Эрүүл мэндийн ач холбогдол, зайлшгүй байдлын талаар би ярих ёстой хүн нь биш байх. Гэхдээ хувьдаа юу гэж ойлгож явдаг санал бодлоо хуваалцъя. Би хувьдаа эрүүл байхыг 5 өнцгөөсхардаг.
- Зовиургүй байх
- Эрүүл мэнд л цорын ганц гоо сайхан
- Эрүүл хүн оюунаа бүрэн ашигладаг
- Зорилгодоо хүрчихээд Enjoy болж амьдрах хугацаагаа урт байлгах
- Үр хүүхэддээ нөмөр болж удаан орших
Мэдээж бүгд л чухал, гэхдээ миний хувьд сүүлийнх нь илүү чухал. Хэдий одоо би нас биенд хүрчихсэн, харьцангуй биеэ даачихсан байж болно. Би аавтайгаа зөвлөөгүй байж шийдэж ч болно. Ер нь дийлэнхдээ тэгдэг. Тэгээд ч би шийдвэртэй итгэлтэй байдаг. Аавтай хүн болохоор... Тэд минь байгаа болохоор би сэтгэл санаа тайван байдаг. Нэг сэтгэл зүйн маш том ар тал гэмээр юм уу. Зарим хүмүүс нутгийн минь уул түшдэг ч гэж ярьдаг. Нэг тиймэрхүү л мэдрэмж. Хэдий аав минь нас өндөр болж байна. Аливаад оролцоод гүйгээд байж чадахгүй ч маш их нөмөртэй.
0 comments:
Post a Comment