Та хэр аз жаргалтай хүн бэ? (1)

з жаргал гэж юу болох, ямар хүнийг аз жаргалтай гэх зэрэгт хүн бүр ялгаатай тайлбар өгдөг ч, нийтлэг үзэл баримтлал, зарчмууд гэж бас бий.
Миний хувьд өөрийн амьдралд тохиолдсон болон дуулж сонссон зүйлүүдээрээ тайлбар хийхийг оролдъё.

Аз жаргалын эрэлд
Би багаасаа л хүүхдэд хайртай байсан. Оюутан байх үеээсээ өөрийнхөө юунд тэмүүлж, юуны төлөө амьдарч байгаагаа ойлгохыг хичээж байлаа. Янз бүрийн л зүйлийг талаар бодох болсон.
Энэ хооронд мөнгөний тухай зарим ойлголтуудыг бодох болов. Залуу хүн болохоор гадуур их л явдаг, бараг баарнуудаар очих газраа баримжаалахад чадахаар байлаа. Тухайн үедээ л гайгүй өндөр цалинтайд орохоор ажил хийдэг ч байлаа. Тэгээд ч жаргалтай болсонгүй, өмнөх шөнө нь нойр муутай, харин ч өдөр нь ажил дээрээ их ядардаг байлаа.
Эцэст нь пицца, гамбир хоёрын ялгааг ойлгов. Ер нь бол хүн пицца идсэн ч цадна, гамбир идсэн ч цадна. Пицца бол амттай ч, олон идээд ирэхээр ялгаагүй л нэгэн төрлийн гамбир юм.
Эцэст нь би аз жаргалаа дүрсэлж эхлэв. “Миний хайртай эхнэр, бидний дундаас гарсан яг надтай адилхан хүүхэд байна гэнэ. Тэгээд л би хайртай хүмүүсийнхээ төлөө өөрийгөө бүрэн дайчлан хөдөлмөрлөх юм гэнэ. Тэгээд орой ядраад гэртээ орж ирэхэд эхнэр маань халуун хоолтой инээсээр угтдаг, ирэхэд нь халуун байлгахад хичээсэн байдлаас нь сэтгэлийг нь мэдрэх юм гэнэ, харин хүү маань дөнгөж хөлд орох гэж ядаж байгаа мөртлөө аавыгаа хараад тэмүүлж байх тэр агшинг л мэдрэх” юм байна гэж тодорхойллоо. Зарим хүмүүст энэ нь их л ойрхон санагдаж байгаа байж болох юм.
Иймд гэр бүлийн харилцаа маш чухал байр суурь эзлэх болов. Аливаа хүнийг хайртай, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлж, зарцуулж байгаа цаг хугацаагаар нь түүнийг хэр аз жаргалтай хүн бэ? гэдгийг хэмжиж болох юм байна гэж бодов.

Мөн хүн бүрт амьдралын 3-5 дүр байдаг гэж үздэг. Найз нөхдийн дундах дүр, гэр бүлийн дүр, ажил дээрхи дүр, .. гэх мэт. Тэгвэл энэ дүрүүдийн хувьд хамгийн өөрөөрөө байж чаддаг дүр нь гэр бүлийн дүр юм байна гэж бодов. Тэгвэл тухайн хүн хэр өөрөөрөө байж чадаж байгаагаар нь түүнийг жаргалтайд тооцох боломжтой юм байна гэж бодов.

0 comments: