Таны Бизнест Дусал Нэмэр


Гол санаа нь “хамгийн чадвартай хүн гэж өөрөөсөө чадвартай нэгнийг өөрийнхөө төлөө ажиллуулж чаддаг хүнийг хэлнэ” гэсэн ойлголт юм.

Ямарваа бизнесийг гол хөдөлгөгч хүч нь хүн юм. Үүний энгийн баталгаа нь нисгэгчгүй онгоц, жолоочтой трактор 2-ын аль түрүүлэхийг үзэх явдал юм. Өөрөөр хэлбэл ямар ч сайн тоног төхөөрөмж байгаад түүнийг хүн ажиллуулахгүй бол зэвэнд идэгдээд л дуусна. Байгууллагын хувьд хүн гэдэг бизнесийг амжилтанд хүргэх хийгээд хаалгаа барихад хүргэх чадвартай бизнесийн цөм болсон субьект байдаг. Иймд аливаа бизнес эрхлэгчид ч сайн ажилтантай байхад анхаарах болсон билээ.

Өнгөрсөн үед харамсалтай одоогийн Монголын зарим компаниудад ч байдаг нэгэн ойлголт нь юу хийхээ төлөвлөгөөгөө гаргаад түүндээ шаардагдах боловсон хүчнийг хайж эхэлдэг. Харин сүүлийн үеийн боловсон хүчний хандлага нь хамгийн сайн багыг бүрдүүлж чадвал тэд тухайн байгууллагын нөөц бололцоонд тулгуурласан хамгийн оновчтой шийдлийг олоод хэрэгжүүлэх чадвартай байдаг.

Дээрхи 2 ойлголт нь өөрийн өөрийн давуу болон сул талтай. Эхний ойлголтын хувьд хэрвээ бизнесийн эзэн буруу шийдвэр гаргаад түүнийгээ гүйцэтгэх ажилтан хайж байгаа тохиолдол юм. Энэ тохиолдолд буруу төлөвлөгөөний үр дүн хэзээ ч хүссэн үр дүнг авчирдаггүй. Энэ үед эргээд тухайн ажил олгогч ажилтандаа бурууг өгч ажлаас нь халдаг. Харин дараагийн ойлголтын хувьд баг нь ихэвчлэн менежментийн ерөнхий мэргэжлийн хүмүүс байдаг ба нарийн мэргэжлийн ажлыг гүйцэтгэхэд мэдлэг дутдаг. Хэдий арай зардал өндөртэй ч тухайн баг нь тухайн төлөвлөгөөндөө тохирох боловсон хүчнийг цалинжуулах замаар асуудлаа шийдвэрлэх боломжтой байдаг.

Үүний давуу тал нь алдаа бага гаргадаг гэдгээр хязгаарлагдахгүй юм. Учир нь гадаад орчны өөрчлөлт хурдассах хэрээр бизнесийн уян хатан байдлыг шаарддаг. Үүнд чадварлаг баг голлох үүрэг гүйцэтгэдэн бөгөөд түүнгүйгээр боломжгүй юм. Энэ нь хэдий хэт ерөнхий мэт санагддаг менежментийн ухааныг зөвтгөдөг гол үндэс болдог. Энэ нь цаашдын чадварлаг менежерүүдийн эрэлт хэрэгцээний талаарх тодорхой төсөөлөл, шаардлагагийг тодотгож өгч байх гэж найдаж байна. За ингээд та бүхэндээ нэгэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


ХЭРЭВ ТА ХЭН НЭГЭНД САЙН САЙХАН АМЬДРАЛД ХҮСЧ, ЕРӨӨЖ ЯВДАГ БОЛ ЭНЭХҮҮ БИЧЛЭГИЙГ ДАМЖУУЛ !!!

0 comments: