Та хэр аз жаргалтай хүн бэ? (3)

Сонсож дуулсан өөр бас нэг ийм сонирхолтой жишээ.
Манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн төсөл ажлын цагыг 9.00 - 18.00 байсныг 9.00 - 17.30 болгож өөрчлөх гэсэн саналыг захиралуудын хуралд оруулжээ.
Зөвхөн энэ асуудлаар тухайн захирлуудын хурал бүтэн 2 өдөр маргалдсны эцэст дэмжсэн байна. Учир нь хүний гэр бүлтэй өнгөрүүлж байгаа хугацаа тухайн хүний амьдарлаас авах сэтгэл ханамжыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.
Гэтэл хүмүүс 6.00 - 6.30 хооронд ажлаас гараад гэртээ дунджаар 7.00 цагт очдог ба орой 12.00 цагт унтдаг гэвэл тухайн хүний гэртээ өнгөрүүлэх хугацаа нь 5 цаг байдаг байна. Гэтэл телевиз /мэдээ, кино/
үзэхэд дунджаар 1 цаг - 1,5 цаг; оройн хоол, гэр орны ажилд мөн - 1 цаг; бусад ажлын даалгавар, хүүхдийн хүмүүжил, хувийн асуудал 0,5 цаг - 1 цаг; гэвэл гэр бүлтэйгээ чөлөөтэй өнгөрүүлэх цаг нь ихдээ 2 цаг орчим үлддэг гэсэн тооцоо гарчээ.
Тэгвэл ажлын цагыг 30 минутаар наашлуулснаар гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг нь 2 цагаас 2,5 цаг буюу 25%-иар нэмэгдэх, үүний үр дүнд манай ажилчдын бүтээлч чанар 10% нэмэгдэнэ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Эндээс гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагийн ач хогбогдлын талаарх нэгэн сонирхолтой жишээ байлаа.
Гэтэл зарим хүмүүс энэтэй 100% санал нийлэхгүй байж болох юм. Учир найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх цаг хугацааг яах вэ? Энэ ч бас миний амьдралыг хөгжилтэй болгодог гэж тайлбарладаг. Гэтэл Монгол оронд маш олон баярууд болон төрсөн өдрүүд болдог. Энэ нь таны найз нөхөдтэйгөө өнгөрүүлэхэд л хангалттай. Харин өдөр тутмын хөгжөөнт сонирхолтой амьдралыг гэр бүлийнхнийхээ оролцоотойгоор бүтээх нь таныг хамгийн ихээр аз жаргалтай болгох ба энэ нь тийм ч амар зүйл биш байдаг. Энд л таниас багагүй хүчин чармайлт, санаачлага гарах хэрэгтэй болно.
Саяхан надад маш том асуудал гарсан нь 2 ашиг сонирхолын зөрчилдөөн байлаа. Манай эхнэр фитнесс-т явах санал тавьсан, гэтэл 3 өдрийн 2 цаг буюу орой хамт байх цагын 40% нь бараг фитнесст өнгөрүүлэх шаардлагатай болов. Гэтэл эмэгтэй хүнийн нэг үүрэг нь гэр бүлийн чимэг, гоо сайхан байх үүрэгтэй, мөн нөгөө талаас гоо сайхан байснаараа эмэгтэй хүн өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй байдал ч гэсэн манай эхнэрийн буюу манай гэр бүлийн аз жаргалын нэгэн бүрэлдэхүүн болдог. Харин энэ тохиолдолд би эхнэртэйгээ хамт фитнесс-т явахаар болсон.

Энэ бичлэгээрээ бидний анзаараггүй урсгадаг цаг хугацаа ямар чухал болох, цаг хугацаа болон аз жаргал хоорондын хамаарлыг тодотгон харуулахыг оролдлоо. Мөн эндээс эрүүл мэндийн ач холбогдлыг мөн дэлгэрүүлэн ойлгоход дөхөм болох болно. Учир нь эрүүл мэнд нь цаг хугацаа болон саруул ухааны бүрэлдүүлэгч юм. Та бүхэнд жоохон ч гэсэн юм бодогдсон бол би их баяртай байна. Та бүхэнд аз жаргал хүсье...

0 comments: