Би өөрчлөгдөөд байна

Бичлэгээ эхлэхээсээ өмнө Ж-Мобайл мандтугай гэж нэг хэлье. Би одоо хүний нутагт эрдэм сурч байна. Монголын үүрэн холбооны отгон операторынхаа ачаар би өдөр болгон хайртай хүүгийнхээ дуу хоолойг сонсож, эцэг эхийнхээ мэндийг мэдэж, мөн эхнэртэйгээ байнга холбоотой байж санаа тавих боломж олддог. Өөрөөр хэлбэл сардаа 10.000төг төлөөд л би Цахилгаан холбооны болон Ж-Мобайлын дугаар луу сарын турш хязгааргүй ярьж байна. Тэгээд өнөөдөр миний хүү анх удаа тэгэхдээ бүр 3 удаа "ХЭНБЭЭЭ" гэж утсаар хэлж аавыгаа мөн их баярлуулсан даа. Үнэндээ зүгээр л юу гэж байгаагаа ойлгохгүй, эмээгээ дуурайн дагаж хэлж байгаа ч үнэхээр сайхан байлаа.


Хүний нутагт сурч байгааг гарчигын утгатай холбож ойлгохгүй байхыг хүсье. Зүгээр л оршил байлаа. За тэгээд одоо бичлэгээ эхэлье. Би сүүлийн үед, энд ирсэндээ ч биш, ер нь Монголд байхдаа ч нэг ийм мэдрэмж байнга төрөх болсон.

Би хөгширч байгаа юм байх даа... гэж? Миний санаа зовох юм улам ихсээд л байх юм. Санаа зовох ч биш, санаа тавих зүйлсийн тоо нэмэгдээд байлаа.

Том болж байгаа юм байх даа... гэж? Тэгээд би ухамсарлаж байгаа, үнэ цэнийг нь мэдэрч байгаа болохоор санаа тавих болсон байх гэж бодсон. Тэгээд цааш нь ухамсарын түвшин ухаан суух тусам нэмэгддэг.

Ухаан сууж байгаа юм байх даа... гэж? Тэгвэл амьдрал үзэх тусам амьдралын ухаанд бага багаар суралцсаар байдаг. Энэ маягаар гаргалгаа нь задарсаар байлаа.

Хэдий би нээлттэй хүн ч, хэрийн зүйлд дотоод сэтгэлээ дэлгэдэггүй, хэнэггүй талдаа жирийн Монгол залуу л байсан. Гэтэл:

Хүүдээ санаа тавих юм...
Эцэг эхээ ядарч байгаа болов уу..
Эхнэр минь даараа болов уу...
Ах, дүүсийн минь сэтгэл санаа ямар байгаа бол...
Найзуудынхаа төлөө хааяа ч гэсэн өөрийгөө хойш тавьчихаж байх юмсан гэж өөртөө сануулах юм.

Хэдий муу ёрлохыг хүсээгүй ч, хүүгээ сураад иртэл эцэг эх минь амьд сэрүүн, энх тунх сайн сууж байгаарай гэж ил хэлж чадахгүй ч дотроо захиж, үнэхээр их хайрлаж байлаа. Магадгүй зарим хүмүүс намайг одоо л ийм зүйлийг ойлгож байдаг гэх байх л даа, харамсалтай энэ үнэн. Гэхдээ өөрийгөө өмөөрч ойлгох, мэдрэх 2 ялгаатай байх гэж нэг өгүүлбэр хэлье дээ.

Миний хувьд эцэг, эхийн хайранд элэг бүтэн дураараа өссөж, байнга хамт байдаг байсан болохоор анзаардаггүй байсан болов уу? Гэхдээ би бүх хүмүүс л өөрийгөө өөрчлөгдөж байгаагаа бага багаар мэдэрдэг гэдэгт итгэдэг, гэвч өдөр тутмын ажил алба болон гэр бүлийн амьдрал гэсээр зарим нэг дотны хүмүүстээ цаг гаргахаа мартдаг, эсвэл тэдний өөрийнх нь хувьд "ХЭНБЭЭЭ", хэр үнэ цэнэтэй хүн билээ гэдгийг анзаарах сөхөөгүй байдаг. Магадгүй хүний нутагт өөртөө зарцуулах цаг гардаг болохоор би үүнийг илүү хүчтэй анзаарч, өнөөдөр ийм зүйл бичиж байгаа байх гэж бодож байна.

Тэгээд эцэст нь би сүүлд тусдаа гарснаасаа хойш үүнийг мэдэрч эхэлсэн ба хүүтэй болсоноос хойш анзаарах болсон байх гэж дүгнэсэн дээ. Магадгүй би үүнийг л үнэн байх гэж бодсон.

Тийм болохоор заавал хожим эсвэл хол байхдаа биш, хамт байхдаа, илүү боломжтой байгаа тэр үедээ ганц удаа баярлуулахыг бодоорой. Учир нь ганц ганцдахгүй, тэгээд дараа нэг өдөр 2 болно. Тухайн үеүүдийн ганцууд нийлээд халамж бий болно.

Энэ бичлэгийн уншиж дуусаад, та хэн нэгэн дотныхоо хүнтэй утсаар ярьвал миний илэн далангүй байсаны хэрэг гарах юм. Амьддаа бие биенээ хайрлацгаая...

8 comments:

Anonymous said...

Hun ugaasaa aav eejeesee holdood uuruu biye daagaad ireheeree iluu ih yum bodoj, baga bagaar uhaan suudag bh... eej aavtaigaa hamt bhdaa yunii ch tuluu sanaa zovohgui, yu ch bodohgui urgeljiin tiim bh yum shig boddog bh

Anonymous said...

saihan bichjee ih taalagdlaa.hun gantsaaraa bh tusam iluu ih yum bodoj iluu ih yumand sanaa zovdog yum shig bgaamaa. bas az jargaltai uyedee ter bolgon eej aaviigaa sanaad bdaggui yum shig bgaan. tii uchraas hun haaya joohon ch gesen hugatsaag gantsaaraa ongorooj bh heregtei ch yum shig. my nz bicheed bgaarai. odoo nz ni eej aavtaigaa yarilaa he he

Ancho said...

tnx...etseg eh, nz nohdiigh n bol mederjiina uneheer, huuhed ehneriin taldeer ter tsag ireh l bhda...tnx

Orshikh said...

Ehen uyedee tegej boddog bailaa. Getel 5 jiliin daraa neg ih bodogdohoo bolison l baisan. Ayndaa zurh setgeldee buh zuils OK baigaa gedegt itgedeg bolson uchir.
Harin yag odoo bol chinii huvid, shine gazar orchind uuriin bair suuri, energiin orchnoo burduulehiig oroldoj bui negen temtsel gehed bolno. Tuushtai temsteed ih zuilsiig davaad eh orondoo buun energi, belegtei ireerei...

Anonymous said...

sainuu nubo surlaga hodolmor sain biz dee. neeree vneheer amidral gedeg ursah tusamaa hvnd uhaaral nemj , bodroliig bii bolgoj baidag buyu. Chinii bichsentei sanal neg bainaa neeree bi tom bolson baina shvv kkkk

Boogoo-s

XChuluun said...

hey naiz mine chinii bichseniig naiz n yag sain oilgoj baina. nz n Koread baihdaa yag ingeed l eejiigee, nz ohinoo bodood suudagsan. unshsan chin bur eejiigee sanachilaa. nz n yag odoo eejruugee yarilaa. you should try, i believe for your success learning.....

SeeGii said...

saihan bichjee...hugshun ne ch gesen uuriinhuu hugshruud bgaagaa medreed bnaa... hehe

Unknown said...

haha huu chin yag chi bainashde ih saihan zuil bichjee amjilt husey.