Principle: Fail fast, Fail cheap and Grow

Энэ бичлэгээ нэгэн энгийн ойлголтоос эхэлье гэж бодож байна. Энэ нь ямар хүнийг амжилттай хүн гэх вэ? Хүн болгон алдаа гаргадаг, харин алдаагаа давтдаг хүнийг лав амжилттай хүн гэхгүй нь ойлгомжтой.
Тэгвэл сүүлийн үеийн менежментийн онолд нэгэн сонирхолтой ойлголт гарч ирсэн бөгөөд ялангуяа бизнесийн дээд удирдлагын түвшинд "Алд, алдаанаасаа суралц, хөгж" гэдэг нэгэн сонирхолтой зарчмын талаар ихээр яригдах болсон байна.

Учир нь өнөөгийн хөгжил дэвшлийн хурд, гадаад орчны идэвхитэй динамик өөрчлөлтийн үед олон хүчин зүйл, хамаарал тэр бүгдийн өөрчлөлт, нөлөөллийг тооцон алдаагүй төлөвлөх гэдэг асуудал нь бараг боломжгүй болж ирсэн байна. Ялангуяа хэрэв тухайн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ өссөн нэмэгдэхийн хирээр олон бизнесүүд ийм хүндрэлтэй өдөр тутам тулгарах болсон байна. Мөн цаг хугацаа иx шаардсан олон нарийн төлөвлөлтүүд хүссэн үр дүнг авчрахгүй болоход хүн болгон тэр алдаа гэж тодорхойлон буруутгаж, байгууллага дотрох хар толбо мэтээр хүлээн авч, хүн болгон өөрийн алдаагаа дурсахаас ч цаарагладаг.

Гэвч бизнес амжилтанд хөтлөх зарчим нь үүнийг эсрэг байдаг ба үүнд:
- Бид юуг мэдсэн байх шаардлагатай вэ?
- Үүний тулд юуг хийх вэ?
- Бид юуг сурсан байх ёстой вэ?
- Хэрхэн бага алдах вэ?
- Хэрхэн бага зардлаар алдах вэ?

Үүнийг зарим бизнесийн материалд Pilot Testing гэж нэрлэдэг бөгөөд үүний гол санаа нь "Хэрхэн алдаагүй төлөвлөж сурах вэ?" бус (100% алдаагүй төлөвлөх нь бараг боломжгүй) харин "Хэрхэн юу сурахаа төлөвлөх вэ?" гэсэн ойлголт юм. Мэдээж хүн болгон юмийг хэрхэн 100% баталгаатай зөв хийх замыг мэддэг бол бүх бизнесүүд ашигтай байх байсан бөгөөд төлөвлөлтөнд маш их хугацаа зарцуулаад тэр нь хүссэн үр дүнг авчрахгүй байснаас туршаад үзэх нь илүү үр дүнтэй гэсэн санаа юм.

Мэдээж бизнесийн байгууллагын хөрөнгө хязгаартай ба эцсийн үр дүн ашиг тул зохих хэмжээнд шаардлагатай төлөвлөлтийг хийгээд хэрэгжүүлээд үзэх нь илүү амжилт амладаг бөгөөд эрсдлийг бууруулах үүднээс энэхүү зарчмын гол санаа нь "Багахан алд, Хямд алд" гэсэн ойлголтыг санал болгодог байна. Учир нь та бизнесийн гадаад орчныг хянах боломжгүй ч, та зардлаа бол хянах боломжтой гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл туршилтыг хэрхэн хамгийн бага үр дагавартай, богино хугацаанд алд, бага зардалтай гүйцэтгэхэд суралцах явдал юм. Тэгээд үүндээ хэн нэгэн буруутанг хайхдаа бус үүнээс бид юуг сурч авсанаа нээлттэй ярилцдаг тийм соёл нь бизнесийн амжилт, өрсөлдөх чадварт хөтөлдөг байна. Эндээс бидний авч үлдэх ёстой нэгэн чухал зүйл бол зөвхөн хэр их амжилттай болон алдаатай байгааг хэмжих бус мөн алдааны дараа ямар алхам хийж байгааг хэмжих явдал юм.

Магадгүй зарим нэгт нь ингэж мөнгө алдаад байх нь буруу гэж боддогдож байж болох юм, гэхдээ хэрэв та бага мөнгөөр алдсан бол би таньд үүндээ харамсах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Учир нь та энэ алдаанаасаа хэр их зүйлийг сурсан гэдэг нь чухал бөгөөд аливаа сургалт бүр өөрийн гэсэн төлбөртэй байдаг гэж хэлье.

Мэдээж би энд хүссэн үр дүнд хүрээгүй, алдаатай хувилбарын талаас нь бичсэн бөгөөд харин амжилттай болсон бол энэ бүр ч сайн хэрэг, та нэг сумаар 2 туулай буудлаа л гэсэн үг. Харин та олон туршилт хийх тусам таны туршилтын алдааны магадлал буурна гэдэгт би итгэлтэй байна.

Эцэст нь энэ нийтлэл нь ганц бизнес эрхлэхэд шаардлагатай ойлголт биш бөгөөд энгийн хүний амьдралд ч энэ зарчим үр ашгиа өгнө гэмээр байна. Зүгээр эргэлзэж тээнгэлзэж суусан нэгнээс оролдож, хэрэгжүүлж үздэг нэг нь амжилттай амьдардаг гэдгийг та эргэн тойрныхоо олон хүнээс харсан гэдэгт итгэлтэй байна. За ингээд нэгэн сонирхолтой бичлэгээр толилуулж байна.

0 comments: