Олон талт оюун ухаан гэж юу юм бэ?

Эх сурвалж: http://unuruu.blogspot.com/2008/01/blog-post.html

Хүний оюун ухаан харилцан хамаарал бүхий 120 гаруй чадварын нэгдэл байдаг аж. Та IQ, EQ, CQ, … гээд л сонсож л байсан биз дээ. Эдгээрийг л Multiple Inteligence буюу Олон талт оюун ухаан гэж нэрлээд байгаа юм л даа. Ингээд Олон талт оюун ухааны чадварын төрлүүдээс авч үзэцгээе.


IQ - Intelligence Quotient

Inteligence - Танин мэдэхүй

Аливаа зүйлийг тунгаан бодох, шинэ материал судлах, олон асуудлын дотроос оновчтойг нь сонгон амьдралдаа авч явах чадварыг танин мэдэхүйн оюун ухаан гэж үздэг.

- IQ-г яаж тооцох, яаж хэмжих, яаж хөгжүүлэх вэ?
- Хүний танин мэдэхүйн ухааны боломж чадвар хир зэрэг вэ?
- Оюун ухааныг хэмждэг 2 үндсэн аргын нэг нь IQ тестийн арга юм.

IQ-д багтах буюу тестээр илрэх чадварууд

1. Шинэ зүйлд суралцах

2. Даалгавар, дасгалд төвлөрөх

3. Мэдээллийг хадгалах ба эргэж санах

4. Задлан шинжлэх

5. Нэгтгэн дүгнэх

6. Хийсвэр сэтгэх

7. Учир шалтгаан үйл хөдлөл хийх

8. Дарааллын зүй тогтлыг олох

9. Ижил төстэй ба ялгаатай шинжийг олох

10. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд зохицох

11. Өмнөх мэдлэгээ ашиглан асуудлыг шийдэх


EQ – Emotional Quotient

Emotion – Сэтгэл хөдлөл

- EQ - өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар
- EQ бол орчныхоо хэрэгцээ, дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл

EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаана.

1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар

2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар

3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар

4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар

5. Сэтгэлийн ерөнхий байдлын хүрээ


CQ – Creative Quotient

Creativity – Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чадвар

- Аливаа мэдлэгийг биет болон оюуны баялаг болгох чадвар
- Ер бусын байдлаар сэтгэж өвөрмөц байх чадвар

CQ – ийн үндсэн чадварууд

- Давтагдашгүй шинэ санааг олох
- Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох
- Бүх мэдрэмжээ ашиглах
- Бүтээлч шинэ санааг хурдтай төрүүлэх
- Шинэ санааг хөгжүүлэх
- Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх
- Хөдөлгөөнт чанар буюу хуучин төсөөллөө өөрчлөх


AQ - Adversity Quotient

Adversity – Бэрхшээл, золгүй явдал, гай зовлон

AQ нь бэрхшээл, азгүй тохиолдлыг ялан гарах чадварыг хэмжинэ.

AQ-ийн үндсэн чадварууд

Хянах – нөхцөл байдалд эергээр нөлөөлж чадахаа мэдрэх, үйл явдалд үзүүлэх хариу үйлдлээ хянах чадвар

Гол ачааг үүрэх – тухайн бэрхшээл ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн даван туулахын тулд үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх чадвар

Хүлээц – таны ажил, амъдралд нөлөөлөх ямар нэг таагүй нөхцөлд хүлээцтэй хандах чадвар

Тэсвэр – таагүй нөхцөлд хэр удаан үргэлжлэх талаарх мэдрэмж.


BQ – Bonding Quotient

Bonding – Хэлхээ холбоо, хамаарал

BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт.

Эдүгээ эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь бага болсон. Хүүхэд эцэг эхийн анхаарал халамж улам их шаардлагатай болсон.

BQ-г яаж дээшлүүлэх вэ?

- Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй
- Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй
- Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал
- Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд
- Эцэг эхийн зүгээс тэвчээр гаргах нь хамгийн чухал


NQ – Net Quotient

Net – Мэдээллийн сүлжээ

- Компьютерийн сүлжээнд чөлөөтэй холбогдож, ажиллах
- Хэрэгцээтэй мэдээллээ олж авах
- Мэдээллийн технологи, програм хангамжийн мэдлэг
- Өөрийгөө захирах чадвар

Microsoft корпорацийн эзэн Bill Gates хамгийн өндөр NQ-тэй хүн. Dot-com-ын үеийнхэн буюу одоогийн 20 настангуудын NQ хамгийн их.


FQ – Financial Quotient

Financial – мөнгө хөрөнгө, санхүү

- Өөрийгөө, өрх гэрээ авч явах чадвар
- Аж ахуй эрхлэх чадвар
- Хөрөнгө мөнгөтэй зөв харьцах чадвар
- Аливаа асуудалд эдийн засгийн агуулгаар хандах сэтгэлгээ

FQ-г хөгжүүлэхэд яаж анхаарч байна вэ?

Өндөр хөгжилтэй орны чинээлэг иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлдэг болсон. Хятадад иргэдийнхээ FQ-г хөгжүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.


DQ – Development Quotient

Development – Хөгжил дэвшил

Өөрийн бие бялдрын байдал, онцлогийг тодорхой мэдэж, аажмаар хөгжүүлэн, зорилгодоо хүрч амжилт гаргах чадвар

DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, тэвчээртэй, системтэй хичээллэх чадвартай болдог. DQ өндөртэй хүн биеийн тамир, спорт, урлагийн төрөлд гялалзсан амжилт гаргаж чадна.

DQ-гээ яаж дээшлүүлэх вэ?

- Хамгийн түрүүнд айдсаа даван туул
- Тогтмол хичээллэ
- Булчингаа хөгжүүл
- Уян хатан чанараа хөгжүүл
- Тэнцвэрээ хөгжүүл
- Аливааг урьдаас мэдрэх чадвараа хөгжүүл
- Самбаа болон баримжаагаа хөгжүүл
- Аэробикээр хичээллэ
- Амьдралынхаа хэмнэлийг өөрчилж бай
- Эрүүл хүнс хэрэглэж бай
- Тэвчээртэй бол
- Биеэ сул тавих, стресс тайлах дасгалуудыг сур.


SQ – Spiritual Quotient

Spiritual – оюун санаа, дотоод ертөнц

- Утга агуулга, үнэлэмжийн асуудлыг ойлгож шийдэх чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын замаа өргөн, баялаг, ач холбогдолтой хүрээнд аваачих чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын аль нэг замыг бусдаасаа арай илүү болохыг үнэлэх чадвар
- Хүний тархи, сэтгэц дэх дотоод төрөлхийн чадварууд
- Оюуны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар
- Хүрээлэн байгаа орчин, байгальтай холбоо тогтоох чадвар
- Бусдад тусалж, өөрийгөө бусдын төлөө золиослох чадвар

Бидний SQ бол сэтгэл дотор маань байдаг луужин юм.

SQ – гээ яаж хөгжүүлэх вэ?

- Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сур
- Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэд
- Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж бай
- Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуул
- Илүү ачаанаасаа сал
- Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хий.


MQ – Moral Quotient

Moral – Ёс суртахуун

MQ сайтай хүн сайн мууг ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. IQ, EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол тэр хүн нийгэмд хор хөнөөл учруулна.

Ёс суртахуун – хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар

Ёс суртахууны чадварууд

- Хүний нэр хүндийг хүндэтгэх
- Бусдын сайн сайхны талаар санаа тавих
- Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах
- Зарчимч байдлыг эрхэмлэх
- Ёс суртахууны сонголтуудыг тусган авах
- Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх

Алив залуусаа оюуны чадваруудаа хөгжүүлцгээе!

Эрүүл оршихуй

Эрүүл мэндийн ач холбогдол, зайлшгүй байдлын талаар би ярих ёстой хүн нь биш байх. Гэхдээ хувьдаа юу гэж ойлгож явдаг санал бодлоо хуваалцъя. Би хувьдаа эрүүл байхыг 5 өнцгөөсхардаг.

- Зовиургүй байх

- Эрүүл мэнд л цорын ганц гоо сайхан

- Эрүүл хүн оюунаа бүрэн ашигладаг

- Зорилгодоо хүрчихээд Enjoy болж амьдрах хугацаагаа урт байлгах

- Үр хүүхэддээ нөмөр болж удаан орших

Мэдээж бүгд л чухал, гэхдээ миний хувьд сүүлийнх нь илүү чухал. Хэдий одоо би нас биенд хүрчихсэн, харьцангуй биеэ даачихсан байж болно. Би аавтайгаа зөвлөөгүй байж шийдэж ч болно. Ер нь дийлэнхдээ тэгдэг. Тэгээд ч би шийдвэртэй итгэлтэй байдаг. Аавтай хүн болохоор... Тэд минь байгаа болохоор би сэтгэл санаа тайван байдаг. Нэг сэтгэл зүйн маш том ар тал гэмээр юм уу. Зарим хүмүүс нутгийн минь уул түшдэг ч гэж ярьдаг. Нэг тиймэрхүү л мэдрэмж. Хэдий аав минь нас өндөр болж байна. Аливаад оролцоод гүйгээд байж чадахгүй ч маш их нөмөртэй.

Би тийм байхыг хүссэн учираас урт наслах нь чухалыг их ойлгосон: Мөн хүн амьдралаас олж авсан мэдлэг ухааныг үр хүүхэддээ уламжлуулахад хугацаа хэрэгтэй. Мөн өөрийн хүүхдээ өгсөж байхад гаргасан алдаагаа ухамсарлаж, хүүхдийнхээ хүүхдийг хүмүүжүүлж удамаа тэгштгэдэг байсан Монгол ухааныг ойлгосон болохоор урт наслах хэрэгтэй гэж бодсон шүү, хэхэхэ...

Урт наслалтын гормон

Олон тєрлийн євчин, хор­той хоргvй хавдар, наснаасаа эрт хєгшрєх, стресс зэргээс биднийг хамгаалж байдаг гормон болох мелато­нины хоногийн хэрэгцээний 70 хувь нь чухамдаа шєнийн ца­гаар боловсруулагдаж байд­гийг судалгаагаар тогтоо­жээ.

Ме­латониныг боловс­руулдаг булчирхай тархинд байдаг. Мелатонин єдєр шєнє ээлж­лэхэд бие организмын да­сан зохицолд тусалж, євєл бо­лоход амьтдыг ичээнд нь оруулж, шєнє биднийг оронд маань оруулдаг. Биднийг гvн нойрондоо байх vед мела­тонин ажилдаа орж, эд эсийг сэргээж, євчилснийг нь ана­гааж, эрхтнvvдийг маань бэхжvvлж байдаг ажээ. Ме­латонин нь эд эс, ДНК-г за­далж байдаг чєлєєт тогтвор­той тогтворгvй молекулуудыг хамгийн хvчтэй шингээгч, исэлдэлтийг эсэргvvцэгч, байгалийн хамгийн хvчтэй дархлаа тогтоогч юм.

Оросын ШУА-ийн єндєр наслалтыг судлах нийгэмлэгийн ерєн­хийлєгч, профессор Влади­мир Анисимов тайлбарлах­даа “Хэрэв энэхvv гормоныг ялгаруулагч булчирхайг био­логийн цагтай зvйрлэвэл, мелатонин нь тvvний явалтыг хангагч дvvжин нь юм. Дvv­жингийн савлалтын далайц буурахад аажимдаа цаг зогс­дог шvv дээ” гэжээ. Нас ахи­хын хэрээр гормоны ялга­руулалт буурна. “Дvvжин­гийн” савлагаа улам сулран суларсаар, элдэв євчинд єртємтгий болж, хєгшрєлт эхэлнэ. Энэ бол хєгшрєлтєд нєлєєлєх нэлээд гол хvчин зvйлсийн нэг юм. Лабора­торийн амьтад дээр хийсэн туршилтаас vзэхэд, єдрийн гэрэлтэй байх хуга­цааг нь зохиомлоор уртасга­хад, амьтдын эд эсvvд нь гэмтэж, хєгшрєлтийн vйл явц хурдасч байв. Ингэж туршилтын амьт­дын мелатонин боловсруулах хэмнэлийг зохиомлоор алдаг­дуулахад амьдрах хугацаа нь 20 хувиар хорогдож байжээ.

Италийн доктор У.Пьер­паолли тэргvvтэй эрдэмтдийн хийсэн туршилтаар хєгшин амьтдад мелатонин хийхэд тэдний амьдрах хугацаа 25 хувиар уртасч байсан байна.Хvмvvс дээр иймэрхvv туршилт хийгээгvй боловч, дээрхийг баталж байгаа то­моо­хон судалгааны ажлууд байна. Жишээлбэл, байнга шєнийн цагаар ажиллаж бай­гаа хvмvvс мелатонины архаг ду­ тагдалд орсон байдаг. Vvний улмаас эдгээр хvмvvс зvрхний титэмт судасны єв­чин, цусны даралт ихсэх, судас хатуурах, таргалалт зэрэг євчинд нэрвэгдэх эрс­дэл ердийн хvмvvсээс 40-60 хувь илvv байдаг гэнэ. Энэ бvх хvчин зvйлс хvний амьд­ралыг богиносгож байдаг ажээ.

Та шєнє дєл болтол компью­терийн дэргэд сууж, vvр цай­тал ном уншин эсвэл шєнє­жин нойроо хугаслан зугаа цэнгэл хєєж байна уу? Зєєв­рийн гэрлээ асаалттай нь юмуу эсвэл цонхны хєш­гєє таталгvй их хотын шєнийн гэрэлд унтаж байна уу? Хэрэв тийм бол шаардлагатай хэм­жээний мелатонин хэмээгч гормоноо таны бие организм аваагvй гэдэгт итгэлтэй байж болно. Чухамхvv илvvдэл гэрэл­­тvvлэг нь том хотуудын оршин суугчдын амьдралыг богиносгох бас нэг хvчин зvйл болж байна гэж эрдэмтэд vзэж байна. Тийм болохоор “гэр­лийн бохирдол” гэсэн тусгай нэр томъёо хvртэл хэрэглэх болжээ.

Залуу байхад энэ бvхэн эрvvл мэндэд мэдэгдэхvйц нєлєє vзvvлдэггvй боловч байгалийн жамаар ме­латони­ны боловсруулалт буурах vед нойр муудах, ядаргаанд орох зэрэг асуудал vvсдэг байна.