Үрчлээнээс сэргийлэх дасгал

1. Зориудаар инээмсэглэ. Толинд харж байгаад хацрын булчинд ачаалал мэдрэгдэх хүртэл инээмсэглэ. Харин уруулаа жимийсэн байна. Өдөрт хэд хэдэн удаа давтана. Энэ дасгал нь нүүрний хэлбэрийг хадгалан хацар унжихаас сэргийлнэ.

2. Уруулаа шомбойлгоод нүдээ аль болох том харж, нүүрнийхээ бүх булчинг чангална.

3. Хоолойгоо зайлах гэж байгаа юм шиг хацраа түмбийлгээд аажмаар суллах нь ам тойрсон үрчлээнээс сэргийлнэ.

4. Толинд харж байгаад хацраа чих рүүгээ, мөн нүд рүүгээ өргөхийг хичээ. Дараа нь уруулаа шүд рүүгээ шахна. Дасгалыг өдөр бүр 8-10 удаа хийхэд нүүрний бодисын солилцоо сайжирч булчингууд чангарна.

5. О үсэг хэлж байгаа мэт амаа ангайж булчингуудаа чангална. Дараа нь хүзүүний булчингуудаа А үсэг хэлдэг шиг чангална. Тэгээд уруулаа аажуухан цорвойлгоно. У үсэг хэлж байгаа юм шиг. Дасгалыг өөрчлөн дарааллаар хийх үедээ булчингуудаа суллахгүй байх нь зүгээр.

6. Уруулаа цорвойлгох, инээж байгаа юм шиг сунгах дасгалыг ээлжлэн 10-20 удаа давтана. Булчин чангалж үрчлээ арилгадаг энэ дасгалыг хийхдээ ам тойрсон үрчлээ суухаас сэрэмжлээрэй.

7. Амаа жимийж, хоёр хацраа ээлжлэн хийлж түмбийлгэх дасгалыг 10-20 удаа хийнэ.

8. Амандаа хий дүүргэж түүнийгээ аман дотроо бөмбөг шиг эргүүлнэ. Энэ нь хацар болон уруулд дотроос нь массажилж байгаа хэрэг юм.

9. Дургүй хүрээд ярвайж байгаа мэтээр дээд уруулаа өргөх дасгалыг 5-8 удаа хийнэ.

10. Уурласан мэт шүдээ зууж 5 секунд барь. 3-6 удаа давтана.

11. Жигшиж зэвүүрхсэн мэт доод уруулаа ярвайлга. 8 удаа хийнэ.

12. Хий үнсэлт илгээ. 5-8 удаа давтана.

13. Хоёр уруулаа дотогш сороод 4 секунд барина. Дасгалыг 3-5 удаа давтана.

14. Айсан мэт нүдээ бүлтийлгэ. 5 удаа хийнэ.

15. Нүдээ анийлга. 5 удаа хийнэ.

0 comments: