Invisible Empire A New World Order Defined
Олон талт оюун ухаан гэж юу юм бэ?
IQ - Intelligence Quotient
Inteligence - Танин мэдэхүй
IQ-д багтах буюу тестээр илрэх чадварууд
1. Шинэ зүйлд суралцах
2. Даалгавар, дасгалд төвлөрөх
3. Мэдээллийг хадгалах ба эргэж санах
4. Задлан шинжлэх
5. Нэгтгэн дүгнэх
6. Хийсвэр сэтгэх
7. Учир шалтгаан үйл хөдлөл хийх
8. Дарааллын зүй тогтлыг олох
9. Ижил төстэй ба ялгаатай шинжийг олох
10. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд зохицох
11. Өмнөх мэдлэгээ ашиглан асуудлыг шийдэх
EQ – Emotional Quotient
EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаана.
1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар
2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар
3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар
4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар
5. Сэтгэлийн ерөнхий байдлын хүрээ
CQ – Creative Quotient
CQ – ийн үндсэн чадварууд
- Давтагдашгүй шинэ санааг олох
- Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох
- Бүх мэдрэмжээ ашиглах
- Бүтээлч шинэ санааг хурдтай төрүүлэх
- Шинэ санааг хөгжүүлэх
- Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх
- Хөдөлгөөнт чанар буюу хуучин төсөөллөө өөрчлөх
AQ - Adversity Quotient
Adversity – Бэрхшээл, золгүй явдал, гай зовлон
AQ нь бэрхшээл, азгүй тохиолдлыг ялан гарах чадварыг хэмжинэ.
AQ-ийн үндсэн чадварууд
Хянах – нөхцөл байдалд эергээр нөлөөлж чадахаа мэдрэх, үйл явдалд үзүүлэх хариу үйлдлээ хянах чадвар
Гол ачааг үүрэх – тухайн бэрхшээл ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн даван туулахын тулд үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх чадвар
Хүлээц – таны ажил, амъдралд нөлөөлөх ямар нэг таагүй нөхцөлд хүлээцтэй хандах чадвар
Тэсвэр – таагүй нөхцөлд хэр удаан үргэлжлэх талаарх мэдрэмж.
BQ – Bonding Quotient
Эдүгээ эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь бага болсон. Хүүхэд эцэг эхийн анхаарал халамж улам их шаардлагатай болсон.
BQ-г яаж дээшлүүлэх вэ?
- Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй
- Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй
- Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал
- Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд
- Эцэг эхийн зүгээс тэвчээр гаргах нь хамгийн чухал
NQ – Net Quotient
FQ – Financial Quotient
Financial – мөнгө хөрөнгө, санхүү
- Өөрийгөө, өрх гэрээ авч явах чадвар
- Аж ахуй эрхлэх чадвар
- Хөрөнгө мөнгөтэй зөв харьцах чадвар
- Аливаа асуудалд эдийн засгийн агуулгаар хандах сэтгэлгээ
FQ-г хөгжүүлэхэд яаж анхаарч байна вэ?
Өндөр хөгжилтэй орны чинээлэг иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлдэг болсон. Хятадад иргэдийнхээ FQ-г хөгжүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.
DQ – Development Quotient
Development – Хөгжил дэвшил
Өөрийн бие бялдрын байдал, онцлогийг тодорхой мэдэж, аажмаар хөгжүүлэн, зорилгодоо хүрч амжилт гаргах чадвар
DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, тэвчээртэй, системтэй хичээллэх чадвартай болдог. DQ өндөртэй хүн биеийн тамир, спорт, урлагийн төрөлд гялалзсан амжилт гаргаж чадна.
DQ-гээ яаж дээшлүүлэх вэ?
- Хамгийн түрүүнд айдсаа даван туул
- Тогтмол хичээллэ
- Булчингаа хөгжүүл
- Уян хатан чанараа хөгжүүл
- Тэнцвэрээ хөгжүүл
- Аливааг урьдаас мэдрэх чадвараа хөгжүүл
- Самбаа болон баримжаагаа хөгжүүл
- Аэробикээр хичээллэ
- Амьдралынхаа хэмнэлийг өөрчилж бай
- Эрүүл хүнс хэрэглэж бай
- Тэвчээртэй бол
- Биеэ сул тавих, стресс тайлах дасгалуудыг сур.
SQ – Spiritual Quotient
Spiritual – оюун санаа, дотоод ертөнц
- Утга агуулга, үнэлэмжийн асуудлыг ойлгож шийдэх чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын замаа өргөн, баялаг, ач холбогдолтой хүрээнд аваачих чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын аль нэг замыг бусдаасаа арай илүү болохыг үнэлэх чадвар
- Хүний тархи, сэтгэц дэх дотоод төрөлхийн чадварууд
- Оюуны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар
- Хүрээлэн байгаа орчин, байгальтай холбоо тогтоох чадвар
- Бусдад тусалж, өөрийгөө бусдын төлөө золиослох чадвар
Бидний SQ бол сэтгэл дотор маань байдаг луужин юм.
SQ – гээ яаж хөгжүүлэх вэ?
- Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сур
- Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэд
- Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж бай
- Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуул
- Илүү ачаанаасаа сал
- Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хий.
MQ – Moral Quotient
Ёс суртахууны чадварууд
- Хүний нэр хүндийг хүндэтгэх
- Бусдын сайн сайхны талаар санаа тавих
- Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах
- Зарчимч байдлыг эрхэмлэх
- Ёс суртахууны сонголтуудыг тусган авах
- Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх
Алив залуусаа оюуны чадваруудаа хөгжүүлцгээе!
Эрүүл оршихуй
Эрүүл мэндийн ач холбогдол, зайлшгүй байдлын талаар би ярих ёстой хүн нь биш байх. Гэхдээ хувьдаа юу гэж ойлгож явдаг санал бодлоо хуваалцъя. Би хувьдаа эрүүл байхыг 5 өнцгөөсхардаг.
- Зовиургүй байх
- Эрүүл мэнд л цорын ганц гоо сайхан
- Эрүүл хүн оюунаа бүрэн ашигладаг
- Зорилгодоо хүрчихээд Enjoy болж амьдрах хугацаагаа урт байлгах
- Үр хүүхэддээ нөмөр болж удаан орших
Мэдээж бүгд л чухал, гэхдээ миний хувьд сүүлийнх нь илүү чухал. Хэдий одоо би нас биенд хүрчихсэн, харьцангуй биеэ даачихсан байж болно. Би аавтайгаа зөвлөөгүй байж шийдэж ч болно. Ер нь дийлэнхдээ тэгдэг. Тэгээд ч би шийдвэртэй итгэлтэй байдаг. Аавтай хүн болохоор... Тэд минь байгаа болохоор би сэтгэл санаа тайван байдаг. Нэг сэтгэл зүйн маш том ар тал гэмээр юм уу. Зарим хүмүүс нутгийн минь уул түшдэг ч гэж ярьдаг. Нэг тиймэрхүү л мэдрэмж. Хэдий аав минь нас өндөр болж байна. Аливаад оролцоод гүйгээд байж чадахгүй ч маш их нөмөртэй.
Урт наслалтын гормон
Олон тєрлийн євчин, хортой хоргvй хавдар, наснаасаа эрт хєгшрєх, стресс зэргээс биднийг хамгаалж байдаг гормон болох мелатонины хоногийн хэрэгцээний 70 хувь нь чухамдаа шєнийн цагаар боловсруулагдаж байдгийг судалгаагаар тогтоожээ.
Мелатониныг боловсруулдаг булчирхай тархинд байдаг. Мелатонин єдєр шєнє ээлжлэхэд бие организмын дасан зохицолд тусалж, євєл болоход амьтдыг ичээнд нь оруулж, шєнє биднийг оронд маань оруулдаг. Биднийг гvн нойрондоо байх vед мелатонин ажилдаа орж, эд эсийг сэргээж, євчилснийг нь анагааж, эрхтнvvдийг маань бэхжvvлж байдаг ажээ. Мелатонин нь эд эс, ДНК-г задалж байдаг чєлєєт тогтвортой тогтворгvй молекулуудыг хамгийн хvчтэй шингээгч, исэлдэлтийг эсэргvvцэгч, байгалийн хамгийн хvчтэй дархлаа тогтоогч юм.
Оросын ШУА-ийн єндєр наслалтыг судлах нийгэмлэгийн ерєнхийлєгч, профессор Владимир Анисимов тайлбарлахдаа “Хэрэв энэхvv гормоныг ялгаруулагч булчирхайг биологийн цагтай зvйрлэвэл, мелатонин нь тvvний явалтыг хангагч дvvжин нь юм. Дvvжингийн савлалтын далайц буурахад аажимдаа цаг зогсдог шvv дээ” гэжээ. Нас ахихын хэрээр гормоны ялгаруулалт буурна. “Дvvжингийн” савлагаа улам сулран суларсаар, элдэв євчинд єртємтгий болж, хєгшрєлт эхэлнэ. Энэ бол хєгшрєлтєд нєлєєлєх нэлээд гол хvчин зvйлсийн нэг юм. Лабораторийн амьтад дээр хийсэн туршилтаас vзэхэд, єдрийн гэрэлтэй байх хугацааг нь зохиомлоор уртасгахад, амьтдын эд эсvvд нь гэмтэж, хєгшрєлтийн vйл явц хурдасч байв. Ингэж туршилтын амьтдын мелатонин боловсруулах хэмнэлийг зохиомлоор алдагдуулахад амьдрах хугацаа нь 20 хувиар хорогдож байжээ.
Италийн доктор У.Пьерпаолли тэргvvтэй эрдэмтдийн хийсэн туршилтаар хєгшин амьтдад мелатонин хийхэд тэдний амьдрах хугацаа 25 хувиар уртасч байсан байна.Хvмvvс дээр иймэрхvv туршилт хийгээгvй боловч, дээрхийг баталж байгаа томоохон судалгааны ажлууд байна. Жишээлбэл, байнга шєнийн цагаар ажиллаж байгаа хvмvvс мелатонины архаг ду тагдалд орсон байдаг. Vvний улмаас эдгээр хvмvvс зvрхний титэмт судасны євчин, цусны даралт ихсэх, судас хатуурах, таргалалт зэрэг євчинд нэрвэгдэх эрсдэл ердийн хvмvvсээс 40-60 хувь илvv байдаг гэнэ. Энэ бvх хvчин зvйлс хvний амьдралыг богиносгож байдаг ажээ.
Та шєнє дєл болтол компьютерийн дэргэд сууж, vvр цайтал ном уншин эсвэл шєнєжин нойроо хугаслан зугаа цэнгэл хєєж байна уу? Зєєврийн гэрлээ асаалттай нь юмуу эсвэл цонхны хєшгєє таталгvй их хотын шєнийн гэрэлд унтаж байна уу? Хэрэв тийм бол шаардлагатай хэмжээний мелатонин хэмээгч гормоноо таны бие организм аваагvй гэдэгт итгэлтэй байж болно. Чухамхvv илvvдэл гэрэлтvvлэг нь том хотуудын оршин суугчдын амьдралыг богиносгох бас нэг хvчин зvйл болж байна гэж эрдэмтэд vзэж байна. Тийм болохоор “гэрлийн бохирдол” гэсэн тусгай нэр томъёо хvртэл хэрэглэх болжээ.
Үрчлээнээс сэргийлэх дасгал
1. Зориудаар инээмсэглэ. Толинд харж байгаад хацрын булчинд ачаалал мэдрэгдэх хүртэл инээмсэглэ. Харин уруулаа жимийсэн байна. Өдөрт хэд хэдэн удаа давтана. Энэ дасгал нь нүүрний хэлбэрийг хадгалан хацар унжихаас сэргийлнэ.
2. Уруулаа шомбойлгоод нүдээ аль болох том харж, нүүрнийхээ бүх булчинг чангална.
3. Хоолойгоо зайлах гэж байгаа юм шиг хацраа түмбийлгээд аажмаар суллах нь ам тойрсон үрчлээнээс сэргийлнэ.
4. Толинд харж байгаад хацраа чих рүүгээ, мөн нүд рүүгээ өргөхийг хичээ. Дараа нь уруулаа шүд рүүгээ шахна. Дасгалыг өдөр бүр 8-10 удаа хийхэд нүүрний бодисын солилцоо сайжирч булчингууд чангарна.
5. О үсэг хэлж байгаа мэт амаа ангайж булчингуудаа чангална. Дараа нь хүзүүний булчингуудаа А үсэг хэлдэг шиг чангална. Тэгээд уруулаа аажуухан цорвойлгоно. У үсэг хэлж байгаа юм шиг. Дасгалыг өөрчлөн дарааллаар хийх үедээ булчингуудаа суллахгүй байх нь зүгээр.
6. Уруулаа цорвойлгох, инээж байгаа юм шиг сунгах дасгалыг ээлжлэн 10-20 удаа давтана. Булчин чангалж үрчлээ арилгадаг энэ дасгалыг хийхдээ ам тойрсон үрчлээ суухаас сэрэмжлээрэй.
7. Амаа жимийж, хоёр хацраа ээлжлэн хийлж түмбийлгэх дасгалыг 10-20 удаа хийнэ.
8. Амандаа хий дүүргэж түүнийгээ аман дотроо бөмбөг шиг эргүүлнэ. Энэ нь хацар болон уруулд дотроос нь массажилж байгаа хэрэг юм.
9. Дургүй хүрээд ярвайж байгаа мэтээр дээд уруулаа өргөх дасгалыг 5-8 удаа хийнэ.
10. Уурласан мэт шүдээ зууж 5 секунд барь. 3-6 удаа давтана.
11. Жигшиж зэвүүрхсэн мэт доод уруулаа ярвайлга. 8 удаа хийнэ.
12. Хий үнсэлт илгээ. 5-8 удаа давтана.
13. Хоёр уруулаа дотогш сороод 4 секунд барина. Дасгалыг 3-5 удаа давтана.
14. Айсан мэт нүдээ бүлтийлгэ. 5 удаа хийнэ.
15. Нүдээ анийлга. 5 удаа хийнэ.
Та хэд хүртэл наслах вэ?
Би хэд наслах бол гэдэг асуулт хүн болгоны сонирхлыг татдаг. Тэгвэл Америкийн эрдэмтдийн зохиосон энэ сонжоо таны асуултад хариулт өгнө. Асуулт болгон дээр та сайн бодож, үнэнээсээ хариулаарай. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд тань тусалж магадгүй юм.
Таны хэдэн настай байх нь хамаагүй. 20 ч юм уу 50 настай ч байж болно. Гол нь эртхэн муу зуршлаасаа салах нь чухал. Ингээд 72-ын тоог авъя. Доорх асуултуудад хариулж авсан оноог тань энэ тоон дээр нэмэх эсвэл хасах үйлдлийг хийснээр таны хэд наслахыг тогтоож болно. Эрэгтэйчүүд 72-оос 3-ын тоог хасна.
Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 7 жилээр илүү насалдаг учраас 72 дээр 4-ийн тоог нэмнэ. Ингэснээр эрчүүдийн дундаж наслалт 69, харин эмэгтэйчүүдийнх 76 гарна. Гэхдээ энэ зөвхөн сонжоо болохыг анхаарна уу.
-Та нэг сая гаруй оршин суугчидтай хотод амьдардаг бол дундаж наслалтаас 2 жилийг хасна.
-10 мянган хүнээс илүүгүй хүн амтай сууринд амьдардаг бол 2 жилийг нэмнэ.
-Та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол 3 жилийг хасна, харин биеийн хүчний хөдөлмөр хийдэг бол 3 жилийг нэмнэ.
-Та долоо хоногийн таван өдөр хагас цагаар ч гэсэн спортоор хичээллэдэг бол 4 жилийг, харин 2-3 өдөр хичээллэдэг бол 2 жилийг нэмнэ.
-Хэрэв та эхнэртэй/нөхөртэй, эсвэл нөхөрт гарах гэж байгаа/ бол 5 жилийг нэмнэ, харин гэрлэж амжаагүй эсвэл ганцаараа амьдардаг бол 25 наснаас хойшхи 10 жил тутмаас жилийг нэг хасна.
-Хоногт та 10 цагаас илүү унтдаг бол 4 жилийг, харин 7-8 цаг унтдаг бол юу ч хасахгүй. Та нойрондоо муу бол 3 жилийг хасна. Их ядаргаа нь их унтахтай адил цусны эргэлт муудсаны шинж юм.
-Та уцаартай, түргэн ууртай, догшин ааш авиртай хүн бол 3 жилийг хасна, харин тайван, хүлээцтэй хүн бол 3 жилийг нэмнэ.
-Та өөрийгөө аз жаргалтай хүн гэж үздэг бол нэг жилийг нэмнэ, аз жаргалгүй гэдэг бол 2 жилийг хасна.
-Та машин жолоодож байхдаа байнга дүрэм зөрчдөг бол нэг жилийг хасна.
-Та байнга мөнгөний хомсдолд байдгаас яаж мөнгө олох талаар дандаа боддог бол 2 жилийг хасна.
-Та дунд боловсролтой бол нэг жилийг, дээд боловсролтой бол 2 жилийг нэмнэ.
-Та тэтгэвэрт гарсан ч ажилладаг бол 3 жилийг нэмнэ. /Юу ч хийхгүй, бусадтай харьцахгүй байх нь насыг багасгадаг/
-Таны эмээ /өвөө/ 85 насалсан бол 2 жилийг, хэрэв хоёулаа 80 насалсан бол 4 жилийг нэмнэ, харин аль нэг нь 50 ч хүрэлгүй /зүрхний шигдээс, хорт хавдар/ нас барсан бол 4 жилийг хасна.
-Ойрын төрөл саднаас тань 50 нас хүрэлгүй хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр нас барсан бол 3 жилийг хасна.
-Та өдөрт гурван хайрцагаас илүү тамхи татдаг бол 8 жил, нэг хайрцгийг бол 6 жил, харин үүнээс бага татдаг бол 3 жилийг хасна.
-Таны биеийн жин нас, өндөрт тань тохирсон хэвийн жингээс 20 кг-аар илүү бол 8 жил, 15-20 кг-аар илүү бол 4 жил, 5-15 кг-аар илүү бол 2 жилийг хасна.
-Та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч жил болгон эмчийн үзлэгт орж, зөвлөгөө авдаг 30-40 настай бол 2 жил, 40-50 настай бол 3 жил, 50-аас дээш настай бол 4 жилийг тус тус нэмнэ.
/Монголчуудын амьдрал/
Янз бүрийн сайтаар ороод ч үзчихдэг болж дээ.
1. http://deathdate.info/
2. http://www.death-clock.org/
3. http://www.findyourfate.com/deathmeter/deathmtr.html
Дэлхийн 3-р дайны үйл явц, хор хөнөөл, золиос
МОНГОЛ СУУ УХААН
Зөв амьдрах гэж хүн бүр л хичээдэг, гэхдээ зөвийн тухайн ойлголт нь анх төрөхөөс нь тархинд нь суулгаж өгсөн тоглоомын дүрмээр тодорхойлогдоно. Нэг ийм түүх байжээ.
- Чи гүйх дуртай юм уу?
- Үгүй л дээ, зүгээр л анх ухаан ороход л хүн бүр л нэг зүг рүү бүгд гүйлдээд байсан, би дагаад гүйхгүй бол нэг юмнаас хоцрох, алдчих гээд байгаа ч юм шиг, эсвэл дагаж гүйхгүй бол мэдэхгүй надад нэг аймшигтай юм болох ч юм шиг санагдаад би дагаад гүйж байна. Одоо ч сурчихаж дээ.
- Хаа хүртэл гүйх ёстой юм?
- Мэдэхгүй ээ, хэрэгцээ хязгааргүй шүү дээ.
- Тэгээд хэзээ гүйж дуусах вэ?
- Бодож байгаагүй юм байна, дуусдаг юм уу?
Хэхэ, за за арай жоохон туйлшруулчих шиг боллоо. Гэхдээ бид юуны тулд амьдраад байгаагаа ойлгохыг хичээдэг. Тэрийгээ өөрөөсөө асуухдаа -Аз жаргал гэж вэ? гэж асуудаг. Тэгээд хариуг нь тодорхой олохгүй, байж байгаад хүүхэдтэй болоод, аз жаргал мэдэрнэ. Тэгээд за хүүхдийнхээ төлөө амьдрах гэж ойлгоно. Энэ зөв л дөө. Гэхдээ бид маш олон зүйлийг орхигдуулдаг. Энэ Монгол ухааны лекцийг сонсоод хүн бүр өөр өөрийн өнцгөөс хүлээж авах байх. Миний хувьд дүгнэж хэлэхэд бүх юмыг энэ гоё байна уу? гэж асууж болдогтой адил, хүрээлэн байгаа орчин нь бүгд хүнд мэдээлэл өгдөг, түүнээсээ эерэг, сөрөг мэдээллийг хүлээн авч байдаг, тэр бүгдийн нийлбэрийг цогцийг аз жаргал гээд түүнийгээ хэмжих гэж оролддог мэт.
Харин энэ лекцийг тэвчээр гарган тал хүртэл нь сонсчихоод байгаа миний хувьд эртний Монголчууд өнгөрснөөрөө ирээдүйг одоо цагт бий болгон, хамгийн төгс шийдэлээр амьдарч байсан юм гэдгийг ойлгосон. Өнөөдөр гэтэл энд Монголоос хамаагүй хүчтэй эдийн засагтай, гэтэл байрнууд нь их үнэтэйгээс болоод залуучууд нь гэр бүл болох дургүй, гэр бүл болсон ч хамгийн сайн боломжын амьдралтай нь дээд тал 2 хүүхэд гаргана. Салалт маш их, дунджаар ганц хүүхэдтэй байдаг ба тэр нь эрхийн балай, эцэг нь өглөө гараад орой орж ирдэг болохоор хүү нь эхтэйгээ, эмэгтэйчүүдтэй байсаар байгаад хагас эмэгтэйжцэн хүмүүс, тэгээд насаараа ажиллаж, ажилчихаад нэг 4 ханын дунд орон зайг өөрийн нэр дээр болгохын төлөө амьдарна. Тэгээд энэ бүх үйлдэл нь байгаль орчиноо сүйтгэж амьдардаг, өөрөөр хэлбэл өнөөдрөөр ирээдүйгээ сүйтгэж амьдардаг.
Харин Монголд бүх зүйлс эсрэг, үнэхээр Монгол ухаан төгсөрч, байгаль дэлхий буюу эдийн засгийн хэллэгээр бол улс орныхоо хязгаарлагдмал нөөцийг огт бууруулахгүй, харин ч мал сүргээр хязгаарлагдмал нөөцөө баяжуулах замаар хязгааргүй хэрэгцээгээ хангаж байсан ба төгс ахуйн сургалтын системээр амьдрах ухааныг (шинжлэх ухаан үүний нэг л хэсэг) зааж, байгалийн үйлдвэрээр боловсруулагдсан дээд зэргийн хүнсийг хэрэглэн энх тунх амьдарч байжээ.
Эцэст нь дэлхий нийтээрээ зөв гээд явж байгаа тогтолцоог үгүйсгэх тийм ч сайхан санаа биш, ялангуяа хуучны хоцрогдсон ойлголтоор гэж бодох хүн олон байгаа байх, тэр хүмүүсийн буруу бишээ. Өнөөг хүртэл явж ирсэн амьдралын зорилго, хрсэн үр дүн нь ямар нэгэн байдлаар үгүйсгэгдэхээр хэн дуртай байхав. Надад ч мөн анх сонсоход таатай байгаагүй, тэгээд ч би хөдөө гарч мал маллахгүйгээс хойш дэмий юм гэж бодогдож л байсан.
Нийгэм дахь ард иргэдийн ахуй ядуурах бол нэг хэрэг, бүгд дор бүрэнээ хичээхэд л болно. Харин нийгмийн сэтгэлгээ ядуурах бол маш хортой зүйл бөгөөд олон залуус нь сурсан дүр эсгэн сурч, ажилласан хэлбэртэй ажиллаж цалин аваад бааранд сууж, уйдсан сэтгэлээ бага зэрэг сатааруулан зорилгогүй, хагас манаралтын байдалтай, идэвхигүй амьдарч байгаа ба үүнийг л зорилгоосоо ойд төөрсөн сармагчин мэт болохын шинж гэнэ.