Дэлхийн 2-р дайны үед нацистууд төгс хүнийг гаргаж авах оролдлогуудыг хийж байсан тухай нэг кино үзэж байсан юм байна. Тэр нь "Эрүүл бие, Саруул ухаан" гэсэн баримтлал дор спортынхон, эрдэм ухаантай хүмүүсийн дундаас хүүхэд гаргуулж авах оролдлогын тухай гардаг. Зарим нэг нь мэдээж үзсэн байгаа биз, үзээгүй хүмүүст нь зориулаад киноны танилцуулгыг бичлэгийн төгсгөлд орууллаа.
За одоо өөрийгөө хуурч хойш суух боломжгүй болж байх шиг байна даа, залуус аа. Ингээд сонирхуулах нийтлэлдээ оръё.
Хүний биеийн байдал болон түүний оюуны чадвар хоорондоо шууд хамааралтайг шведийн эрдэмтэд тогтоожээ. Цэрэгт алба хаахад тэнцэх эсэхийг үзэж шалгасан 1950-1976 онд төрсөн, шведийн 1,2 сая иргэнийг хамарсан судалгааны төгсгөлд мэргэжилтнүүд ийм дүгнэлт хийсэн байна.
Спорт юмуу биеийн тамираар хичээллэдэг хүмүүсийн оюуны хөгжлийн коэффициент идэвхгүй аж төрөх ёс баримталдаг хүмүүсийнхээс мэдэгдэхүйц дээгүүр байжээ. Электрон регистрт байгаа мэдээ сэлтийг ашиглан эмч нар эмнэлгийн үзлэгт ирсэн цэрэгт татагдагсдын үзүүлэлтийг тэдний цаашдын боловсрол, албан тушаалын амжилттай харьцуулсан байна. Тийнхүү унадаг дугуйны сургуулилт хийдэг төхөөрөг дээр хамгийн өндөр оноо авсан хүмүүс боловсрол болон мэргэжлийн сургалтын тал дээр бусдаасаа түрүүлж байжээ.
«Цэрэг татлагын комисст байхдаа бид биеийн бэлтгэлийн түвшин болон тестийн үзүүлэлт илт харилцан холбоотойг ажиглаж байсан юм» гэж Сальгрений академийн профессор Микаэл Нильссон хэлсэн байна.
Зөвхөн эрчүүдийг оролцуулан судалгаа хийсэн хэдий ч, энэ нь эмэгтэйчүүдэд адилхан хэмжээгээр хамаарна. Логикийн үүднээс сэтгэж, эх бичвэрийн агуулгыг ойлгох чадвар нь биеийн хүч гэхээсээ, бие махбодийн ерөнхий хөгжилтэй ихээхэн холбоотой ажээ.
Спортоор хичээллэдэг шавь нар нь ажлын үеэр анхаарал төвлөрүүлэх илүү өндөр чадвартай байж, түүнчлэн цагаа илүү сайн төлөвлөдөг гэж биеийн тамир, математикийн хичээл заадаг Анита Нильссон хэлсэн байна.

Нийтэлсэн: Я.Сүхбаатар
0 comments:
Post a Comment