Олон тєрлийн євчин, хортой хоргvй хавдар, наснаасаа эрт хєгшрєх, стресс зэргээс биднийг хамгаалж байдаг гормон болох мелатонины хоногийн хэрэгцээний 70 хувь нь чухамдаа шєнийн цагаар боловсруулагдаж байдгийг судалгаагаар тогтоожээ.
Мелатониныг боловсруулдаг булчирхай тархинд байдаг. Мелатонин єдєр шєнє ээлжлэхэд бие организмын дасан зохицолд тусалж, євєл болоход амьтдыг ичээнд нь оруулж, шєнє биднийг оронд маань оруулдаг. Биднийг гvн нойрондоо байх vед мелатонин ажилдаа орж, эд эсийг сэргээж, євчилснийг нь анагааж, эрхтнvvдийг маань бэхжvvлж байдаг ажээ. Мелатонин нь эд эс, ДНК-г задалж байдаг чєлєєт тогтвортой тогтворгvй молекулуудыг хамгийн хvчтэй шингээгч, исэлдэлтийг эсэргvvцэгч, байгалийн хамгийн хvчтэй дархлаа тогтоогч юм.
Оросын ШУА-ийн єндєр наслалтыг судлах нийгэмлэгийн ерєнхийлєгч, профессор Владимир Анисимов тайлбарлахдаа “Хэрэв энэхvv гормоныг ялгаруулагч булчирхайг биологийн цагтай зvйрлэвэл, мелатонин нь тvvний явалтыг хангагч дvvжин нь юм. Дvvжингийн савлалтын далайц буурахад аажимдаа цаг зогсдог шvv дээ” гэжээ. Нас ахихын хэрээр гормоны ялгаруулалт буурна. “Дvvжингийн” савлагаа улам сулран суларсаар, элдэв євчинд єртємтгий болж, хєгшрєлт эхэлнэ. Энэ бол хєгшрєлтєд нєлєєлєх нэлээд гол хvчин зvйлсийн нэг юм. Лабораторийн амьтад дээр хийсэн туршилтаас vзэхэд, єдрийн гэрэлтэй байх хугацааг нь зохиомлоор уртасгахад, амьтдын эд эсvvд нь гэмтэж, хєгшрєлтийн vйл явц хурдасч байв. Ингэж туршилтын амьтдын мелатонин боловсруулах хэмнэлийг зохиомлоор алдагдуулахад амьдрах хугацаа нь 20 хувиар хорогдож байжээ.
Италийн доктор У.Пьерпаолли тэргvvтэй эрдэмтдийн хийсэн туршилтаар хєгшин амьтдад мелатонин хийхэд тэдний амьдрах хугацаа 25 хувиар уртасч байсан байна.Хvмvvс дээр иймэрхvv туршилт хийгээгvй боловч, дээрхийг баталж байгаа томоохон судалгааны ажлууд байна. Жишээлбэл, байнга шєнийн цагаар ажиллаж байгаа хvмvvс мелатонины архаг ду тагдалд орсон байдаг. Vvний улмаас эдгээр хvмvvс зvрхний титэмт судасны євчин, цусны даралт ихсэх, судас хатуурах, таргалалт зэрэг євчинд нэрвэгдэх эрсдэл ердийн хvмvvсээс 40-60 хувь илvv байдаг гэнэ. Энэ бvх хvчин зvйлс хvний амьдралыг богиносгож байдаг ажээ.
Та шєнє дєл болтол компьютерийн дэргэд сууж, vvр цайтал ном уншин эсвэл шєнєжин нойроо хугаслан зугаа цэнгэл хєєж байна уу? Зєєврийн гэрлээ асаалттай нь юмуу эсвэл цонхны хєшгєє таталгvй их хотын шєнийн гэрэлд унтаж байна уу? Хэрэв тийм бол шаардлагатай хэмжээний мелатонин хэмээгч гормоноо таны бие организм аваагvй гэдэгт итгэлтэй байж болно. Чухамхvv илvvдэл гэрэлтvvлэг нь том хотуудын оршин суугчдын амьдралыг богиносгох бас нэг хvчин зvйл болж байна гэж эрдэмтэд vзэж байна. Тийм болохоор “гэрлийн бохирдол” гэсэн тусгай нэр томъёо хvртэл хэрэглэх болжээ.
0 comments:
Post a Comment