маш олон сагсуу хүмүүс зорилгоо хол тавиад түүндээ хүрэхгүй байгаа хэсэг нь олонхи ч нөгөө талаас хүрсэн хэсэг нь нийт амжилттай амьдарч байгаа хүмүүс дотор дийлэнхи жинг дарж байдаг тухай л ярьсан байгаа юм.

Тэгвэл одоо амжилттай хэрэгжүүлэгч байх 2 түвшин буюу үндэслэлтэй хол зорилго тавигч байхын тулд түрүүний орон дотроо орж маргаашийн ажлаа боддог байсан бол:

Анхны удаад 1 өдрийн ажил
1 сарын дараа 3 өдрийн ажил
3 сарын дараа 7 өдрийн ажил

Дээрхи зарчимаар 3 сарын дараа гэхэд та унтахаасаа өмнө 7 хоногийн ажлаа төлөвлөчихөөд унтдаг болох нь байна. Энэ дасгалын гол ач холбогдол нь таныг үндэслэлтэй зорилгоо хол тавигч болгох явдал юм.

Хамгийн гол хэрэв та маргааш юу хийхээ мэддэгггүй, эсвэл та дараа 7 хоногт юу хийхээ мэддэггүй бол та яаж 1сар, 3сар, 6сар, 2жил, 5жил-ийн дараа юу болохыг харж чадна гэж? Иймд хэрэв та дээрхи зөвлөгөөг дагаснаар таны зорилгоо төлөвлөхдөө ч үндэслэлтэй байхад нэг алхам ойртох юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд хэрэв та амжилттай хэрэгжүүлэгч, өөрийгөө дайчлагч байж чадвал таныг ямар ч том зорилго мохоож чадахгүй, таны ирээдүйн амьдралд амжилт хүсч байна.

Эхнэртэй Зориулсан Шүлэг

Би огт яруу найргаар оролддоггүй, тэгээд ч би их реалистик хүн.
Манай ажил дээр шүлгийн тэмцээн болж хүн болгон нэг шүлэг бичсэн юм.
Магадгүй энэ нь миний эхний бөгөөд эцсийн шүлэг байх.. Share my happiness..

Би бол эгэл жирийн нэгэн тогтмол

Би бол эгэл жирийн нэгэн тогтмол
Чи минь энэ гэрийн хатуу, зөөлөн дуу хоолой

Би бол эгэл жирийн нэгэн тогтмол
Харин чи минь наддаа уян зөөлөний үлгэр жишээ

Би бол эгэл жирийн нэгэн тогтмол
Чи минь наддаа итгэл найдвар, урам зоригийн ундрага

Би бол эгэл жирийн нэгэн тогтмол
Харин чинийхээ дэргэд би, эгэл бишээ мэдрэх инээмсэглэл

Найз нь чамдаа нар, сар, од, мичидийн шидэт үг амлахыг хүссэнгүй
Харин миний хайр чамдаа эгэл жирийн биш, үүрдийн тогтмол юм шүү..

Яруу найрагч: Д. Нурбол =)

“НУУЦ биш НУУЦ” буюу Нээлттэй Харилцаа

Хүн болгон сайн хань ижил буюу өөрийн нөгөө хагасаа хайдаг. Ө/х хүмүүс бүгд өөрийн амьдралын төгс хослол болох хүнээ хайдаг.. Энэ хэмжээнд төсөөлдөг. Хүлээлт өндөр байснаар сонголт хялбар биш болдог. Гэтэл хүн болгон нээлттэй байж чаддаггүй, тэр хэмжээгээрээ хүнийг бүрэн гүйцэт таних боломжгүй байдаг.

Тэгэхээр хэрвээ хүн болгон хүнийг бүрэн гүйцэт таньж байж суудаг гэвэл хүн болгон өдөр тутам холбоотой байдаг ойр дотны хүмүүс дундаасаа ханиа сонгодог гэдэгтэй адил болно. Магадгүй үүнийг “1000 чавганц уралдвал 1 нь түрүүлдэг” эсвэл “Арал дээрхи ганц эмэгтэй” гэдэгтэй ижил тайлбарлаж болох юм.

Гэтэл хүн болгон сонголттой байхыг хүсдэг гэдэгтэй маргахгүй биз. Энэ л “Нууц биш нууц” буюу нээлттэй харилцааны ойлголт юм.

Нэгэн сонирхолтой жишээ авч үзье:
Нэг залуу нэгэн охин очиод:
- Би чамайг тоожийна..
Тэгтэл нөгөө охин нь:
- Хн, би чамайг сайн мэдэхгүй шдээ.. гэнэ дээ..
Тэгээд л манай залуу хойноос 1-2 сарын турш аль байдгаа барьж баахан гүйнэ..
Тэгтэл нөгөө охин нь:
- За за.. гээд зөвшөөрнө.. энэ бол энгийн зүйл..

Тэгж байтал цаг хугацаа ч явна, зарим нь гэр бүл болно, зарим нь амьдралдаа алдснаа мэдрээд сална даа.. Гэтэл хүнийг 1-2 сар байтугай.. 6 сар, 1 жил, 2 жил байтугай.. 5 жилийн дараа ч салах явдал байж л байдаг. Учир нь энэ богино хугацаанд хүмүүс бие биенээ бүрэн таних боломжгүй гэсэн үг юм. Харин 1-2 сарын дотор нүүр хагарч, бага хэд хэдэн уулзалтын дараа багахан хэмжээний итгэлцэл бие болдгоос өөр зүйлгүй байна.

Үүний сонирхолтой шийдэл нь эсвэл найзална, эсвэл найзлахгүй биш, танилууд байгаад үз? Ө/х та таалагдсан охиндоо:
- Чи надад таалагдаж байна. Бид 1-2 сарын дараа ч бие биенийгээ бүрэн гүйцэт танихад хэцүү... гээд дээрхи тайлбарыг дэлгэрүүлж хэлээд хоёулаа бие биендээ харилцан бие биенээ таних боломжыг олгох, тодорхой хугацаанд өөрсдийгөө илэрхийлэх боломжоор хангах үүднээс бие биендээ цаг гаргаж, сайн танилууд болоод үзвэл ямар вэ? Харин энэ хугацаанд би чамаас секс ч юм уу, ямар нэгэн илүү юм шаардахгүй... гээд хэлээд үзэж болохгүй гэж үү.. Хэрвээ таарахгүй бол больчихно гэж сайхан зүйл байна шүү дээ.. Хурдан бөгөөд амархан.

Эмэгтэй хүн болгон адилхан хайрлах, хайрлуулахыг хүсдэг бөгөөд амьдралынхаа ханийг хайж байдаг нь “Нууц биш нууц” юм. Хэрвээ эмэгтэйд ямар нэгэн байдлаар та таалагдсан эсвэл сонирхолтой санагдсан бол тэр ийм саналаас татгалзах амаргүй.. байх болно.

Ингэснээр л та 2-ын хувьд энэ нь нэгэн том алхам болно гэсэн үг юм. Анхнаасаа ингэж нээлттэй байж чадвал итгэлцэл бий болж, цааш цаашдаа ч ойлголцоход илүү амар байх болно. Энэ нь харилцан хуурамч жүжиглэлтээс бие биенийгээ авардаг ба цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй.

Та нар ийм юм гэж хаана байсан юм.. гэж бодож байгаа байх.. Та бүхэнд гэж хэлэхэд ийм юм гэж байсан юм, миний амьдралд.....
Миний хувьд одоо 2уулаа биш, 3уулаа болсон. Амьдралдаа зорьсон зүйлтай, аз жаргалтай сайхан л амьдарч байна. Өөрийгөө болон түүнийг бүү хуур, Зоригтой бай... Та бүхэнд ч гэсэн аз жаргал хүсье.

Та хэр аз жаргалтай хүн бэ? (1)

з жаргал гэж юу болох, ямар хүнийг аз жаргалтай гэх зэрэгт хүн бүр ялгаатай тайлбар өгдөг ч, нийтлэг үзэл баримтлал, зарчмууд гэж бас бий.
Миний хувьд өөрийн амьдралд тохиолдсон болон дуулж сонссон зүйлүүдээрээ тайлбар хийхийг оролдъё.

Аз жаргалын эрэлд
Би багаасаа л хүүхдэд хайртай байсан. Оюутан байх үеээсээ өөрийнхөө юунд тэмүүлж, юуны төлөө амьдарч байгаагаа ойлгохыг хичээж байлаа. Янз бүрийн л зүйлийг талаар бодох болсон.
Энэ хооронд мөнгөний тухай зарим ойлголтуудыг бодох болов. Залуу хүн болохоор гадуур их л явдаг, бараг баарнуудаар очих газраа баримжаалахад чадахаар байлаа. Тухайн үедээ л гайгүй өндөр цалинтайд орохоор ажил хийдэг ч байлаа. Тэгээд ч жаргалтай болсонгүй, өмнөх шөнө нь нойр муутай, харин ч өдөр нь ажил дээрээ их ядардаг байлаа.
Эцэст нь пицца, гамбир хоёрын ялгааг ойлгов. Ер нь бол хүн пицца идсэн ч цадна, гамбир идсэн ч цадна. Пицца бол амттай ч, олон идээд ирэхээр ялгаагүй л нэгэн төрлийн гамбир юм.
Эцэст нь би аз жаргалаа дүрсэлж эхлэв. “Миний хайртай эхнэр, бидний дундаас гарсан яг надтай адилхан хүүхэд байна гэнэ. Тэгээд л би хайртай хүмүүсийнхээ төлөө өөрийгөө бүрэн дайчлан хөдөлмөрлөх юм гэнэ. Тэгээд орой ядраад гэртээ орж ирэхэд эхнэр маань халуун хоолтой инээсээр угтдаг, ирэхэд нь халуун байлгахад хичээсэн байдлаас нь сэтгэлийг нь мэдрэх юм гэнэ, харин хүү маань дөнгөж хөлд орох гэж ядаж байгаа мөртлөө аавыгаа хараад тэмүүлж байх тэр агшинг л мэдрэх” юм байна гэж тодорхойллоо. Зарим хүмүүст энэ нь их л ойрхон санагдаж байгаа байж болох юм.
Иймд гэр бүлийн харилцаа маш чухал байр суурь эзлэх болов. Аливаа хүнийг хайртай, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлж, зарцуулж байгаа цаг хугацаагаар нь түүнийг хэр аз жаргалтай хүн бэ? гэдгийг хэмжиж болох юм байна гэж бодов.

Мөн хүн бүрт амьдралын 3-5 дүр байдаг гэж үздэг. Найз нөхдийн дундах дүр, гэр бүлийн дүр, ажил дээрхи дүр, .. гэх мэт. Тэгвэл энэ дүрүүдийн хувьд хамгийн өөрөөрөө байж чаддаг дүр нь гэр бүлийн дүр юм байна гэж бодов. Тэгвэл тухайн хүн хэр өөрөөрөө байж чадаж байгаагаар нь түүнийг жаргалтайд тооцох боломжтой юм байна гэж бодов.

Та хэр аз жаргалтай хүн бэ? (2)

Санхүүгийн эрх чөлөө
Иймд гэр бүлтэйгээ их цагийг өнгөрүүлэхийн тулд хувийн бизнестэй болж санхүүгийн эрх чөлөөг бий болгох шаардлагатай юм байна гэсэн дараагийн зорилт урган гарч ирэв. Надад мөнгө байхгүй байлаа. Мөн надад сурах зүйл ч их байлаа.
Эхлээд Монголын томоохон компаниудад орж тэнд ажиллаж, тэднээс суралцаж эхлэв. Нэг л мэдэхэд 3,5 жил зарцуулав. Бараг зорилгоо умартсан, цаг хугацаа урссаар л байлаа. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэх хүслээ алдаагүй, хадгалсаар байсандаа өөртөө одоо ч гэсэн баярлаж явдаг. Чамлахааргүй их зүйл сурсан байлаа, ажил дээр гарснаар бизнесийн бичигдээгүй дүрэм журам, зүй тогтлын талаар ойлголтуудыг авч байлаа.
Гэтэл нэгэн шинэ жилийн баяр болж баярын өдөр нилээд сүртэй нэртэй шагнал ч авлаа. Баярласандаа нэг их уугаад өглөө сэртэл, маш олон заруунууд дунд, өмнөх 12ц-ын санах ой нь форматлагдчихсан гэртээ сэрлээ...
Манайх үйлчилгээний байгууллага байсан тул шинэ жил ч 12-р сарын дундуур болсон байсан бөгөөд маргааш нь ажилтай байлаа. Босоход үнэхээр хэцүү байсан ба арай гэж бие чирэн ажил дээрээ орж ирэхэд дандаа л муухай царайлсан улсууд байна. Харин манай захирал ирээгүй байлаа. Тухайн үед надад үнэхээр атаархах сэтгэл төрсөн. Би хэдий сайн ажилтан байлаа ч өглөө босч ажилдаа ирэхгүй бол миний маргаашийн амьдрал ямар ч баталгаагүй юм байна гэдгийг ойлгов...
Гэтэл манай захирал шөнө унтаж байхад нь ч түүний бизнес түүний мөнгийг арвижуулж байдаг, өглөө ажилдаа ирээгүй байсан ч түүний бизнес мөнгө нь өсч л байлаа. Бизнес нь 24ц-ын турш хөрөнгө нь мөнгөний үйлдвэрлэх ба өсөлт нь цаг хугацааны л асуудал. Энэ нь намайг нилээдгүй хурцалж, би ч мөнгөө бааранд үрэхээ нь багасгаж, хувийн бизнесийн талаар бодох болов.

Бэлтгэл хангагдаж, зорилгын зүг жолоо мушгив
Ажлаа ч өөрчилж жижиг, дунд бизнест зээл, зөвлөгөө өгдөг нэгэн төсөлд орж ажиллав. Нэгэнт надад өөрийн хур хөрөнгө байгаагүй учраас багаас нь эхлэх болно, тийм болохоор тэр чиглэлд мэдлэг, туршлага хэрэгтэй гэж үзэв.
Ингээд ажлаа сольж ажилласнаар нэгэн чухал зүйлийг ойлгосон нь яг адил ур чадвартай, адил хэмжээний хөрөнгөтэй эхэлсэн 2 бизнесийн нэг нь амжилттай өргөжин сайжирч байхад, нөгөө нь дампуурч байгаагийн ялгааг гадарлаж эхлэв.
Дараагийн нэгэн ололт нь олон хүнтэй харьцах болсон ба зарим нэг хүмүүс зээл авахын тулд үнэн, худал ярих тохиолдол гардаг байлаа. Хүний хэлсэн үгийг бус тэр үгийг хэлэх болсон шалтгааныг гадарлах болов.
Хүмүүсийн бизнест зөвлөгөө өгдөг байсан ба мэдээж би чадахаараа л тусалж байсан ба энэ нь надад маш их туршлага болж байлаа. Учир нь энэ нь нөгөө талаараа миний гаргасан шийдвэр, зөвлөгөөний хэрэгжүүлэлтүүд хийгдэж байлаа. Мөнгийг зөв удирдаж чаддаг хүнд бага мөнгө ч мөнгө байдаг гэдгийг ойлгов. Нэг сайн мэдээ нь жоохон балгадаг нэг нөхөр, болон ажлын байранд нь хулгай орсон 2 бизнесээс бусад нь одоо ч гэсэн сайн яваа гэнэ лээ, хэ хэ... Үүнд дахин 3-н жил зарцуулсан байв.

Мөн өөрийн бизнесийн гараагаа эхлэв. Энэ хугацаанд төрийн байгууллагын хүнд сурталтай тулгарч томоохон алдагдал ч оров. Тархины багтаамж нь 5 дахин дутуу гэдгийг мэдэрсээр байж, болхи, удаан, ааш муутай зэрэг өөрийн хамгийн тэвчдэггүй зан авиртай хүний өмнүүр ахаа, эгчээ гэж гүйх нь үнэхээр утгагүй санагдаж байлаа. Мөн өөр олон зүйлийг ойлгож авч байсан нь:
- Хүмүүс бизнесийн эзний төлөө бус, түүнд байгаа мөнгөний төлөө ажилладаг
- Хэнд ч найдах хэрэггүй, түүний оронд мөнгөө сайн тооц, тэгээд өөртөө л итгэ
- Ах, дүү болон найз нарын ялгаа

- Мөн өөрийгөө нэг бизнест удаан хүлж, оюун ухаанаа царцааж болохгүй
зэрэг чухал зүйлүүдийг ойлгов. Сүүлийнх нь амжилтын төлөө тууштай байх ойлголттой зөрчилдөж байгаад зарим нэг хүмүүс гайхаж байж магадгүй юм. Энгийн хүнсний дэлгүүр дээр жишээ авъя. Хүнд 100,000₮-өөр худалдагч ажлуулж болох байхад өөрөө худалдагчаа хийдэг олон хүмүүс байдаг. Энэ нь явцуу утгаараа өөрийгөө 100,000₮-өөр үнэлж байгаа хэрэг юм. Үүний оронд хүнсний дэлгүүрээс орох мөнгөн урсгалыг өөр дарааг нь хааш нь хөрөнгө оруулалт оруулах тал дээр зарцуулах ёстой юм. Энэ ихэнхидээ эргээд бизнестэй хөрөнгө оруулалт болж synergy үүсгэхэд чиглэгддэг.

Тодорхой хугацаа өнгөрлөө. Миний бизнес тийм ч өндөр ашиг авчирсан зүйл байхгүй ч, би мөнгөтэй л байлаа. Ямар ч байсан 200м.кв үл хөдлөх хөрөнгөтэй л үлдсэн. Энэ чигээрээ амьдраад байх уу? гэдэг асуулт толгойд эргэлдэж эхлэв. Залуу хүнд бол өсөлт хөгжил, хамт олон ямар чухал болох, өнөөг хүртэл сурсан зүйлээ зэврээж байгаа мэт сэтгэгдэл төрөх болов. Ингээд дараагийн өөрийгөө хөгжүүлэх чиглэл нь санхүүгийн салбарыг сонгов. Ингээд хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллах болсон. Эндээс юуг сурсан талаар сүүлд дэлгэрүүлж бичих болно. хэ хэ хэ...

Санхүүгийн эрх чөлөөг олох шаардлагатай ч, үүнтэй өөрийн өсөлт, карьерийг хэт хутгаж болохгүй гэдгийг ойлгов, ялангуяа залуу насанд... Учир нь бизнес хийх нэг хэрэг, карьер өсгөх бол өөр хэрэг, харин хослуулж чадвал маш сайн хэрэг гэдэгтэй санал нийлэх бизээ. Ингээд ТВ-ийн нэгэн шоу-нд амжилттай оролцон өөрийгөө цааш хөгжүүлэх боломжтой болсон ба мэдэх тусам мэддэггүйгээ мэдэрч, мэдсэн мэдлэгээ цэгцлэн, уялдуулж... Мөн чанарын эрэлд аялсаар л...

Та хэр аз жаргалтай хүн бэ? (3)

Сонсож дуулсан өөр бас нэг ийм сонирхолтой жишээ.
Манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн төсөл ажлын цагыг 9.00 - 18.00 байсныг 9.00 - 17.30 болгож өөрчлөх гэсэн саналыг захиралуудын хуралд оруулжээ.
Зөвхөн энэ асуудлаар тухайн захирлуудын хурал бүтэн 2 өдөр маргалдсны эцэст дэмжсэн байна. Учир нь хүний гэр бүлтэй өнгөрүүлж байгаа хугацаа тухайн хүний амьдарлаас авах сэтгэл ханамжыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.
Гэтэл хүмүүс 6.00 - 6.30 хооронд ажлаас гараад гэртээ дунджаар 7.00 цагт очдог ба орой 12.00 цагт унтдаг гэвэл тухайн хүний гэртээ өнгөрүүлэх хугацаа нь 5 цаг байдаг байна. Гэтэл телевиз /мэдээ, кино/
үзэхэд дунджаар 1 цаг - 1,5 цаг; оройн хоол, гэр орны ажилд мөн - 1 цаг; бусад ажлын даалгавар, хүүхдийн хүмүүжил, хувийн асуудал 0,5 цаг - 1 цаг; гэвэл гэр бүлтэйгээ чөлөөтэй өнгөрүүлэх цаг нь ихдээ 2 цаг орчим үлддэг гэсэн тооцоо гарчээ.
Тэгвэл ажлын цагыг 30 минутаар наашлуулснаар гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг нь 2 цагаас 2,5 цаг буюу 25%-иар нэмэгдэх, үүний үр дүнд манай ажилчдын бүтээлч чанар 10% нэмэгдэнэ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Эндээс гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагийн ач хогбогдлын талаарх нэгэн сонирхолтой жишээ байлаа.
Гэтэл зарим хүмүүс энэтэй 100% санал нийлэхгүй байж болох юм. Учир найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх цаг хугацааг яах вэ? Энэ ч бас миний амьдралыг хөгжилтэй болгодог гэж тайлбарладаг. Гэтэл Монгол оронд маш олон баярууд болон төрсөн өдрүүд болдог. Энэ нь таны найз нөхөдтэйгөө өнгөрүүлэхэд л хангалттай. Харин өдөр тутмын хөгжөөнт сонирхолтой амьдралыг гэр бүлийнхнийхээ оролцоотойгоор бүтээх нь таныг хамгийн ихээр аз жаргалтай болгох ба энэ нь тийм ч амар зүйл биш байдаг. Энд л таниас багагүй хүчин чармайлт, санаачлага гарах хэрэгтэй болно.
Саяхан надад маш том асуудал гарсан нь 2 ашиг сонирхолын зөрчилдөөн байлаа. Манай эхнэр фитнесс-т явах санал тавьсан, гэтэл 3 өдрийн 2 цаг буюу орой хамт байх цагын 40% нь бараг фитнесст өнгөрүүлэх шаардлагатай болов. Гэтэл эмэгтэй хүнийн нэг үүрэг нь гэр бүлийн чимэг, гоо сайхан байх үүрэгтэй, мөн нөгөө талаас гоо сайхан байснаараа эмэгтэй хүн өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй байдал ч гэсэн манай эхнэрийн буюу манай гэр бүлийн аз жаргалын нэгэн бүрэлдэхүүн болдог. Харин энэ тохиолдолд би эхнэртэйгээ хамт фитнесс-т явахаар болсон.

Энэ бичлэгээрээ бидний анзаараггүй урсгадаг цаг хугацаа ямар чухал болох, цаг хугацаа болон аз жаргал хоорондын хамаарлыг тодотгон харуулахыг оролдлоо. Мөн эндээс эрүүл мэндийн ач холбогдлыг мөн дэлгэрүүлэн ойлгоход дөхөм болох болно. Учир нь эрүүл мэнд нь цаг хугацаа болон саруул ухааны бүрэлдүүлэгч юм. Та бүхэнд жоохон ч гэсэн юм бодогдсон бол би их баяртай байна. Та бүхэнд аз жаргал хүсье...