Law of Attraction

Та бүхэндээ "The Secret" цувралын 3 дахь хууль буюу "Law of Attraction"-ыг танилцуулж байна. Энэхүү хуулиудыг цаг гаргаад сонсчиход таньд тодорхой хэмжээний эерэг өөрчлөлтүүдийг авч ирнэ байх гэж найпаж байна.

Би өөрчлөгдөөд байна

Бичлэгээ эхлэхээсээ өмнө Ж-Мобайл мандтугай гэж нэг хэлье. Би одоо хүний нутагт эрдэм сурч байна. Монголын үүрэн холбооны отгон операторынхаа ачаар би өдөр болгон хайртай хүүгийнхээ дуу хоолойг сонсож, эцэг эхийнхээ мэндийг мэдэж, мөн эхнэртэйгээ байнга холбоотой байж санаа тавих боломж олддог. Өөрөөр хэлбэл сардаа 10.000төг төлөөд л би Цахилгаан холбооны болон Ж-Мобайлын дугаар луу сарын турш хязгааргүй ярьж байна. Тэгээд өнөөдөр миний хүү анх удаа тэгэхдээ бүр 3 удаа "ХЭНБЭЭЭ" гэж утсаар хэлж аавыгаа мөн их баярлуулсан даа. Үнэндээ зүгээр л юу гэж байгаагаа ойлгохгүй, эмээгээ дуурайн дагаж хэлж байгаа ч үнэхээр сайхан байлаа.


Хүний нутагт сурч байгааг гарчигын утгатай холбож ойлгохгүй байхыг хүсье. Зүгээр л оршил байлаа. За тэгээд одоо бичлэгээ эхэлье. Би сүүлийн үед, энд ирсэндээ ч биш, ер нь Монголд байхдаа ч нэг ийм мэдрэмж байнга төрөх болсон.

Би хөгширч байгаа юм байх даа... гэж? Миний санаа зовох юм улам ихсээд л байх юм. Санаа зовох ч биш, санаа тавих зүйлсийн тоо нэмэгдээд байлаа.

Том болж байгаа юм байх даа... гэж? Тэгээд би ухамсарлаж байгаа, үнэ цэнийг нь мэдэрч байгаа болохоор санаа тавих болсон байх гэж бодсон. Тэгээд цааш нь ухамсарын түвшин ухаан суух тусам нэмэгддэг.

Ухаан сууж байгаа юм байх даа... гэж? Тэгвэл амьдрал үзэх тусам амьдралын ухаанд бага багаар суралцсаар байдаг. Энэ маягаар гаргалгаа нь задарсаар байлаа.

Хэдий би нээлттэй хүн ч, хэрийн зүйлд дотоод сэтгэлээ дэлгэдэггүй, хэнэггүй талдаа жирийн Монгол залуу л байсан. Гэтэл:

Хүүдээ санаа тавих юм...
Эцэг эхээ ядарч байгаа болов уу..
Эхнэр минь даараа болов уу...
Ах, дүүсийн минь сэтгэл санаа ямар байгаа бол...
Найзуудынхаа төлөө хааяа ч гэсэн өөрийгөө хойш тавьчихаж байх юмсан гэж өөртөө сануулах юм.

Хэдий муу ёрлохыг хүсээгүй ч, хүүгээ сураад иртэл эцэг эх минь амьд сэрүүн, энх тунх сайн сууж байгаарай гэж ил хэлж чадахгүй ч дотроо захиж, үнэхээр их хайрлаж байлаа. Магадгүй зарим хүмүүс намайг одоо л ийм зүйлийг ойлгож байдаг гэх байх л даа, харамсалтай энэ үнэн. Гэхдээ өөрийгөө өмөөрч ойлгох, мэдрэх 2 ялгаатай байх гэж нэг өгүүлбэр хэлье дээ.

Миний хувьд эцэг, эхийн хайранд элэг бүтэн дураараа өссөж, байнга хамт байдаг байсан болохоор анзаардаггүй байсан болов уу? Гэхдээ би бүх хүмүүс л өөрийгөө өөрчлөгдөж байгаагаа бага багаар мэдэрдэг гэдэгт итгэдэг, гэвч өдөр тутмын ажил алба болон гэр бүлийн амьдрал гэсээр зарим нэг дотны хүмүүстээ цаг гаргахаа мартдаг, эсвэл тэдний өөрийнх нь хувьд "ХЭНБЭЭЭ", хэр үнэ цэнэтэй хүн билээ гэдгийг анзаарах сөхөөгүй байдаг. Магадгүй хүний нутагт өөртөө зарцуулах цаг гардаг болохоор би үүнийг илүү хүчтэй анзаарч, өнөөдөр ийм зүйл бичиж байгаа байх гэж бодож байна.

Тэгээд эцэст нь би сүүлд тусдаа гарснаасаа хойш үүнийг мэдэрч эхэлсэн ба хүүтэй болсоноос хойш анзаарах болсон байх гэж дүгнэсэн дээ. Магадгүй би үүнийг л үнэн байх гэж бодсон.

Тийм болохоор заавал хожим эсвэл хол байхдаа биш, хамт байхдаа, илүү боломжтой байгаа тэр үедээ ганц удаа баярлуулахыг бодоорой. Учир нь ганц ганцдахгүй, тэгээд дараа нэг өдөр 2 болно. Тухайн үеүүдийн ганцууд нийлээд халамж бий болно.

Энэ бичлэгийн уншиж дуусаад, та хэн нэгэн дотныхоо хүнтэй утсаар ярьвал миний илэн далангүй байсаны хэрэг гарах юм. Амьддаа бие биенээ хайрлацгаая...

Law of Supply

За дараагийн хуулийн лекцийг орууллаа. Enjoy

ТИТЭМ ҮГ: Аз жаргалыг алсад хайх хэрэггүй


Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгонд аз жаргалын хэмжээс янз бүр. Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байна. Зарим нь дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж, газар тамгалаж яваагаа аз жаргал гэж бодно.

Элэг бүтэн яваа нь магадгүй элэг бүлгийн чинь хамгийн дээд жаргал. Бусдын аз жаргалын төлөө бие сэтгэлээ бүхэлд нь зориулах ачтан буянтан цөөн ч гэсэн бий. “Олон түмэндээ аз жаргалаа өгөх шиг дээдийн сайхан гэж хаа ч байхгүй”. Бусдын аз жаргалын төлөө өөрийгөө зориулсан хүн илүү аз жаргалтай байдаг ажээ. Миний үр хүүхэд, гэр бүл, элэг бүлгийнхэн аз жаргалтай байвал миний аз жаргал тэр гэж бодох нь нийтлэг, түгээмэл хүсэл. Би л аз жаргалтай байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ.
Хэн чухам аз жаргалтай вэ? “Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн хөдөлмөрлөж байгаа тэр хүн чухам аз жаргалтай”. Эрүүл энхийн жаргалан – хамгийн дээд аз жаргал. “Бидний аз жаргалын аравны есөн хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг”. Өвдөх өвчин, шаналах шаналгаагүй яваа хүн аз жаргалтай. Амьд яваа чинь аз жаргал. Хүмүүсийн явж байгааг харж, ярилцаж суугааг сонсож байгаа нь аз жаргал. Сонсгол чинь муудвал хэвийн сонсдог байсан үеийнхээ аз жаргалыг санана. Хараагүй болчихвол хараатай байсан аз жаргалаа мэднэ, мэдэрнэ. Хөл чинь муудвал хөлөө эцтэл бүжиг эргэдэг байсан залуу насны аз жаргалтай мөчүүд сэргэн бодогдоно. Чамайг эрхтэн бүтэн төрүүлсэн нь эцэг эхийн тань гавьяа. Аав ээждээ хэмжээ хязгааргүй баярла. Чадах хэмжээ, хэрээрээ ачийг нь хариулахыг хичээ. Эцэг эхийнхээ гаслант үр болчихолгүй, чихийг халууцуулж, нүүрийг улайлгахгүй, хүний дайтай явж байвал аав, ээжийн сэтгэл санаа амгалан бөгөөд тайван, тэр хэмжээгээрээ тэднийхээ ачийг хариулж байна гэж сэтгэл дүүрэн бодож, магнай тэнэгэр алхаж болно. Эцэг эхээ ачилж чадаагүй хэмээн сэтгэл дундуур байдаг бол үр хүүхэддээ ачлал хайраа бүр илүү зориул. Тэр ариун гэгээн хайр, ачлал, буян бүхэн чинь эцэг эхдээ зориулах ёстой дутаасан бүхнийг бага боловч нөхнө гэж сэтгэлээ тайтгаруул.
Сэтгэл санаа тайван бол аз жаргалын ширгэшгүй булаг ундран оргилно. Сэтгэлийг түйвээх буруу, бусармаг бүхнээс ангид байхыг зорь. Архи ахиухан хүртвэл биеийн тэнцвэрийг ч алдуулна, гэрийн тэнцвэрийг ч алдуулна. Сэтгэл санааны амирлангуйг сэглэн сүйтгэх дайсан нь архи. Ариухан, дулаахан гэр бүлийн атаатан хорлогч нь архи. Архинаас ангид гэр бүл аз жаргалтай амьдарна.
Атаат сэтгэлд хорлогдоогүй бол аз жаргалтайд тооц өөрийгөө. “Хэрэв хэн нэгэнд аз тохиовол түүнд бүү атаарх, харин түүнтэй хамт баярла, түүний амжилт бас чинийх болно. Харин атаархдаг хүн өөртөө муу зүйл авч ирдэг” юм.
Авир ааш тогтуун гэрт аз жаргал тогтоно. Гэрт гадаа хээр хөдөө хаана ч нэг л аашаараа байхыг бод. Хаврын тэнгэр шиг хуйсгануур хүний дэргэд хань болж суух хэцүү. Учир нь олдохгүй ааштаны хажууд уужуу тайван байх зовлонтой. Тамтаггүй ааштаны ойр тайван байх аргагүй. Архины согтуу гардаг бол авирын согтуу гардаггүй юм. Авир нь согтсон хүнтэй авцан нийлэх хүнд. Сэтгэлийн амгаланг бусниулагч нь уур уцаар билээ. Уур уцаартай хүний дэргэд уужуу тайвуу, удаан тэвчин байхад бэрх. Уурандаа шатаж байгаа хүн өөрийнхөө амар амгаланг ч эвдэнэ, өрөөлийн сэтгэлийг ч түйвээнэ. Уурыг ухаан, тэвчээр хоёр л урьдаас нь сөрж ялна. Хилэн ихтийг ухаалаг аргаар, уур ихтийг уужуу ухаанаар зас. Хилэнтэй үедээ ярих ч хэрэггүй, ажиллах ч хэрэггүй. Уур хилэнг үгийн алдаа, үйлийн алдаа хамтдаа хөтөлцөн дагадаг юм.

Ажил албанд нь хавчлага дарамт, хардлага сэрдлэг үгүй бол амгалан тайван байх нэг нөхцөл. Ажил дээрээ амгалан байвал ар гэртээ тайван. Алба тушаал, эрх мэдэл ааш занг эвдэж, амгалан дөлгөөн хүн ч авир төрхгүй болох нь элбэг. “Эрх тушаалд зан ааш нь эвдэрдэггүй хүнийг олох хэцүү” гэдэг үнэн аж. “Эрх мэдэл гэдэг ихэрхүү зангийн адил ханаж цадашгүй. Хэмжээлшгүй эрх мэдлээс өөр юу ч түүнийг бүрэн цатгахгүй”. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй болчихвол хэнийг ч сонсохгүй дураар авирлаж, хэдэр ядар аашны золионд хэн хүнгүй арчигдана.
Дутуу гуцуугийн зовлон сэтгэлийн шаналанг дагуулна. Элбэг хангалууны ааг энэнээс илүү шаналанг үүрүүлнэ. Ядуу хүнийг зовлон тойрохгүй, баян хүнийг балаг тойрохгүй. “Хөрөнгө баялгаас ямагт цатгалан сэтгэлгээ төрдөг. Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг” хэмээсэн суутны үг сургамжтай. Бүдүүлэг авир сэтгэлийн амар амгаланг эвдэн бусниулагч байдаг билээ.
“Хөдөлмөр бол энэ дэлхий дээрх бүх эрхэм сайхан аз жаргалын эх булаг мөн”. Өөрийн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж чадаж байгаа бол тэр чиний аз жаргал. “Ажил хөдөлмөр биднийг уйтгар, нүгэл, хэрэгцээний гурван их хилэнцээс ангижруулагч мөн” гэж нэгэн ухаантан айлджээ. Бүтээлч идэвхитэй хөдөлмөр хүний хөгжил дэвшлийн үндэс. Хэн их ажиллана, хэн бүтээлчээр хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг юм. Ажил хөдөлмөр алив хүнийг өөд татна. Арчаагүй залхуу зан алив хүнийг уруу чангаана. “Энх сайхан хөдөлмөр бол баяр жаргалын сурвалж, эрээгүй их залхуурал бол гамшиг зовлонгийн сурвалж” гэдэг үг яасан үнэн үг вэ? Хэрэв чи хүний дайтай хөдөлмөрлөж, эрүүл саруулаар сэтгэж, хүний ёсоор хайрлаж, хүний ёсоор тэмцэж, хүн шиг амьдарч яваа бол эрин цагийн хамгийн аз жаргалтай хүн. Угтах ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд уйгагүй шамдан хөдөлмөрлө. “Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авьяас билэгтэн, суут ухаантны аль нь ч төрөн гарахгүй”. Хэрэв чи ямар нэг юм хийхээр зоривол битгий оромд. Дутуу дулимаг бүү орхи. Хийсэн шиг сайн хий. Хэрэв хийж чадахгүй буюу хийх хүсэл сонирхолгүй бол хийх гэж оролдож мунгинаад хэрэггүй. Хийж байгаа ажил бүхэндээ сэтгэл итгэлээ бүрэн шингээ. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө сэтгэл хангалуун байгаа бол энэ хорвоогийн аз жаргалыг эдэлж яваа азтан гэж өөрийгөө бод. Жаргаланг хүслээр дуудан, худалдан авч болдоггүй. Тэвчээр заан, зай завгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэж, мэрийж мачийж байж аз жаргалыг тэмцэж олно. “Хүн бүр ажилдаа дуртай байвал энэ орчлон жаргалтай байна”. Ахиу олсон орлогоороо аз жаргалаа цогцлуулагч нэгэн байхад олигтой орлогогүй мөртлөө дуртай ажилдаа сэтгэлээ өгч шимтэн зүтгэхээ аз жаргалтайд тооцох нөгөө нь байна. Өнгөц харахад юунд хүрэх нь тодорхойгүй зүйлийг ухаж төнхөн, тархиа гашилгаж, махаа идэн хөдөлмөрлөх нь далд буй эрдэнэсийн санг хайж олохын зөндөө хөтлөгдсөн бүтээлч хүний өөрийн аз жаргалаа дархлан байгаа бодит дүр төрх нь энэ ажээ. Биеийн тааваар, бэлэн хоол, бэлтгэсэн нөхцөл дээр тарвалзах үүлэн чөлөөний нарыг аз жаргал гэж бодвол том эндүүрэл. “Хэрвээ биеийн тааванд аз жаргал оршдогсон бол бэлчээрт идээшлэн яваа сүрэг малыг бас аз жаргалтанд тооцох санж”.
Аз жаргал аяндаа ирэхгүй. Зовлон бэрхшээлийг гэтлэн туулж, гатлан гарч, хатаагдан хатуужиж байж аз жаргалд хүрнэ. “Амьдралын бэрх зовлонд хатаагдсан хүн л аз жаргалтай, бүр гурвантаа аз жаргалтай” хэмээн ухаантан зүгээр ч нэг хэлээгүй байх. Хэн нэгэн ид шидтэн буюу ачтан буянтан ухаан зарж, хөлс урсгалгүйгээр аз жаргалын диваажинд хүргэн өгч, мөнгөлсөн хаалганых нь алтадсан бариулаас атгуулж өгөхгүй.
Аз жаргал хүн бүгдийн хүрч чадах орон зайд зугатаж холдолгүй хүлээж байдаг. Гагцхүү түүнд хичээл зүтгэл, санаачлага чармайлтаар хүрч очих л хэрэгтэй. “Тэнэг хүн аз жаргалыг алсад хайдаг, мэргэн ухаантан түүнийг өөрийнхөө дэргэд ургуулдаг” гэдгийг насан туршдаа санаж явцгаа.

Нацагийн Багабанди
2008 оны 01 сарын 23

Law of Thinking

Энэ хууль нь зөв амьдрал болон бодлын хамаарлыг тайлбарлах бөгөөд гол түлхүүр нь бодол үйлдлийг, үйлдэл үр дүнг бүтээгдэг байна. Миний хувьд та бүхнийг энийг анхаараад заавал дуустал нь сонсоосой гэж зөвлөмөөр байна.



Та бүхэнд энэ бичлэг таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй. Үнэхээр сонирхолтой бол дараагийнхийг нь нийтлье, учир нь блогондоо видео болон бичлэгийн харьцааг бодолцолж байна л даа. Үнэхээр та бүхэнд сонирхолтой байвал харьцаа хамаагүй л дээ.

Цаашид ямар ямар хуулиудын талаар нийтлэх боломжтой талаар тодорхой байлгах үүднээс нэрүүдийг орууллаа.

11 Forgotten Laws

1. Law of Thinking
2. Law of Supply
3. Law of Attraction
4. Law of Receiving
5. Law of Increase
6. Law of Compensation
7. Law of Non-resistance
8. Law of Forgiveness
9. Law of Sacrifice
10. Law of Obedience
11. Law of Success

Шинэ хүн ирсэн тухай

Намайг "Эхнэртэй зориулсан шүлэг" бичсэнийг уншаад манай зарим найзууд намайг ямар их хүүдээ хайртайг мэддэг болохоор хүүдээ зориулж шүлэг бичээч гэж зөвлөсөн юм, миний хувьд ч энэ нь маш сайхан санагдсан боловч хүүдээ хэтэрхий хайртай болохоор нилээд оролдсон боловч түүнийгээ бүрэн дүүрэн илэрхийлэх тийм шүлэг бичиж чадахгүй юм байна гэдгээ сайн ойлгосон. Яагаад ч дутуу санагдаад, нэг л сэтгэлд хүрэхгүй юм.

Гэхдээ харин ямар ч байсан хүүгийнхээ тухай нэг бичлэг оруулах хэрэгтэй юм гэж бодсон ба манай хүн сая 2 хоногийн өмнө 15 сарынхаа ойг тэмдэглэсэн болохоор түүнд нь зориулаад миний амьдрал хэрхэн ирсэн тухай нь хөл, толгой холбон бичихийг хичээлээ.


Аз жаргалын тухай үргэлж бодно
Бас өөрийнхөөрөө томъёолох гэж оролдоно
Азгүйтсэн үедээ аргадаад өнгөрүүлнэ
Би аз жаргалтай л амьдарч байлаа

Ажил албандаа амжилт гаргахыг бодно
Андынхаа итгэлийг алдахгүйг хичээнэ
Хамт олондоо өөрийн орон зайтай
Харамсах зүйлгүй амьдарч байлаа

Хүнээс дутахгүй амьдрахыг хүснэ
Хүний чадсаныг чадчихыг хичээнэ
Хайрлаж, хайрлуулахын жаргалыг мэдэрч
Хань ижилтэй би жаргалтай л байлаа

Энгийн ч гэсэн би сэтгэл хангалуун байсан
Энэ үед харин үр минь мэндэлсэн
Энхрий үрээ хором хормоор хайрласаар
Энэ амьдрал минь дүүрчих шиг л болсон

Шинэ зочин, Шинэ адал явдал
Шинэ утга учир, Шинэ амьдрал
Харин тэр шинэ өдрөөс хойш би
Дүүрэн жаргалтай амьдрах болсон доо...

За харин үргэлжлэлийг нь эндээс үзнэ биз дээ. Миний тухай надаас илүү мэддэг нэг нөхөр бичсэн бололтой, хэ хэ хэ...

"The Secret" series

Хүмүүст энэ кино нилээд хүрсэн, зарим хүмүүст нь эерэг өөрчлөлтүүдийг ч авчирсан гэдэг. За тэгээд сонирхолтой байх болов уу гээд анх хийж байхад устгагдсан хувилбар болон бас нэг жижиг шинэ танилцуулгын хамт орууллаа. Энэ нь нийт 11 мартагдсан хууль байдаг бөгөөд түүний танилцуулга юм. Цаашид би та бүхэнд энэхүү 11 хуулиудийг сонирхохыг хүсвэл цувралаар хүргэх болно.

Deleted Scenes



11 Forgotten Laws



Та бүхэний сонирхол төрсөн үү, хэн ч сонирхохгүй бол би оруулаад хэрэггүй биз, сонирхож буй хүмүүс байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Make easier and fun - The Fun Theory

Хогтой Улаанбаатар гэж ярьдаг. Энэ маш хэцүү асуудал.
Гэтэл энд асуудал арай л өөр харагдаад байх юм.



Хүмүүс асуудлыг хүндрүүлэх тусам түүндээ маш их
хэмжээний энергиэ алддаг, бас үр дүнд ч хүрдэггүй.

Бүгдийг хялбар бас хөгжилтэй болгож болох юм шиг.
Энэ бизнесүүд ч бас эндээс нэг юм бодоосой, хэ хэ хэ...

Нэгийг ч болов мөрдлөг болгоорой..

Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй.
Ярьж байгаа хүн харин мэддэгүй байх нь олон. /Лаоз/

Бурхан ч сэтгэлээс гардаг.
Буг ч сэтгэлээс бүтдэг. /Данзанравжаа/

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/

Амьдралд чи дуртай юу?
Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/

Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/

Үг гэдэг навч мэт.
Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/

Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/

Хүн болгонд л тэнэг бодол төрдөг.
Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/

Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад
Өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/

Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь
Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/

Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/

Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй байж магад. /Ярослов Галан/

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (К.Маркс)

Онч үгсийг хэрэглэвэл: Үг цөөн, Утга агуу болно...

Өөртөө тохирох хүнийг хайснаас
Өөрөө хүнд тохирч сур...

Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Суут их богд Чингис хаан

Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди

Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. Билл Гейтс

Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг
Их ажиллах тусам их аз дайрдгийг бас анзаарсан. Томас Жеферсoн

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. А.С.Макаренко

Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг
Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. У.Черчилл

Ухаантай хариулт сонсоё гэвэл
Ухаантай асуулт асууж сур... Гёте

Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй бөлгөө. Эпихарн

Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч туйлддаг
Түүнийг дөнгөж цаана амжилт байдаг.

Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана

Өчүүхэн маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. Далай лам

Урсгал голийн усанд 2 орж болдоггүй.
Өнөөдөр чамд дахиж олдохгүй... Их сэтгэгч Гэраклит

Итгэл хүч болдог. /эртний нэгэн улсын цэргийн хуягны бичээс/

"Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг..." (Heaven helps those who help themselves)

Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг

Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ.

Бар ууланд байхдаа бар, уулнаас буухдаа нохой болдог.

Араатныг дийлдэг хүнийг хүчтэн гэнэ
Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ

Хэн ч чамайг чиний зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй. /Элианор Рузвельт/

Бид өөрсдөө л өгөөгүй цагт
Бидний өөрийгөө хүндлэх үзлийг хэн ч булааж авч чадахгүй. /Ганди/

Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна

Бүхний тэргүүнд явах нууц бол түрүүлж эхлэх явдал юм. Mark Twain

Тэнэг хүн чамайг магтахад чи түүний тэнэгт эргэлзэж эхэлдэг..

Хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус
Харин түүнийгээ яаж хэлэхээ мэддэг байх хэрэгтэй. Аристотель

Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. (Пифагор)

Чамайг төрөх үед чи уйлж хорвоо дэлхий баясана.
Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж, чи баясахаар амьдар.

Амьдрал бол сул хяналт - Хатуу шалгалт..

Довтолж буй дайснаас биш
Долигнож буй анд нараасаа болгоомжил

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог
Ухаантай хүн эсрэгээрээ, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. Күнз

Юм мэддэг, түүнийгээ мэддэг хүнийг мэргэн хүн хэмээнэ. Дагагтун.
Юм мэддэг, түүнийгээ мэддэггүй хүнийг унтаж буй хүн хэмээнэ. Сэрээгтүн.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэг хүнийг юм сурах хүн хэмээнэ. Сургагтун.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэггүй хүнийг илжиг хэмээнэ. Зайлуулагтун.

Зориг үл хүрвээс ухаан үл хүрнэ..

Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог.
Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар харсаар
Шинээр нээгдсэн хаалгаа анзаарахгүйн бий.

Гайхамшгийг хvсч буй хvнд тэвчээр хэрэгтэй.

Бэрхшээл тулгарсан үед
Зорилгоо улам томосгож байх хэрэгтэй
Тэр үед бэрхшээл болгон өчүүхэн болдог.....

Шадарлан явж хүчээ өгсөн бол
Сарьсан дээлтэд ч суудал өгч ноён болго.

Бэрхшээл гэдэг бол ажлын энгийн нэг л хэсэг.

Шүүмжлэлээс шүр сувдыг нь олж түүх ёстой.

Таны хамгийн хэцүү үйлчлүүлэгч
Таны хамгийн сайн зөвлөх байдаг.

Нохой хүний хэлээр ярина гэдэг гайхамшиг
Хүн нохойн хэлээр ярина гэдэг гутамшиг

Амьдрал бол түүний тухай бидний бодол юм

Тоглоом дуусахад, хүү ч ноён ч адилхан л саванд ордог. Итали үг

Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас

Амжилт олохын тулд биш үнэ цэнийн төлөө амьдар. /Альберт Эйнштейн/

Биелүүлэх чадал заяагаагүй тийм хүсэл хүнд төрдөггүй.

Сонголт хэзээд байдаг харин
Сонгох чадвар хүн бүрт байдаггүй

Холыг харсан хүний ухаан түүнийг байж суухын аргагүй болгож
Амьдралын төлөөх тэмцэл рүү маш хурдан оруулдаг.
Харин өнөөдрийг харсан хүн тэр дороосоо л амьдралиа хайгаад байдаг.....

"Сэтгэлд зай олдвол бөгсөнд зай олдоно" Хятад зүйр үг

Агуу хvмvvс сэдэв ярьдаг
Энгийн хvмvvс амьдрал ярьдаг
Жижиг хvмvvс хvн ярьдаг

Зорилготой хvн таваг дvvрэн боломж ярьдаг
Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог

Хvчирхэг нь боломжийг бvтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хvлээдэг
Тэнэгvvд нь боломжийг алддаг

Учир мэдэхгүй хүнд сургааль үг хэлэх
Ургац үзэхгүй газар тариа хаясантай ижил...

Авах хvнд нэг vг ч эрдэнэ
Орхих хvнд мянган сургаал ч улиг. Д.Равжаа

Тэнгэр шиг бай


Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

Шүлэг: О.Дащбалбар

Life is...


Life is an opportunity, benefit from it.
Life is a beauty, admire it.
Life is a bliss, taste it.
Life is a dream, realize it.
Life is a challenge, meet it.
Life is a duty, complete it.
Life is a game, play it.
Life is costly, care for it.
Life is wealth, keep it.
Life is love, enjoy it.
Life is a mystery, know it.
Life is a promise, fulfill it.
Life is sorrow, overcome it.
Life is a song, sing it.
Life is a struggle, accept it.
Life is a tragedy, confront it.
Life is an adventure, dare it.
Life is luck, make it.
Life is too precious, do not destroy it.
Life is life, fight for it!

-Mother Teresa-

Амьддаа бие биеэ хайрла…


Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

1980 он, Москва хот.
О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он.

Funny math